“Улаанбаатар хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний стратеги” төслийн тайлангийн хурал боллоо

​​​​​​​

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг бууруулах, ачааллыг тэнцвэржүүлэх, эрэлтэд нийцсэн авто замын сүлжээг бий болгох, түгжрэлийг бууруулах болон байгаль орчинд ээлтэй, тогтвортой, хүртээмжтэй, аюулгүй тээврийн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг хэрэгжүүлж буй.

Энэ хүрээнд тогтвортой зорчилт хөдөлгөөний стратегийг боловсруулж, өнөөдөр тайлангийн хурал хийлээ. Тус хурлын үеэр дэлхийн улс орнуудын туршлага, Улаанбаатар хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний стратеги болон цаашдын төлөвлөгөөг танилцуулж, хэлэлцэв.

 

сонин mn

НЗДТГ, Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр "Улаанбаатар хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний стратеги" боловсруулах зөвлөх үйлчилгээг Япон улсын Алмек корпораци болон Си Ти Ай инженеринг интернейшнл хамтран үзүүлсэн. Мөн уг стратегийг боловсруулахад Япон, Франц, Филиппин, Монгол зэрэг нийт дөрвөн улсын 18 мэргэжилтэн оролцсон байна.

 

сонин mn

Тайлангийн хурлыг нээж нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Бид өдийг хүртэл Улаанбаатар хотын анхны төлөвлөлт болох 600 мянган иргэнд зориулсан хотын төлөвлөлтийн стратегийг баримтлан ирсэн. Хэдийгээр энэ хугацаанд хэд хэдэн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловруулсан ч төлөвлөлтөө бодитоор хэрэгжүүлж чадаагүй учраас өнөөдөр хүндээ ээлгүй хотыг бид хамтдаа бүтээжээ. Ийнхүү хүндээ ээлтэй, хүртээмжтэй ногоон хотыг бүтээх стратегийг хэрэгжүүлэх эхлэл өнөөдөр тавигдаж байгаад баяртай байна” гэсэн юм.

 

сонин mn

Улаанбаатар хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний стратегийн урт хугацааны алсын харааг дараах үндсэн стратегид тулгуурлан тодорхойлжээ. Тухайлбал, 

 

Хүртээмжтэй байдлыг хангах стратеги:

 

 

Байгальд ээлтэй стратеги:

 

 

Тогтвортой байдлын стратеги: