Унадаг дугуйтай иргэн ачааны машинд дайруулан амиа алдлаа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 10 сар 10

Энэ сарын 10-ны өдөр буюу өнөө өглөө 10:45 минутын үед Хан-Уул дүүргийн нутаг 8-р хороо Сонсголонгын гүүрэн дээр 18-19 орчим насны залуу унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Фортер маркын автомашинд мөргөгдөж амь насаа алдсан хэрэг гарлаа. 

Унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд өөрсдийн аюулгүй байдлаа хангах хэрэгтэй бөгөөд зам хальтиргаа гулгаатай байгаа тул унадаг дугуйнаас татгалзахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Энэхүү мэдээг олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байгаа болно.

Х.Даваа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх