Улстөр
					・Нийтэлсэн: 
Баярмаа
					・
 2015 04 сар 28
											・ 3
									
				 УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар Тавантолгойн асуудлыг хэлэлцэж 51 хувийг төр эзэмших ёстой гэсэн Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг дэмжих хэрэгтэй гэж үзжээ. Гэхдээ албан ёсоор шийдвэр гараагүй бөгөөд зөвхөн АН-ын гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг дэмжих хэрэгтэй гэж үзсэн байна.

“Тавантолгойн ордод эзэмших 51 хувийг төрийн өмчит “Эрдэнэс тавантолгой” компани эзэмшээд, үлдсэн 49 хувьд гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг оруулна. Энэ нь АН-ын мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй нийцэж байгаа” гэдгийг бүлгийн хуралдааны үеэр гишүүд хэлж байсан аж.
 
 АН-ын бүлгийн хуралдаанд Монгол Улсын сайд М.Энхсайхан “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурь нарыг оролцуулж, гэрээний төсөлтэй холбоотой тайлбар мэдээлэл авсан байна. Улмаар АН-ын бүлгээс УИХ-ын тогтоолын төсөлтэй холбоотойгоор  Тавантолгойд  ажлын хэсэг байгуулах хэрэгтэй гэж үзсэн байна.  Ажлын хэсэг 10 гаруй гишүүн багтах юм.  Тодруулбал Тавантолгойн асуудлыг УИХ-ын   гурван байнгын хороо хэлэлцэх бөгөөд  байнгын хорооны гишүүдийн нам, эвслийн бүлэг, бие даагч гишүүдийн  төлөөллийг  орoлцуулах юм. Улмаар Монгол улсын сайд  М.Энхсайханы  УИХ-д өргөн бариад байгаа төслийг  тал бүрээс нь хэлэлцэж  зарчмын зөрүүтэй саналуудыг  нэгтгэх хэрэгтэй  гэж үзсэн байна.  
				
				Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.