Бүсгүй таны мэдэхэд илүүдэхгүй 7 дасгал

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 07


 

Төгс сайхан бие галбиртай болох үр дүнтэй арга хайж байна уу? Тэгвэл танд фитнесийн зорилгодоо хүрэхэд туслах хэдэн гайхалтай дасгалуудыг санал болгож байна. Эдгээр дасгалууд хялбар бөгөөд маш үр дүнтэй, биеийг чангалж, илүүдэл калорийг шатаана. Гэхдээ эдгээр дасгалаа хийхийн хажуугаар эрүүл хооллож, хангалттай унтаж, амрах хэрэгтэйг санаарай. Үр дүнгүй олон дасгал хийхийн оронд дараах 7 дасгалыг хийснээр таний биед гайхалтай өөрчлөлт гарах болно.


1. Дээс тоглох

Хямд төсөр, хийхэд хялбар энэхүү дасгалыг хаана ч хийхэд тохиромжтой. Нэг минутад шатаах калорийн хэмжээгээр өөр ямар ч дасгалаас илүү үзүүлэлт гаргадаг. Дээс тоглон дасгалаа хийж, бас хөгжилдөөд аваарай. Дээс тоглохын нэг давуу тал нь та хүүхдүүдтэйгээ хамт тоглох боломжтой юм.

2. Скуат суулт

Энэхүү дасгал нь биеийг чангалж, калори их хэмжээгээр шатаадаг. Зөвхөн суултаас гадна үсрэлттэй скуатыг бас хийгээд үзээрэй. Хамгийн чухал зүйл нь уг суултыг маш зөв хийх хэрэгтэй. Youtube дээр squat гэж хайгаад дагаад хийвэл зөв хийж сурахад тусална.

3. Суниах

Суниах нь бага зэрэг хүнд дасгал учир олон хүмүүс хийхгүй орхигдуулдаг. Гэхдээ энэ дасгал таны биед гайхалтай өөрчлөлт оруулна гэдгийг санаарай. Хэрэв хийхэд хэцүү байвал арай хялбар аргаар дасгалаа хийж эхэлж болно. Өвдгөө нугалж байгаад суниах эсвэл ор, сандал тулан суниаж болно.

4. Суналттай суулт

Хөлийн булчингаа ажиллуулах хамгийн шилдэг дасгал бол суналттай суух. Урагш алхаж, нэг хөлөө тавихдаа доош сууж өгнө. Энэ дасгалыг гантил болон хүндрүүлэгчтэй хийж болно, мөн үсрэлттэй хийж болно. Өдөрт 10 тоогоор 3 давтамжтай хийгээрэй.

5. Усанд сэлэх

Усанд сэлэх дуртай хүмүүст сайхан мэдээ байгаа биз? Сэлснээр биеийн бүх булчин ажиллаж, биеийг чангална.

6. Гүйх

Гүйх нь маш олон сайн талтай. Стрессыг бууруулж, калори шатаахаас гадна эрүүл мэндэд маш сайн. Өглөө бүр гүйх нь хамгийн сайн дасгал болно.

7. Дугуй унах

 

Дугуй унаснаар хөлний булчингууд ажиллаж, калори их хэмжээгээр шатаадаг. Зарим хүнд дасгалуудыг бодвол үнэхээр зугаатай дасгал шүү дээ. Мөн найзууд, гэрийнхэнтэйгээ хамт дугуй унахад илүү хөгжилтэй байна.

 

www.emneleg.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх