Динза Цондоолой хоёртой үлгэрүүдийг аварцгаах уу?

Бизнес ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 05 сар 28

 

Хар сүнснүүдэд хорлогдсон Үлгэрч өвгөн үлгэрийн ертөнцийг өөрийн болгохыг хүсэж, санаагаа гүйцэлдүүлэхийн тулд үлгэрийн баатруудыг хорлосон ажээ. Яг энэ үед Динза, Цондоолой нар үлгэрийн ертөнцөд сэрлээ. Үлгэрийн үйл явдлыг нэг, нэгэнгүй мэддэг бяцхан баатрууд үлгэрүүдийг аврахаар шийднэ...

Энэ гайхам үйл явдалд мөрөөдлөөр дүүрэн үрсээ оролцуулахыг хүссэн эцэг эхчүүдэд дараах мэдээллийг хүргэж байна.

Жил бүрийн хүүхдийн баяраар Динза, Цондоолойтой хамт баярладаг бяцхан уншигчиддаа Ирмүүний ах эгч нар нь энэ жил дахин супер тоглолт үзүүлэхээр бэлтгэж байна. Хүүхдүүд жүжгээ үзэхдээ Динза чинь ингэдэг, Цондоолой тэгдэг гээд ам булаалдан ярилцаж, жүжгийнхээ нэгэн хэсэг болохыг харах хэчнээн гоё мэдрэмж гээч. Хүүхдүүд шиг үнэнч үзэгч, шударга шүүгч гэж үгүй. Тиймээс ч Цондоолой, Динзагийн адал явдалт аяллын тухай өгүүлдэг жүжиг жил бүр суудал дүүрэн үзэгчидтэй, танхим дүүрэн инээд хөөртэй, тэвэр дүүрэн бэлэгтэй болдог.

Энэ жилийн “Динза, Цондоолой үлгэрүүдийг аварсан нь” театрчилсан синтез шоу тоглолт 2015 оны 5-р сарын 30,31 болон 6-р сарын 1-ний өдрүүдэд Crocus Event Hall-д болох гэж байна.

Тоглолтын баатруудын дүрд Монголын хамгийн отгон продакшн “Эмоци хамтлаг” мөн Хөгжим бүжгийн коллежийн шилдэг сурагчид оролцон тоглохоор бэлтгэлдээ хэдийн оржээ.

Тасалбарын үнэ 26,000₮ бөгөөд бэлэг дагалдана. Бэлгэнд нь “Динза”, “Цондоолой, Цүндээлэй” комик номууд, уут дүүрэн амттан багтаж байгаа гэнэ шүү. Та Тасалбар захиалах бол 99770707, 1900-1950, 1900-1188 лавлах дугааруудаар холбогдож, www.easyticket.mn вебсайтаар захиалгаа өгөөрэй. Хэрвээ та Юнителийн хэрэглэгч бол GG-гээ ашиглан 50% хөнгөлөлт эдлэн тасалбараа авах боломжтой.

Тун удахгүй болох хүүхдийн баярын өдрөөр бяцхан үрсээ хэрхэн баярлуулах вэ гэдгээ бодон суугаа бол үргэлж сайн зүйлийг зөвлөж, танин мэдэхүйн ертөнцөөр аялуулж байдаг Динза болон Цондоолой, Цүндээлэй нарын адал явдалт театрчилсан, синтез шоу тоглолтыг үзүүлээрэй.

 

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх