Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 06 сар 02

Харин өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газраас эрх мэдэлтэй, их мөнгөтэй хүмүүс хумсалсаар байгаад 35 га талбайн дөрөв хуваасны нэг хэсэгт үйл ажиллагаагаа явуулж байна
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хоёрхон хоногийн өмнө тохиож, монголчууд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд заасны дагуу . Утга төгөлдөр баярлаж өнжсөн нэг хэсэг нь байхад, тэднийг хараад л санаа алдаад өнгөрөх бас нэг хэсэг байсан гэхэд мөрийцөхөд ч бэлэн байна. Учир нь энэ жилийн тухайд зохион байгуулалт, тоглолтын утга учир, ТҮК-ийн ажилчдын шуурхай байдал гээд магтууштай зүйл олон байсан ч жилийн жилд яригддаг нэг сэдэв хэвээрээ л байлаа. Энэ бол . Хэдийгээр сүүлийн жилүүдэд үзэж харах зүйл ихтэй болж байгаа ч үнэндээ нийслэлийн маань хүн амын хэмжээ хэрээс хэтэрсэн нь ажиглагдлаа. . Нийслэлчүүд өнөр өтгөн болсон учраас өчүүхэн газартай Үндэсний соёл амралтын хүрээлэнд яаж багтах билээ.
Тиймээс ч баярын өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Чингисийн талбай, Тусгаар тогтнолын талбай, бүр саяхан нээгдээд байгаа “Хүннү молл” ч хүнээр дүүрэн байсныг хэлэх хэрэгтэй биз. Гэхдээ л хүүхэд бүхэн улсдаа ганц байдаг хүүхдийн паркдаа очиж тоглохыг хүсэлгүй яах вэ, тэдний буруу биш шүү дээ. Харамсалтай нь Үндэсний соёл амралтын хүрээлэн үнэхээр хэцүү байдалтай болжээ.
Тиймээс бид энэ удаагийнхаа сурвалжлагыг Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс бэлтгэсэн юм.
Өмнө нь өдөржин хэсдэг байв, парк дээр

Үндэсний соёл амралтын хүрээлэн одоогоос 50 жилийн өмнө “Хотын Соёл Амралтын Парк” нэртэйгээр 35 га дэвсгэр нутагтай байгуулагдаж байжээ
Үндэсний соёл амралтын хүрээлэн одоогоос 50 жилийн өмнө Улаанбаатар хотын хүүхэд, залуучуудын дунд соёл хүмүүжлийн ажлыг өргөн зохион, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөж байх зорилгоор . Хүүхдийн парк нь хотын төвд дунд байрладаг, 35 га дэвсгэр нутагтай, үүнээс 25 га талбайг нь ногоон байгууламж, 1,8 га газрыг нуур цөөрөм, 5.6 га нь тоглоом тоног төхөөрөмж, соёлын төвүүдийн болон аж ахуйн зориулалттай барилгажсан талбайтай байсан юм билээ.
Төр засгаас санаа тавихгүй, томчууд нь үрсээ гэх сэтгэлгүй болсон өнөө цагт барьцаалах маягаар үзвэл харин парктай, бүр “Дисней лэнд”-тэй болчих боломж байгаа юм биш үү. Хүн бүхэн жагсч, цалин хөлсөө нэмүүлэх гэж зүтгэдэг болсон энэ цагт хүүхдүүд минь жагсч паркаа нэхвэл ер нь яасан юм бэ. Сонгууль ч дөхчихлөө, улстөрчид ч хөдөлгөөнд орж эхэллээ.
Ингээд паркийг 1966 онд нээхдээ 35 га талбайд 6000 мод бут, 60 гаруй мянган м2 зүлэгжсэн талбай, 2.8 км зам, МХЗЭ, пионерийн хүндэтгэлийн талбай, бага оврын морин тойруулга, дүрст тойруулга, алсыг харагч, микропоезд, гинжит тойруулга, пуужин, савлуур, хүүхдийн машин, дугуй, угсаатны зүйн музей, үлгэрийн гэр, кино театр, тунгалаг уст жижиг нуур, завь, Алтанхүү баатар, хүч сорих, мэргэн буудах, тоглоом, хийн буудлага, теннис, биллиард футбол зэрэг 27 цэг, нэгж ашиглалтад орж нээгдсэн бөгөөд
Бүр энэ үедээ буюу , гэрлэн дохиот микро автобус, хөгжөөнт аяллын галт тэрэг, далайчин зэрэг долоон төрлийн том талбайн аттракцион, том хүний зориулалттай 16, хүүхдийн зориулалттай найм бүгд 24 төрлийн автомат тоглоомыг ЗХУ-аас худалдан авч ашиглалтад оруулж, хөдөлмөрчид, хүүхэд залуучуудад үйлчилдэг болжээ. 1986 оноос урлал чимэглэлийн мастерын газар шинээр байгуулж, ардын язгуур урлагийн “Түмэн Эх” чуулгын байр, “Хотол баясгалант” харш, гадаадын аялагч жуулчдыг хүлээн авч үйлчлэх өрөө, дэлгүүр, монгол үндэсний иж бүрэн тоног төхөөрөмжтэй сийлбэр гоёл, чимэглэлтэй гэр, цэцгийн хүлэмж, автомат тоглоомын төвийг шинээр барьж байгуулан ашиглалтад оруулжээ.
. Ийм л түүх үлджээ. Одоогийн залуус мэдэхгүй учраас эцэг, эхчүүд нь, бид хүүхэд байхдаа парк дээр өдөржин хэсээд ч бардаггүй, тийм том талбайтай, тоглоомууд нь ямар сайхан байлаа гэж ярихаас цаашгүй болжээ. Учир нь өнөөх 35 га талбайн дөрөв хуваасны нэг хэсэгт өнөөдрийн Үндэсний соёл амралтын хүрээлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.
Тоглоом дээр тоглохгүй бол хагас цагт л тойрно
. Учир нь өнөөдрийн парк дээр очоод тоглоом дээр тоглохгүй бол . Үндэсний соёл амралтын хүрээлэнг үндсэндээ хоёр хэсэгт хуваахад болохоор болжээ. Нийтдээ ресторан, кафетайгаа нийлээд 31 хэсэгт байна гэж мэдээллийн самбарт хаджээ.
Гэтэл баруун хэсэгт . Аймшгийн байшингийн хэсэгт ногоон байгууламж, зүлэг ч алга. Энэ хэсэг газар эзэнгүй мэт харагдана. Харин паркийн зүүн хойд хэсэгт байх . Агаарын дугуйны дунд хэсэгт тохилог орон сууцны хорооллын гадаа байдаг хэдэн гулсуур, савлуурыг байрлуулсан нь бага насны хүүхдүүдэд зориулсан хэсэг бололтой. Харин бусад тоглоом дээр ихэвчлэн 10-аас дээш насны хүүхдүүд тоглох учиртай. Хэрэв байна. Үүнээс гадна хүүхдийн өндөр ямар байх нь тоглоом тоглоход тун их хэрэгтэй.
Хэдийгээр сүүлийн жилүүдэд үзэж харах зүйл ихтэй болж байгаа ч үнэндээ нийслэлийн маань хүн амын хэмжээ хэрээс хэтэрсэн нь ажиглагдлаа. 500 мянган хүн амтай байх ёстой Улаанбаатар хот эдүгээ сая хол давсан хүн амтай болсноор багтаж шингэхгүй байх нь мэдээжийн хэрэг. Нийслэлчүүд өнөр өтгөн болсон учраас өчүүхэн газартай Үндэсний соёл амралтын хүрээлэнд яаж багтах билээ.
Учир нь ” хэмээх журам гаргаж, зарим тоглоомын дэргэд өндөр хэм. Харин жижиг биетэй буюу 130 см өндөртэй ахлах ангийн сурагч байвал бөөн аз болох юм байна л даа. Тэгэхдээ тийм зүйл гэж хаана байх вэ дээ.
Чанга үнэ...
Хүн бүхэн хямралтай байна, эдийн засаг хэцүүдэж байна, амьдрахад хүнд байна хэмээн ярьж байгаа хэдий ч эрх танхил үрсээ баярлуулахын тулд байгаа бүхнээ гаргалаа. Үндэсний соёл амралтын хүрээлэнд хүүхдээ тоглуулахын тулд багагүй хэмжээний мөнгө зарцуулах болж байна. Гэхдээ багц тоглоомыг сонговол үнэ нь бага зэрэг буурах боломжтой аж. Тухайлбал, тус хүрээлэнгээс гаргасан Fun багц гурван тоглоом дээр тоглох эрхтэй бөгөөд үнэ нь 10 мянган төгрөг гэнэ. Харин Happy багц нь таван тоглоомтой, 15000, Cool багц нь долоон тоглоомтой 20000, Super багц нь 10 тоглоом дээр тоглох эрхтэй 25 мянган төгрөгийн үнэтэй юм байна. Эдгээр багцын эрхийн бичгийг авсан хүүхэд дурын тоглоомоо сонгож тоглох боломжтой ажээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.