Алкохол хэрэглэсэн хүнийг компьютерээр танина, хянана

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 04

Согтууруулах ундаа гэдэг ихээхэн хэрэглэсэн хүмүүсийг элдэв тэнэг үйлдэл хийхэд хүргэдэг золигийн эд. Түүнээс гадна бага зэрэг хэрэглэсэн хүмүүсийн хацар нүүр нь улайж хавь ойрынхноосоо ичиж эмээгээд сүйд болдог. Тэгвэл өчүүхэн төдий алкохол хэрэглэхэд л илрүүлчихдэг компьютерийн шинэ хөтөлбөр бий болжээ.

Нэг аяга дарс ч юм уу, эсвэл түүнээс жаахан хатуухан хайрхан хүртчихээр хүний судас нь тэлж нүүр ам нь минчирдэг байна. Арьсанд ойр судас тэлэхээр цусны эргэлт нэмэгдэж, нүүр ам халж улайдаг гэнэ. Улайх хэмжээ нь болохоор хүний биед байдаг, алкохол боловсруулах үйлчилгээтэй нэгэн зүйл ферментийн найрлагаас болдог аж. Ази хүмүүс сархад зооглохоороо илүүтэй улайдгийн цаад учир ч үүнтэй бас холбоотой гэнэ.

20150429_4_2

Архи уусан хүмүүсийг компьютерээр таньдаг болгох туршилтыг Грекэд хийсэн бөгөөд сайн дурын 41 хүнээс тусламж авсан байна. Сайн дурынхны нүүрний зургийг 4 аяга дарс уулгахын өмнө болон хойно авчээ. Хүртсэн сархдандаа халахын хувьд хүмүүс харилцан адилгүй байсан ч цусан дахь алкохолын хэмжээ нь ойролцоо, 0.05 промил орчим байжээ. Грекэд цусан дахь алкохолын хэмжээ  0.08 промил тохиолдолд жолоо барихыг хориглодог ч дээрх хэмжээ нь зам тээврийн осолд өртөх магадлалыг 38 хувь нэмэгдүүлсэн үзүүлэлт юм. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх