Аваргуудын лигийн алтаа буцааж өгнө

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 08


Уржигдар Аваргуудын лигийн ялагчаар тодорсон Испанийн “Барселона” багийн хамгаалагч Томас Вермален ялагчийн медалиа буцааж өгөхөөс өөр аргагүй болжээ. 

Дүрэм ёсоор бол шагналыг авахын тулд тухайн тоглогч уг тэмцээний ядаж нэг тоглолтод оролцох ёстой билээ. Тэгвэл Вермален Аваргуудын лигийн хүрээнд нэг ч удаа талбай дээр гараагүй юм. 

Түүнтэй адилхан нөхцөл байдалд хаалгач Клаудио Браво, Жорди Масип, хамгаалагч Дуглас Перейра нар оржээ. 

 

Эх сурвалж: www.wikimon.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх