Аялалд явах гэж буй хүмүүсд өгөх зөвлөгөө #2

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 08
Үзэсгэлэн үзэж байгаа хэдэн гадаадууд манайх дээр хүрч ирээд морин хуурыг маань харан их сонирхов. Тэгээд биднээс тоглож үзүүлэхийг хүслээ. Даанч бидэн дунд тоглож чаддаг хүн байсангүй. Тэр үед өөрөөсөө ямар их ичсэн гээч. Тийм болохоор хаана ч очсон би Монгол гээд бардам хэлэхээр, үндэсний урлагаасаа ямар нэгэн зүйлийг хийгээд сурчих хэрэгтэй юм байна лээ шүү.

·Мөнгө солиулах
Хэрвээ таны аялах гэж байгаа орны мөнгийг Монголд сольдог бол Монголдоо солиулчих хэрэгтэй. Учир нь гадаадад хуурамч мөнгө маш их байдаг. Санаандгүй, мэдэхгүйгээсээ болж хуурамч мөнгөөр гүйлгээ хийвэл шоронд орох ч аюултай.

·Дэлгүүрээ зөв сонгох
Бали-д очоод гоймон идэх гээд буудлын хажууд талын жижиг дэлгүүрээс гоймон авсан юм. Усанд дэвтээгээд идэх гэтэл жижигхэн цагаан зүйлс хөвөөд байдаг байгаа. Далайн амьтан юм болов уу гэж бодоод хэсэг харж суулаа нэг л биш ээ. Тэгээд буудлын үйлчлэгчээ дуудан харуултал “Хугацаа нь дууссан гоймон байна” гэсэн. Мөн “Жижиг дэлгүүрүүдээс хүнснийхээ юмыг битгий аваарай, том Сүпермаркетаас худалдаа хийгээрэй“ гэж хэлсэн.

·Буудал захиалга
Буух гэж байгаа буудлаа эртхэнээс судлаад 3-4 сарын өмнө захиалгаа өгчихөд гэмгүй. Эрт захиалгаа өгөх тусам үнэ нь багасдаг. Мөн очоод буудал хайж сандрахгүй их амар байдаг. Тиймээс очих  гэж байгаа газраа бичээд GOOGLE-двэл бүх юм OKEY.

·Авьяас

Тэр нэг жил Австрали улсад аялж байлаа. SYDNEY хотын төв талбайд олон улсын соёлоо таниулах үзэсгэлэн болж байдаг юм байна. Очоод хартал Монгол дээл өмссөн хэсэг оюутнууд бололтой охид залуучууд байлаа. Хараад ямар их баярласан гээч, гүйх шахам очоод л юм ярьж зогсов. Үзэсгэлэн үзэж байгаа хэдэн гадаадууд манайх дээр хүрч ирээд морин хуурыг маань харан их сонирхов. Тэгээд биднээс тоглож үзүүлэхийг хүслээ. Даанч бидэн дунд тоглож чаддаг хүн байсангүй. Тэр үед өөрөөсөө ямар их ичсэн гээч. Тийм болохоор хаана ч очсон би Монгол гээд бардам хэлэхээр, үндэсний урлагаасаа ямар  нэгэн зүйлийг хийгээд сурчих хэрэгтэй юм байна лээ шүү.

Эх сурвалж: www.mongoljingoo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх