Эдийн засаг
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 06 сар 09
Эдийн засагт хүлээлт ямар их нөлөөлдөг болохыг ам.долларын ханшийн сулрал харуулж байна. Хоёр жилийн өмнөөс зугуухан өгссөөр энэ оны гуравдугаар сард 2000-ын босгыг давж үзсэн ам.долларын ханшийг хэрэгжих нь тодорхой болсон Оюутолгойн хоёр дахь шатны төлөвлөгөө, Ерөнхий сайдын Дубайд хийсэн амжилттай айлчлал, Засгийн газрын бонд, Худалдаа хөгжлийн банкны гаргасан 500 сая ам.долларын бонд, Алт үйлдвэрлэгчдийн мэдэгдэл, Н.Модигийн амласан тэрбум ам.доллар тал, талаас нь дээрх хүчин зүйлийн ихэнх нь хэрэгжиж амжаагүй байгаа. Гэсэн ч эдийн засагт эерэг хүлээлт үүсгэснээрээ ам.долларын ханшийг буулгаж дөнгөв.

Валютын дуудлага худалдаагаар нөөцөө нэмэгдүүлэхээ бараг болиод байсан Монголбанк /дөрөвдүгээр сарын 9-нөөс хойш/ өнгөрсөн пүрэв гарагт авч нөөцөө зузаатгалаа. Ингэснээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар 1.2 тэрбумд хүрээд байсан ам.долларын нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдсэн байна. Ам.долларыг “Найдвартай хадгаламж” хэмээн тооцож, их хэмжээгээр худалдаж аваад нөөцөлчихсөн байсан “нууц ноёнтнууд” удахгүй орж ирэх валютын сургаар зарж эхэлсэн нь ч ханшийн өөрчлөлтөд багагүй нөлөөлж байгаа нь гарцаагүй. Өнгөрсөн жил валютын дуудлага худалдаагаар арилжааны банкууд гэж байна. Энэ нь иргэд ам.доллараа төгрөг болгож байгааг харуулж байгаа юм. Ам.долларын ханш өгсөх сургаар их хэмжээний худалдан авалт хийж, зах зээлд хомсдол үүсгэсэн ийм хүмүүсийн шийдвэр ханшийн өсөлтийн нэгэн шалтгаан нь байсан билээ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.