Улаанбаатарт 28 хэм дулаан

Бусад ・Нийтэлсэн: Хөхөө 2015 06 сар 12

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газраар, төвийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Салхи говийн нутгаар зүүн өмнөөс, зүүн зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 19-24 градус, Увс нуурын хотгор, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн сав газраар 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр.   26-28 градус дулаан байна. Өглөө 06 цагт Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх