Улаанбаатарт 28 хэм дулаан

Бусад ・Нийтэлсэн: Хөхөө 2015 06 сар 16

Малчид, ард иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад өдөртөө нутгийн төв хэсгээр халж, хураашилт ихсэнэ.

2015 оны зургаадугаар сарын 17-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар үүлэрхэг, ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай Бусад нутгаар багавтар үүлтэй бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст зүүн өмнөөс, зүүн хагаст зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ.  Алтай, Хангайн уулархаг нутгаар 14-19 хэм, Увс нуурын болон Их нууруудын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал, Халхголын саваар  20-25 хэм, Орхон, Сэлэнгийн саваар  28-33 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 26-28 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 11 хэм дулаан, харьцангуй чийг 47 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх