Олны нүдэнд ил гарч эргэн нийлснээ зарлав

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 19 ・ 2

 


“Гоёл-2014” наадмын тэргүүн шагналыг гардаж,  топ модель өргөмжлөл хүртсэн С.Ариунбилэг шагнал хүртснийхээ дараахан гэр бүлдээ маш их хайртай, тэднийхээ хүчинд ийм амжилтанд хүрсэн хэмээн тодорхойлж байлаа.

Гэвч удалгүй нөхрөөсөө өөр залуугийн зургийг цахим хуудаснаа оруулж миний хайр хэмээн танилцуулсан. Үүнийг нь харсан зарим нөхөд нь баян айлын хүүг уургалжээ хэмээн шүүмжилж эхэлсэн гэдэг.

Топыг З.Цэцүүхэй  охиноо хүртэл орхин өөрийн амьдралын замналаа хөөсөн гэж шар хэвлэлээр цацагдсан. Энэхүү мэдээлэлд тэрбээр саяхан хариулт өгсөн юм. 

"Амьдрал мэдэхгүй өсвөр насандаа хүүхэдтэй болоод амьдрал зохиочихсон. Нэгэнт хүүхэдтэй болчихсон юм чинь амьдарна, болно, бүтнэ гэж бодоод зориглосон. Таван жил хамт амьдрахдаа амьдралаа босгох гэж би үнэхээр зүтгэсэн. Багш маань босгосон амьдралаа хаяад гарах шиг хэцүү зүйл байдаггүй гэдэг байж билээ. Гэтэл бидний амьдрал хамтдаа босгосон амьдрал байгаагүй. Би босгосон амьдрал байсан юм. Тиймдээ ч нөхөр маань салахдаа хувцсаа л аваад гарсан. Охин, бид хоёр үлдсэн. Гэхдээ энэ инээдтэй ч зүйл биш л дээ. Гэвч үнэн нь энэ юм" гэж тайлбар хийсэн. Харин шинэхэн хосоо салсан талаараа тэд өөрсдийн цахим хуудаснаа нийтэлж байсан удаатай. Тэгвэл тэд эргэн нийлснээ зарлаж энэ тэндхийн арга хэмжээнд хамтдаа тун идэвхитэй оролцох болсон гэнэ шүү.

Д.Ана

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: