Бусад
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2015 07 сар 08
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 3-8 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 19-24 градус, Орхон-Сэлэнгийн сав газраар 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө Хэнтийн нутгаар 23-28 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос баруун тийш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүнэ. Шөнөдөө 13-15 градус , өдөртөө 25-26 градус дулаан байна
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус дулаан, өдөртөө 23-28 градус дулаан байна.
2015 оны 7 дугаар сарын 10-наас 7 дугаар сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
10-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 11-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 12-нд баруун болон төвийн нутаг, говийн нутгийн баруун хэсгээр, 13-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 10-нд Алтайн уулсаар, 11-нд нутгийн баруун хагаст, 12,13-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 10,11-нд ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна. 12-нд баруун зүгийн нутгаар, 13-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.