Аяллын явцад хүнсээ хэрхэн хадгалах вэ

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 15

 

9160847508_abdb4d030bТа аялалд гарахад бэлэн үү? Холын замд гарч, амралт аялалаар явах гэж байгаа бол аяны бэлтгэлээ сайтар базаах нь мэдээж чухал. Хамгийн чухал зүйл бол мэдээж хоол хүнс. Ялангуяа зуны халуун өдрүүдэд аяны хүнсийг муутгаж гэмтээлгүй хадгалж явах нь хамгийн чухал байдаг.

Тиймээс аян замд явах гэж байгаа хүмүүст дараах зөвлөгөөг хүргэж байна.

Чанараа алдсан хоол хүнс нь илчлэг тэжээлээ алдаж витамингүй болдог. Мөн цаашлаад ходоод гэдэс өвтгөж хордлого өгөхөд хүргэдэг. Аяллын явцад хүн ядардаг тул аль болох витаминаар баялаг хүнсийг сонгоорой. Мөн аяллын хүнсэндээ шоколад, самар авч явах хэрэгтэй бөгөөд самар амны зугаа гаргаж уураг нөхөх ба шоколад хүний эрч хүчийг сэргээж аяллын тань алжаалыг тайлж чадна.

 

Хоол хүнсээ хэрхэн зөв хадгалах вэ?

Мах

Аялалд авч явах махыг ихэвчлэн шуузлах маягаар авч явдаг. Шаардлагатай үеднойтон махыг 2-3 хоног цаасан хайрцагт болон нарнаас хол байлгаж хэрэглэхэд зүгээр. Ер нь мах хурдан мууддаг хоол хүнсний тоонд орох тул аялах хугацаандаа тухайн орон нутгаас махаа бага багаар авч хэрэглээрэй.

Гоймон

Хүнсэндээ гоймон сонгож авах гэж байгаа бол жижиг хэмжээтэй орцондоо өндөг орсон байвал зүгээр. Учир нь өндөгтэй гоймонгоор хоол хийхэд болох нь хурдан ба олон хоног хадгалах үед хаталт багатай байдаг. Гоймонгоо аль болох агаар салхи орохооргүй битүү саванд хадгалах хэрэгтэй.

Хүнсний ногоо

Аялалын үед хүнсний ногоо авч явахдаа агаар салхи нэвтрэхээр цаасан хайрцагт хийвэл зүгээр байдаг. Олон хоног гялгар уут эсвэл битүү саванд хийж явахад хүнсний ногоо зөөлөрч витаминлаг чанараа алддаг учир торон уут болон агаар нэвтрэхээр саванд хадгалж явбал зуны цагт 4-6 хоног хэвийн байна.

Өргөст хэмх

Аяллын явцад дан мах гурил идэх нь ходоод гэдсэнд муу. Тиймээс өргөст хэмх авч явах хэрэгтэй. Учир нь өргөст хэмх бусад нарийн ногоонуудыг бодвол хадгалахад амар байдаг. Гэхдээ өргөст хэмх сонгохдоо аль болох зөөлрөөгүй хатуугаас нь сонгох хэрэгтэй.

roadtrip1-1024x456Өндөг

Аяны явцад хадгалахад хамгийн төвөгтэй хүнс бол өндөг. Өндгийг хамгийн гол нь гэмтээлгүй авч явах хэрэгтэй. Хэдий хагарч гэмтээд хальж урсаагүй ч гэсэн бага хэмжээний агаар ороод 10-12 цаг болсон тохиолдолд өндгийг хэрэглэх хэрэггүй.

Хоол хүнсээ үргэлж шинээр  нь хадгалж, шингэн зүйлээ хүйтнээр нь уухыг хүсвэлЗөөврийн зориулалтын хөргөгчөө цэнхэр мөстэй /энгийн мөсийг бодвол удаан хайлдаг/ хамт авахыг санал болгож байна.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх