С.Баяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 19 ・ 12

УИХ-ын гишүүн Г.Уянга экс Ерөнхий сайд С.Баярын АНУ дахь долоон хаусыг “илрүүлснээ” их хурлын танхимд олны өмнө зарлаж, нэг хэсэг шуугиан тарив. Харин холын Америкт суугаа С.Баяр түүний хариуд, “Намайг АТГ-аас шалгаж байгаа юм байхгүй. Гэхдээ би энэ асуудлаар өөрөө хүсэлт гаргаж шалгуулах болно. Энэ бол гүтгэлэг” гэж хэвлэлээр дамжуулан үг дайсан байдаг. 

Ямар ч луйврын асуудал нэг хэсэгтээ шуугиж байгаад л замхардаг нь нууц биш. Наад захын жишээ гэхэд С.Баярцогтын дотны анд гэх “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экс гүйцэтгэх захирал Б.Энэбиш гэхэд л улсын хөрөнгөөр туйлж, туйлчихаад гадагшаа гараад зугтсанаас авахуулаад энэ улсад идэж уугсдын тоо хийгээд жишээ замаа алдсан билээ. 

Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр 2016 оны УИХ-ын сонгуулийн өнгийг нааштайгаар харж байгаа бөгөөд юутай ч нам нь олонхи болно гэдэгт итгэл дүүрэн байгаа аж. Түүгээр зогсохгүй тэрбээр өөрт нь дорвитой өрсөлдөгч үгүй тул 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэж магадгүй гэж намынх нь хүрээнд жиг жуг хийлцэх болжээ. Тиймээс одоогийн намын дарга М.Энхболдыг ирэх сонгуулиас өмнө унагах операцийг эхлүүлсэн Шадар сайд У.Хүрэлсүхийн фракцтай хүч хавсрах болсон талаар хэвлэлүүд бичиж байна. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

12 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 07 сар 24/

    Yg unendee Bayar shig medleg bolovsrol undur chadvartai hun hovor shuu dee.Elbegdorj tuunii derged alia salbadai shuu dee.Bayar bolbol mongoliin ner turiin ner hund usuh bh shuu

    Хариулах
  • Зочин / 2015 07 сар 22/

    Санжийн Баярын их солиорол бас л эхэлж байна даа.Их хурлын гишүүнч хүндээд байгаагаа ойлгохгүй байна гэдэг чинь тэнэгийнх л байхдаа

    Хариулах
  • Зочин / 2015 07 сар 20/

    Н.ЭНХБАЯРЫГ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГООЧЭЭ. АРД ТҮМЭН ДЭМЖИНЭЭ. С.БАЯР ШИГ ЭХ ОРНОО ЗАРЧИХГҮЙ Л ДЭЭ

    1
    Хариулах
  • Зочин / 2015 07 сар 20/

    Н.ЭНХБАЯРЫГ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГООЧЭЭ. АРД ТҮМЭН ДЭМЖИНЭЭ. С.БАЯР ШИГ ЭХ ОРНОО ЗАРЧИХГҮЙ Л ДЭЭ

    1
    Хариулах
  • сонгогч / 2015 07 сар 20/

    Өөр хүн байхгүй гэж үү дээ? АН-ыг дэмжиж эх орныг маань сүйрүүлсэн нөхөр шүү дээ, ааш муутай, архинд дуртай, хүүхэмсэг, туйлбаргүй хүн байгаа юм. Халхууд толгой нь эргэсэн ард түмэн яаж ч мэднэ, хэлэх үг олдохгүй юм. Хужаа хүн нэр дэвшвэл яаж байна, тухайлбал Баярцогт, Лүймэдийн Гансүх, Парламентын

    1
    Хариулах
  • Зочин / 2015 07 сар 20/

    Ene ulsiig neg AN ,MAHKN aas l salgay bayar bol uhkaalag hkun

    Хариулах
  • зочин / 2015 07 сар 20/

    одоо энэ луйварчидын тухай сонсохоор дургуй хүрэх юм төрд байгаа луйварчид цаазын тавцан удахгүй очих болно

    1
    Хариулах
  • Зочин / 2015 07 сар 20/

    хуц зайлаа

    1
    Хариулах
  • Зочин / 2015 07 сар 20/

    битгий горьд нөгөө газар орчихгүй бол болоо бишүү

    1
    Хариулах
  • Зочин / 2015 07 сар 19/

    yostoi hereggyi baih aa?....Yasan hachin ylas tor be?gemt heregtnyyd songuulid oroh yy?...

    1
    Хариулах
  • Зочин / 2015 07 сар 19/

    zail uur xeleh yg alga

    1
    Хариулах
  • Зочин / 2015 07 сар 19/

    ok sain bna

    1
    Хариулах