Хятадын хуурамч хүнсний бүтээгдэхүүнүүд

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 19 ・ 1

Хятад улс маш олон зүйлээрээ алдартай ч, тэдний дуурайлган хийх чадвар нь дэлхийд танигдсан билээ. Орлого багатай хүмүүсд дууриамал эд зүйлс, цахилгаан бараа худалдаж авах нь таалагдах ч хоол хүнсний хувьд арай өөр байр суурьтай байх нь гарцаагүй юм. Тиймээс сэрэмжлүүлэг болгоод доорх мэдээллийг заавал уншаарай !

11. Хархны мах

Харх, булга, үнэгний махан дээр  химийн бодис хольж  хонины мах болгон зардаг болох нь тогтоогджээ. Хятадын цагдаагийн байгууллагаас хуурамч хонины мах худалдаалагдаж байгаа талаар сэрэмжлүүлэг өгсөн бөгөөд өнгөцхөн харахад дээрх амьтдын мах хонины махнаас бараг л ялгардаггүй гэнэ. Гэвч ялгаатай зүйл нь жинхэнэ хонины мах гэссэнийхээ дараа хуваагдаж салдаггүй бөгөөд хуурамч нь салж байжээ. Мөн ийм хуурамч мах 20.000 тонн илрээд байна.

 



10. Хуурамч дүпү

Хятадын эрх баригчид хуурамч дүпүний хэргээр хоёр үйлдвэрийг хаасан байна. Тэнд  ажиллаж байсан ажилтны  яриагаар бол дүпүг шар буурцагны уургийг маш олон төрлийн химийн бодистой хольж хийдэг гэжээ. Бүтээгдэхүүнээ савлахдаа жинхэнэ дүпү зардаг компаний шошгыг наадаг бөгөөд хуурамч дүпүг жинхэнэтэй нь харьцуулвал хуурамч нь илүү зөөлөн цагаан байдаг бөгөөд шалгалтаар хуурамч дүпү 100 тонн илэрсэн байна.

 



9. Галууны цусан дүпү

Хятадын тансаг зэрэглэлийн хоолонд тооцогдох галууны цусан дүпүг ч мөн хуурамчаар хийжээ. Зальжин этгээдүүд галууны цусны оронд хямд бухын засаа болон тахианы махыг ашиглан дууриалган хийсэн байна. Ингэхдээ мөн л химийн гаралтай будагч бодисоор өнгө оруулдаг ажээ.

 



8. Шингэлсэн зөгийн бал

Хуурамч зөгийн бал хийх 2 янзын арга байдаг. Нэг дэх арга нь зөгийн балыг чихрийн манжин, будаа болон элсэн чихрийн сироптой холин бэлтгэдэг. Харин нөгөө  нь  ус, элсэн чихэр, будагч бодисыг  нийлүүлэн дусал ч зөгийн бал холилгүйгээр хийдэг байна. Хачирхалтай нь ингэж хийсэн зөгийн бал нь цэвэр балаас ч илүү жинхэнэ мэт харагддаг ажээ. Ийм хуурамч зөгийн бал нийт Хятадад зарагдаж буй зөгийн балны 70 хувь нь байсан байна.

 



7. Цэвэр ус

Тэд цэвэр усны саванд крантны ус юүлж зардаг бөгөөд хуурамч уснаас шинжилгээ авахад олон төрлийн аюултай химийн бодис илэрчээ. Хятадад худалдаалагдаж буй 2 цэвэр ус тутмын нэг нь хуурамч байдаг бөгөөд 100 сая гаруй хуурамч ус зарагдсан байна. 

 



6. Хуванцар будаа

Хятадууд будааг хиймлээр буюу төмс болон нийлэг эдийг ашиглаж гарган авдаг нь илэрчээ. Энэхүү будаа голдуу хар захуудаар зарагддаг бөгөөд хиймэл будаа агшсаныхаа дараа ч чулуу шиг хатуу байдаг учир хүний биед ороод боловсрох эсэх нь эргэлзээтэй юм. Энэ будааг идэх нь, яг л ходоодруугаа гялгар уут хийж байгаатай адил гэнэ. Гэвч наймаачид дээрх будааг цэвэр сортын дээд зэрэглэлийн будаа хэмээн зүтгэсээр байгаа ажээ. Одоогийн байдлаар Хятадаас 9 сая тонн гаруй хуурамч будаа илэрсэн байна.

 



5. Гоймон 


Малын тэжээл болгон өгдөг, муудаж илжирсэн үр тариагаар хуурамч гоймон хийдэг бөгөөд энэ нь хорт хавдар үүсгэх онц аюултай юм байна. Зөвхөн ганц л мужид гэхэд өдөрт хагас тонн орчим хуурамч гоймон үйлдвэрлэдэг 50 үйлдвэр илэрсэн ажээ.



4. Гахайн мах

Гахайн биен дэх өөхний хэмжээг багасгахын тулд химийн гаралтай бодисоор хооллодог байна. Энэ бодис хүний биед орсноор толгой эргэх, дотор муухайрах, хөлрөх шинж тэмдгүүд илэрдэг ажээ.  Анх 1980 оноос дээрх бодисыг хэрэглэж эхэлсэн ч 2002 онд эрсдэлтэй хэмээн хориглосон хэдий ч, бүр мөсөн устаагүй бололтой. 2007 оны байдлаар нийт 1700 хүн хордож, нэг хүн энэхүү хуурамч махнаас болж амь насаа алджээ.

 



3. Хуурамч дарс

Жил бүр Хятадад худалдаалагдаж буй хоёр дарс тутмын нэг нь хуурамч бүтээгдэхүүн ажээ. Сайн чанарын дарс үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнийг хуурамчаас нь ялгарах тал дээр анхаарахыг засгийн газраасаа шаардсан бөгөөд хаягдал дарсны шилэнд хямд дарс хийж зарах явдал ихэссэн тул томоохон зочид буудал, зоогийн газрууд дарсны хэрэглэсэн шилээ хагалж хаядаг болсон байна. Цагдаа нар одоогийн байдлаар хуурамч дарстай холбоотой 350 гаруй хэргийг илрүүлжээ.

 



2. Янчэн(Yangcheng)-ы үсэрхэг хавч

Янчэн нуурын үсэрхэг хавч бол Хятадын хамгийн үнэтэй хоолны нэг юм. Энгийн хавчийг тус нуурнаас авчирсан  устай саванд хийж хэдэн цаг байлгаснаар зарахад бэлэн болно. Янчэн нуурых хэмээн зарагдсан 300 хавч тутмын ердөө нэг нь жинхэнэ байх магадлалтай гэнэ. Харамсалтай нь ийм хавч одоогоор 100.000 гаруй тонн зарагджээ.

 



1. Картонон цаастай банш

Картонон цаасыг дэвтээн гахайн махны амтлагчаар амталж байгаад банш хийж буй бичлэг онлайн ертөнцөөр цацагджээ. Уг бичлэгийг дэлхийн өнцөг булан бүрт суугаа сая сая хүн үзсэний улмаас Хятадын засгийн газар мэдэгдэл хийсэн байна. Тэд хэлэхдээ “Ийм зүйл огт байхгүй ба бичлэг хийсэн этгээд сайтынхаа хандалтыг нэмэхийн тулд ийнхүү хуурамч зүйл зохиосон.” гэжээ.

 

 
Эх сурвалж: www.caak.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: