Үүлшинэ бороо орно 23-25 градус дулаан байна

Бусад ・Нийтэлсэн: Хөхөө 2015 07 сар 27

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Зүүн зүгийн ихэнх нутаг, төв болон говийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 20-25 градус, Их нууруудын хотгор болон Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна. 
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 23-25 градус дулаан байна. 
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 15 градус дулаан, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх