Улаанбаатарт 28 хэм дулаан байна

Бусад ・Нийтэлсэн: Хөхөө 2015 08 сар 24

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ, бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.

Энэ сарын 26-30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан  төлөвөөр:

26-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 27-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг,  зүүн зүгийн нутгийн зарим газраар, 28-нд төвийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 29-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 28-нд Алтайн уулсаар, 29-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор болон Говийн нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 29-нд баруун зүгийн нутгаар сэрүүснэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх