Хүүхдээ уйлуулчихаад аргадахаа мартчихдаг нь хүмүүжлийн хамгийн буруу арга

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 10
Миний том хүү 3 настай. Ид ааш муутай нас нь юм болов уу гэж бодоход хүрэх үе ч бий. Нэг санасан юмаа авахаас нааш уйлахаа больдоггүй, бас зөндөө худлаа ярьдаг энэ насан дээр нь тэднийгээ бид яаж хүмүүжүүлэх ёстой юм бол. Энэ талаар Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл судлаач Д.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

-3-4 насны хүүхэд бусад настнуудаас ямар ялгаатай байдаг юм бол. Энэ талаар та манай уншигчдад дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?

-Энэ тухай ярихын өмнө нэг чигийн сэтгэхүйн талаар онцолмоор байна. Энэ нь 3-4 насны хүүхдүүдийн онцлог юм. Тайлбарлавал тоглож байсан хүүхэд ус уумаар санагдвал шууд л босоод усаа ууна, усаа ууж дуусаад бие засмаар санагдвал шууд л босч очоод бие засах жишээтэй. Энэ насны хүүхэд олон юм бодолгүйгээр, нэг бодсон бодлоо эсвэл мэдрэгдсэн мэдрэмжээ шууд үйлдэл болгон хувиргадаг үе юм. Харин томрох тусмаа олон чиглэлийн сэтгэхүйтэй болж ирдэг ба олон зүйлийг зэрэг бодож, оюун ухаан нь олон үйлдлийг зэрэг хийж байдаг. Тиймээс 3-4 насны хүүхдүүд нэг чигийн сэтгэхүйтэй, босно гэвэл шууд босно, уйлна гэвэл шууд уйлна. Энэ нь тухайн хүүхдэд өөрийгөө удирдах чадвар тогтож амжаагүйн шинжийг илтгэнэ.

 

Тиймээс 3-4 насны хүүхдүүд нэг чигийн сэтгэхүйтэй, босно гэвэл шууд босно, уйлна гэвэл шууд уйлна.

 

 

Үүнээс гадна энэ насны хүүхдүүд худлаа их ярьдаг. Манай “Smart kids” хөтөлбөрт хамрагдсан 5 настай нэгэн хүүхэд “Би багадаа их худлаа ярьдаг байсан гэсэн. Гэхдээ би худлаа ярьдаг байснаа мэддэггүй байсан байхгүй юу. Ээж намайг худлаа ярьж байна гэхээр л би өөрийгөө худлаа ярьж байна гэдгээ мэддэг байсан” гэж хэлсэн. Тэгэхээр энэ насны хүүхдүүд өөрийгөө худлаа ярьж байгаагаа мэддэггүй. Худал, үнэн, зөв, буруу гэдгийн үнэлэмж нь тэдэнд хараахан тогтоогүй байдагтай холбоотой.

-Тэгээд яагаад тэд худлаа яриад байдаг юм бол. Учир шалтгаан нь юу юм бол?

-Хүүхэд худлаа ярих гурван үндсэн шалтгаан байдаг. Үүнд нэгдүгээрт хүүхэд зүүд болон бодит амьдралаа ялгадаггүй учир урьд орой нь зүүдэлсэн зүүдээ өглөө нь босоод бодит юм шиг сэтгээд, би баатар байсан гэх зэргээр өөрийгөө ярьдаг. Нөгөөтээгүүр үлгэр зохион ярих болон төсөөллөөр илрэх худал яриа гэж байдаг энэ нь хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлж байдаг учир төсөөллийн худал ярихыг нь дэмжвэл хүүхэд бүтээлч сэтгэхүйтэй ухаантай болж өсөх болно. Энэ нь тухайн хүүхдийн маань оюун ухаан нь тэлж, сэтгэхүй нь хөгжиж байгаагийн нэг хэлбэр юм. Гуравдугаарт, хүүхэд томчуудын үнэлэмжээс эмээгээд худлаа ярьдаг. Аав ээж нь загнана гэж санаа зовоод тэдэндээ буруу зүйл хийгээгүй юм шиг харагдахын тулд худлаа ярих болдог. Ингэхээр худлаа ярина гэдэг сэтгэхүйг хүүхдүүд өөрсдөө өөртөө бий болгоод байгаа юм биш, томчууд бид тэдэндээ зааж сургаж байгаагийн илрэл юм. Учир нь томчууд бид хүүхдээ худлаа ярихаар нь “Чи худлаа ярилаа, битгий ингэ” гэх зэргээр задрангуй хандахаар хүүхэд юунаас болж загнуулж буйгаа мэдэхгүй ч томчуудыг уурлуулахгүйн тулд хүүхэд үнэнээ хэлэхээс айж худал хэлдэг. Томчууд бид ёс суртахууныг анх хүүхдэд төлөвшүүлдэг учир ёс суртахуунд нөлөөлөх худал хэлэхийг нь хүүхдэдээ зөв тайлбарлаж уг хэлбэрээр илрэх худал хэлэх үйлдлийг нь дэмжилгүй зөв тайлбарлаж байх хэрэгтэй.

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх