Алдартай уран зургуудийн нууц ил болжээ

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 10

Алдартай зураачдын олныг шагшуулсан уран зургуудын дотор арай өөр утга санаа, зураглал харагдах нь бий. Доорх зургуудын нууцыг рентген туяаны тусламжтайгаар түүхч болон урлаг судлаачдын нарийн ажиглалтан дор олж илрүүлжээ.

Алдартай уран зургуудийн нууц ил болжээ


1. Францын улс төрч, яруу найрагч Жакус Маркют Де Монтбретон Де Норвинс-ын хөрөг, (1811-1812)

XIX зууны үеийн нео-классик зураач Жен Аугуст Доминик Ингрис (Jean-Auguste-Dominique Inres) –ын зурсан энэхүү хөргийн зүүн талын хөшгөн дээрх үл үзэгдэх хүүхдийн царай энгийн нүдэнд ч тодорхой харагдаж байна. Зарим судлаачид  үүнийг  Ромын яруу найраг, урлагийн бурхан Минерва хэмээн тайлбарладаг ажээ.  

 



2. “Хөгшин гитарчин” - Пабло Пикассо, 1901-1904

Пикассод заримдаа цаас олдохгүй бол зотон даавуун дээр зурдаг байжээ. Тэдгээр бүтээлүүдийн нэг нь “Хөгшин гитарчин” юм. Сайн ажиглаж чадвал тонгойн сууж буй гитарчины хүзүүний дээд талд хүүхдээ хөхүүлж байгаа бүсгүй, амьтдын хамт ялгаран харагдах болно.

 

 



3. “Цэнхэр өрөө”-ний нууц буюу Сахалтай эр, Пабло пикассо (1901) 

Пикассогийн цэнхэр өнгийг түлхүү ашигласан уран зургууд дотроос “Цэнхэр өрөө” илүү нийтлэг өнгө аястай гэгддэг. Тэгвэл энэ бүтээлийн цаана энгийн хувцастай, бөгж зүүсэн сахалтай эр зурагдсан байдаг нь үнэхээр гайхалтай хэрэг биш гэж үү?

 



4. “Х Хатагтай” - Жон Зингер Саржент (1884 он) 

“Х Хатагтай”-н хөргөн дээрх бүсгүйг Пер Гаутре (Pierre Gautreau) гэдэг байсан бөгөөд эмэгтэйлэг галбир, ихэмсэг төрх, үнэт эрдэнээр чимэглэсэн нэг мөртэй урт хар даашинз нь харц булаам харагдаж байгаа ч, үзэсгэлэнд анх тавигдахдаа ёс бус төрхийг сурталчилсан, эрээ цээргүй гэх мэтчилэн шүүмжлэлийг сонсжээ. Үүгээр ч барахгүй түүний гэрийнхнийг доромжлон гутааж, үзэсгэлэнгийн танхимаас уг хөргийг гарган, даашинзны унасан нэг мөрийг тэгшлэн засаж зурсан байна.

 



5. Цонхоор харж буй эмэгтэй, 1500 он

Лондонгийн Үндэсний төв музейд 1500-аад оны үед зурагдсан нэр нь үл мэдэгдэх нэгэн зураачийн бүтээл ирсэн нь энэ байлаа. Музейн ажилчид зургийг сэргээн засварлах явцдаа даруухан хүрэн бор үсний оронд шаргал байвал илүү сайхан харагдана хэмээн шийдсэн байна. Харц нь яг л амьд хүнийх шиг байсны сацуу хөхний даруулгагүй байгаа нь гоо үзэсгэлэнг нь илүү тодотгон өгсөн ажээ.

 



6. “Далайн зураг” - Хендрик Ван Антониссен (17-р зуун)

XVII зууны үед Голланд зураачийн зурсан энэхүү уран зураг "Фитзвиллиамын музей"-д хүргэгджээ. Сэргээн засварлалт хийж байх явцад будгийг арилгасны дараа далайн хөвөөний хэсэгт том халим тодрон гарч олныг гайхшруулжээ. XVIII-XIX зууны үед уран зураг нь айл бүрийн зочны өрөөнд байдаг сандал, хивс 2 шиг л тавилгын үүргийг гүйцэтгэдэг байв. Тиймээс өрөөний голд том халим байх нь онцгүй тул хуучин хэвээр нь халимгүйгээр сэргээн засварласан гэдэг.

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх