Улаанбаатарт 16-18 градус дулаан байна

Бусад ・Нийтэлсэн: Хөхөө 2015 09 сар 15

2015 оны 9 дүгээр сарын 15-ны 09-21 цаг хүртэл

Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр баруун болон төвийн нутгийн зарим газраар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ.

2015 оны 09 дүгээр сарын 15-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 8-13 градус, говь, талын нутгаар 24-29 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна. Өчигдрөөс сэрүүсч 16-18 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 10 градус дулаан, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх