iOS9 заавал татаж авах шалтгаан: хакеруудаас өөрийгөө хамгаалах

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 21

Өнгөрсөн гурав дахь өдөр Apple IOS 9-г хэрэглэгчидэд хүргэсэн. Илүү  цэнэгээ барих чадвар, илүү сайн хайлтын фүнкц болон газрын зургийн мэдээлэл нь илүү сайжирсан зэрэг давуут талтай.

Гэхдээ татаж авах хамгийн гол шалтгаан бол илүү хүчтэй хоёр төрлийн нууцлал болон хамгаалалтыг сайжруулсан. Сүүлийн гурван жил гарсан iPhone болон iPad-тай ажиллах бөгөөд үнэгүй аж.

Apple-н хэрэглэгчидийг нэн дариу энэ боломжийг татаж авахыг зөвлөж байгаа. Учир нь ухаалаг утас болон компьютерууд байнга халдлагад өртөх магадлалтай байдаг бөгөөд Google-н андройд программ хангамжтай бүтээгдэхүүнүүд энгийн нэг мессежээр дамжуулан хакердуулах боломжтой.

Гэсэн хэдий ч Apple хэрэглэгчдийн дөнгөж  11% нь iOS9 гарсан эхний өдөр татан авчээ.

Ийм цөөхөн хэрэглэгч татаж авсан нь шинэ программ хангамж татаж авах нь ямар ядаргаатай болохыг сануулсан сануулга байлаа. Тэд ихэвчилэн гарсаныхаа дараа гацах, сүлжээ болон имэйл хүлээж авахад саад болох зэрэг дутагдлуудыг гаргах нь нийтлэг. Хэрэглэгчид аль хэдийн iOS9 аппуудыг нь гацааж байна гэж гомдоллож эхэлжээ.

Гэхдээ upgrade хийгээгүй хэрэглэгчид илүү эмзэг болдог. Учир нь шинэ программ гармагц хакерууд хуучин программын сул талыг хайж эхэлдэг. Үүний үр дүнд банкны мэдээлэл, зурагнууд зэрэг мэдээлэлүүдийг авч бүр утасны микрофоныг асаан яриа сонсох боломжтой.

Одоогоор ухаалаг утаснуудад халдсан томоохон халдлага байхгүй ч болгоомжтой байхыг зөвлөж байна.

Гар утасны Zimperium компаний судалгаагаар адройд утаснууд мессежээр дамжуулан халдлагад өртөх боломжтой гэж мэдэгджээ. Сүүлийн жилүүдэд борлуулагдсан ухаалаг гар утаснуудад уг сул тал байх магадлалтай бөгөөд хэзээ засагдах нь тодорхойгүй.

Зөвхөн Google-н төхөөрөмжүүд ч биш Apple-н утаснууд ч гэсэн алдаа дутагдалтай байсан. Гэхдээ байнга шинэчлэл хийн эдгээр алдаа дутагдлаа засдаг.

Эдгээр алдаа дутагдлууд хакерууд код бичин дайрхаас нааш асуудал болдоггүй.

Эх сурвалж: www.cnet.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх