Төлбөрийн баримтаа хогийн саванд хийхээс өмнө...

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 12

Одоогийн байдлаарманай улсын сүлжээ дэлгүүрүүд үйлчлүүлэгчдэдээ төлбөрийн тооцоо хийсэн баримт өгдөг. Харин бид түүнийг нь шууд л хогийн саванд хийчихдэг. Үгүй бол халаас, цүнх гэх мэт хаа нэгтээ хийгээд үүрд мартаж орхидог. Үнэндээ мартахгүй байлаа гээд бидэнд тусаа өгөх зүйл биш л дээ. Тэгэхээр маш товчхондоо төлбөрийн баримт гэдэг бол өнөөгийн Монгол Улсад хогийн саванд хэвтэх л хувь тавилантай цаасны өөдөс юм. Тэгвэл зарим нэг “айхавтар” иргэн худалдаж авсан хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горимд алдаа гарсан, чанар нь хэвийн байгаа зэргийг шалгаж үзсэнийхээ дараа төлбөрийнхөө баримтыг байх ёстой “газар” нь буюу хогийн саванд нь байршуулдаг юм билээ. Хэрэв худалдаж авсан бараанаас нь ямар нэгэн сөрөг зүйл илэрвэл баримтаа барьж очоод зарга үүсгэсэн нь дээр хэмээн тэд үздэг бололтой. Мэдээж ийм иргэн олон биш...

 

        Тэгвэл шинэ он гарсан эхний өдрөөс эхлэн төл- бөрийн баримтаа хадгалж сурах шаардлага тулгарлаа. Учир нь НӨАТ төлдөг байгууллагаас бүтээгдэхүүн худалдан авбал татварт төлсөн үнийн дүнгийнхээ 20 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг иргэд эргүүлэн авах юм. Тодруулбал иргэ- дэд татварын өгөөжийг хүртээмжтэй болгох энэ байдал ирэх оноос эхлэн хэрэгжиж эхлэх нь. Үүний зэрэгцээ ирэх жил 22 тэрбум төгрөгийн сугалаа явуулах төлөвлөгөөтэй байгаа тухай НӨАТ-ын урамшууллын системийн төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга ярив. Тэгэхээр жирийн иргэн төлбөрийн баримтаа хадгалснаар үнийн дүнгийнхээ 20 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг буцаан авахаас гадна азын сугалааны оролцогч болно гэсэн үг.

 

Албаны хүмүүсийн хэлж буйгаар манай улс энэ төрлийн үйл ажиллагаа нэвтрүүлж байгаа анхдагч орон мэдээж биш юм. Харин татварын буцаан олголт, сугалаа хоёрыг зэрэг нэвтрүүлсэн анхдагч улс болох төлөвтэй. Мөн татварын буцаан олголт хийж эхэлсэн ес дэх орон болох аж. Тун саяхан л гэхэд Словак улс энэ аргыг нэвтрүүлж, далд эдийн засгаа 70 хувиар бууруулсан тухай төсөл санаачлагчид хэлж буй. Мөн Тайвань 75, Португал 23 хувиар далд эдийн засгаа бууруулсан туршлагыг тэд анзаарчээ. Тиймээс манай улсын далд эдийн засаг ч энэ байдлаас үүдэн ил болох тооцоог гаргажээ. Ингэхдээ манай улсын хувьд энэ хэмжээ 40 орчим хувьтай тэнцэнэ гэсэн урдчилсан дүгнэлт байгаа гэнэ. Мөн ирэх жил гэхэд НӨАТ-ын орлогын хэмжээ 100 тэрбум төгрөг буюу 20 хувиар өсөх төлөвтэй аж

 

ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДЭЭР ҮЙЛЧЛҮҮЛДЭГ ИРГЭД ЯАХ ВЭ

Манайулсадхудалдааны төвүүд элбэг. Түүнийг бид “Зах” хэмээн нэрийддэг. Тухайлбал, “Нарантуул” олон улсын худалдааны төвд лангуу түрээслэгчид үйлчлүүлэгчдээ төлбөрийн баримт өгөх боломжгүй байгаа. Иймээс татварын бу- цаанолголтхийгээдэхлэхээр хүнс барааны томоохон захуудаар үйлчлүүлэх иргэн олдохгүй нь мэдээж. Энэ бүхний ард иргэдийн амьдрал, олон айлын өрхийн орлого, олон мянган хүүхдийн сурч боловсрох эрх хөндөгдөх нь гарцаагүй. Тэгвэл энэ байдлыг төслийн багийнхан орчин еийн ухаалаг системийн тусламжтайгаар шийджээ. Тодруулбал, бидний хэлж заншсан хүнс, барааны захын худалдаачдын утсан дээр аппликэйшн суулгах гэнэ. Иймээс иргэд бараа бүтээгдэхүүн худалдаж аваад тооцооны хуудас авалгүй, аппликэйшнээ ашиглаад бүртгүүлэх боломжтой болох юм бай- на. Хамгийн чухал нь лангуу түрээслэгчидтэй худалдаа хийгээд үүнийгээ татварт бүртгүүлснээр иргэд сугалаанд оролцох бо- ломжтой болох гэнэ. 

Саяхан НӨАТ-ын урамшууллын системийн төслийн нэгжээс “Баянзүрх” худалдааны төвийн худалдаачдад энэ “санаа”- гаа туршиж үзжээ. Ингэхэд тус худалдааны төвд лангуу түрээслэгчдийн 80 хувь нь ухаалаг гар утастай байсан аж. Тиймээс энэ байдалд боломжтой гэсэн үнэлгээ өгсөн байна. Өөрөөр хэлбэл, бусад худалдааны төвийн лангуу түрээслэгчдийн утсанд ч аппликэйшн суулгах боломжтой гэж үзсэн байна.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх