Өнгөрсөн хугацаанд “Чингис”, “Самурай” бондын гэрээ болон мєнгєний зарцуулалтыг ард олонд vзvvлж, ил тод болгох асуудлаар УИХ дахь МАН-ын бvлгийн ажлын албаны зєвлєх Г.Өнөрбаяр болон бусад намууд Засгийн газарт шаардлага хvргvvлж байсан. Тодруулбал, Г.Өнөрбаяр нэгэн хэвлэлд єгсєн ярилцлагадаа “Бондын зарцуулалтын талаар сvvлийн vед нэлээд зөрvvтэй мэдээлэл хэвлэлээр гарах болсон. Бас олон нийт ч бондын мөнгө хаана, яаж зарцуулсныг асууж сураглаж эхэллээ.
Тийм учраас асуудлыг нэг тийш болгож, ойлголтын зөрvvг арилгаж, мэдээллийг ил тод болгох шаардлага тавьсан. Бидний шаардлагын дараа Хөгжлийн банкнаас бондын мөнгөний зарцуулалтын талаар тодорхой хэмжээгээр мэдээлж л байна.
Энэ нь сайн хэдий ч тайлан нь хангалтгvй байгаа юм. Бондын мєнгийг 10 том төсөлд зарцуулж эхэлсэн. Гэхдээ задаргаа нь байхгvй. Энэ 10 том төсөл гэдэгт яг ямар ажлууд багтсан, хэчнээн аж ахуйн нэгж орсон нь мэдэгдэхгvй байна. Уг нь бондын хєрєнгєєр ажил гvйцэтгэсэн аж ахуйн нэгж болгоныг нэг бvрчлэн зарлах хэрэгтэй. Тvvнээс биш нэгдсэн том дvн тавьчихаад цааших мэдээлэл нь нууц гэвэл ард тvмнийг хуурсан хэрэг болно” хэмээж байсан юм.
Vvний дагуу Эдийн засгийн байнгын хорооноос УИХ-ын гишvvн Г.Энх-Амгалангаар ахлуулсан таван хvний бvрэлдэхvvнтэй ажлын хэсэг дээрх бондын vйл ажиллагааны зарцуулалтыг хянаж, шалгалт хийсэн ч одоогоор тодорхой хариуг олон нийтэд єгєєгvй байгаа.
Учир нь Хєгжлийн банкыг шалгаж байгаа шалгалтын ажилд маш их цаг зав, хvч хєдєлмєр орж байгаа тул сайн нягталсны дараа нийтэд ил болгоно гэх мэдээллийг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишvvн Г.Энх-Амгалан манай сонинд єгсєн ярилцлагадаа дурьдсан.
Манай улс “Чингис” бондын хvvгийн тєлбєрт 2013 онд 98.9 тэрбум тєгрєг тєлжээ. Энэ нь ердєє хvvгийн тєлбєрт єгсєн дvн. Харин vндсэн тєлбєрийг 2017 оноос тєлж эхлэх юм. “Чингис” бондын мєнгєєр “Авто зам” тавьж, “Гудамж” тєсєл, “Тавантолгойн цахилгаан станц”, “Эгийн голын усан цахилгаан станц” гээд дэд бvтэц, тємєр замын тєсєлд зарцуулахаар олон зvйлийг тєлєвлєсєн байсан.
Тэгвэл “Чингис бонд”-ын хєрєнгєєс Эдийн засгийн хєгжлийн сайд асан Н.Батбаярт “Гудамж” тєслийн 33 уулзвар, 122 км хурдны зам барих ёстой хэмээн 200 сая ам.доллар гаргаж єгсєн байдаг юм.
Тухайлбал, тєслийн ажил эхлэж байсан 2013 онд 1 ам.доллар 1600 тєгрєгтэй тэнцэж байсан гэж vзвэл 200 сая ам.доллар ойролцоогоор 320 гаруй тэрбум тєгрєг болж байгаа юм. Манай улсад нэг км автозам барих жишиг vнэ орон нутагт 650 сая, харин нийслэлд 810 сая тєгрєг байхаар тооцдог юм билээ. Тэгэхээр 122 км хурдны замын ажилд 122 тэрбум тєгрєг зарцуулах нь боломжтой гэсэн vг. Нийт хєрєнгєєс хурдны зам барих 122 тэрбум тєгрєгийг хасахаар vлдсэн 200 орчим тэрбум тєгрєгийг 33 уулзварт зарцуулахаар болж байна. Ингэхээр нэг уулзварт ойролцоогоор зургаан тэрбум гаруй тєгрєг зарцуулна гэсэн vг. Гэтэл нэг уулзвар засч, сайжруулж, шинээр тавихад сайндаа л хоёр км автозам барьдаг аж.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.