Челсигийн фанатууд бут авна гэнэ

Бизнес ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 28

 

Английн Челси клубтэй хамтран ажилладаг Японы алдарт YOKOHAMA брэнд нь “Челси клубын идэвхтэй дэмжигчдийн холбоо”, “Вай Ти Эм” ХХК, “Кроне” Браухаустай хамтран энэ бямба гаригт явагдах "Челси v Ливерпүүл" клубуудын тоглолтын үеэр томоохон хэмжээний үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээнд зөвхөн Челсигийн 400-500 дэмжигчид цугларна.

Хувцасны код: Челсигийн жерси, эсвэл ороолт, малгай гэх мэт зүйлс, мөн өөртөө байгаа туг далбаа, баннер, уриа лозонгоо авчирах

Арга хэмжээ 17:00 цагт “АСА” Циркийн зүүн талд байрлах “Кроне” рестораны үүдэнд "Цэнхэр хивсний ёслол"-оор эхлэх болно.

Тухайн арга хэмжээ ямар нэгэн ТАКСГҮЙ бөгөөд Челсигийн жерситэй бүх дэмжигчдэд 1 ширхэг нэрийн пиво үнэгүй тараагдах болно.

ЯЗГУУРТНУУДЫН ҮНЭНЧ ДЭМЖИГЧДЭЭ!!! Хайртай багаа хамтдаа уухайлан дэмжицгээе, Ялалтын төлөө хамтдаа тэмүүлцгээе. ЧЕЛСИ БОЛ БИДНИЙ НЭР ТӨР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх