Sprite D лигт "Сити инфо" баг ес дэх хожлоо авлаа

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 02

 

Спрайт хөгжлийн лигийн7 дахь улирал өнгөрөгч сард эхэлсэн билээ. Энэ оны Sprite D league-т нийт 64 баг, 1000 гаруй тамирчид оролцож байгаа юм. Тэгвэл өнгөрөгч амралтын өдөр буюу бямба гаригт "Мон-Алтиус" БТДС дээр болсон тэмцээнд "Сити инфо" ес дэх хожлоо авлаа.

Уг тоглолтын үеэр "Сити инфо" багийн ахлагч Э.Амарсанаатай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

-Өнөөдрийн тэмцээнд 9 дэхь хожлоо авлаа?

-Өнөөдрийн эхний тоглолт эн тэнцүү тоглолоо. Гуравдугаар үеэсээ 10 гаруй оноогоор тэргүүлж явсаар хожлыг авлаа. Манай баг энэ жил Сити инфо нэртэйгээ оролцож байгаа.

-Хэд дэхь жилдээ лигт хүч үзэж байна?

-Энэ баг бүрэлдэхүүнээрээ гуравдахь жилдээ тоглож байна.

-Багийн амжилтаас дурьдвал?

-Спрайт "3 эсрэг 3" тэмцээний хүрэл, мөнгө, алтан медальтай. 2015 зуны лигээс мөнгөн медалийн эзэд болсон.

-Мэдээж бага амжилт гаргахад ард нь түшиг тулгуур байдаг. Танай багын ард амжилтын түлхүүрийг хэн атгаж байна?

-Манай дасгалжуулагч биднийг дэмжиж ард минь түшиг тулгуур болдог. Багынхан маань жигд тоглолттой. Өөрсдийн үүргээ сайн гүйцэтгэж тоглодог доо.

-Чөлөөт цагаа сагсан бөмбөгт зориулан өнгөрүүлдэг маш олон залуус бий. Тэнд хандаж хэлэх урмын үг?

-Хүн бодсон зүйлээ хийж байхад бүх зүйл болдог. Зоригтой байх хэрэгтэй. Зөв шийдвэр гаргах хэрэгтэй гэж хэлмээр байна.

-Тэмцээнд оролцоход хэцүү зүйл байдаг уу. Монголд заалны хувьд хөгжин дэвшиж байна уу?

-Заалны хувьд есөн сард бүх заалнуудтай гэрээ хийчихдэг. Бусдаас түрүүлж л аль болох гайгүй заалтай гэрээ хийхийг эрмэлздэг. Хүндрэлтэй тал нь багийнхаа спонсорыг олох нь хамгийн хэцүү ажил. Найдвартай, урт хугацааны спонсор олох их хүнд л дээ. Энэ удаад биднийг "Тэнгэрийн модун" ТББ-ын тэрүүн, "Сити инфо"-гийн Г.Батхүү ахдаа баярлалаа гэж энэ дашрамд хэлмээр байна. Маш их хөлс хөдөлмөр зарцуулдаг үүний минь ард бат зогсож байгаа ахдаа чин сэтгэлээсээ баярлалаа.

-Дараа нь ямар тэмцээнүүд байгаа вэ?

-Одоо D league нь нэг сард дуусах юм. Тэгээд гурван долоо хоног амарсны дараа А лиг эхэлнэ. Дунд лигтээ ороод дэвшээд дээд лигтээ ордог.

-Дараагийн тэмцээнүүд нь амжилт хүсье.

-Баярлалаа.

 

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34
  • 35
  • 36
  • 37
  • 38
  • 39
  • 40
  • 41

    "Сити инфо" баг

  • 42
  • 43
  • 44
  • 45

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх