Соёл велнесс төв Европ, Азийн алжаал тайлах төвүүдийн хамгийн сайн үйлчилгээнүүдийг нэг дор цогцлоосон цор ганц төв

Бизнес ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 05

Монгол Улсад анхны велнесс буюу алжаал тайлах “Соёл” төвийн зөвлөх Хори Такашитай ярилцлаа. Тэрбээр Азид төдийгүй Европт саун болон алжаал тайлах төв, энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг велнесс төвүүдэд зөвлөхөөс гадна энэ чиглэлээр дэлхийд эхний 10-т ордог мэргэжилтэн билээ. Ноён Хори Такаши “Соёл” велнесс төвийн хамт олны санал болгож буй үйлчилгээ болон стандартын талаар танилцуулсан юм. 

- Дэлхийн олон орны велнесс төвүүдэд зочилж, ажиглалт хийдэг хүний хувьд Монгол Улсад нээгдсэн “Соёл” анхны велнесс төвийн үйлчилгээний соёл, стандартын талаарх сэтгэгдэлээсээ хуваалцахгүй юу?

- Азийн болон Европын орнуудын алжаал тайлах төвүүдийн хамгийн сайн гэсэн үйлчилгээнүүдийг нэг дор цогцлоож чадсан нь “Соёл” велнесс төвийн онцлог болж байна. Хятад, Европын орнуудад усан сан, сауны үйлчилгээ тусдаа байдаг. Тэгвэл “Соёл” төвд усан сан, саун, шүршүүр, массаж зэрэг үйлчилгээг нэг дороос авах боломжтой нь үйлчлүүлэгчдэд ихээхэн давуу талыг олгож байгаа юм.

- “Соёл” велнесс төвийн санал болгож буй дээрх үйлчилгээ хүний эрүүл мэнд, гоо сайханд ямар онцлог үр дүн үзүүлэх вэ?

- Тухайлбал, саунд орох нь хүний биед гурван төрлийн сайн нөлөө үзүүлдэг. Нэгдүгээрт, арьсны нүх, сөвүүд нээгдсэнээр хүний биед буй илүүдэл хорт бодис хөлсөөр дамжин гадагшилна. Хоёрдугаарт, хүний судас тэлснээр цусны эргэлт сайжирах эерэг талтай. Гуравт, цусны эргэлт сайжирснаар дархлаа сайжирч эрүүл байж чадна.

Саунд өндөр болон дундаж хэмийн саун гэсэн хоёр төрөл байдаг. Товчхон тайлбарлавал, хүн ачааалал ихтэй ажиллавал стресст орж, эрч хүчээ алддаг. Иймд өндөр хэмийн саунд орж, өөрийгөө сэргээхийн сацуу богино хугацаанд эрч хүчээ эргүүлэн авах боломжтой. Тэгвэл дундаж хэмийн саун 40-45 хэм байдаг. Хэрвээ та алжаалаа тайлж, сайтар унтаж, тайван амрахыг хүсвэл энэ төрлийн саунд орох нь тохиромжтой.

- “Соёл” велнесс төвийн нэгдүгээр давхарт саун, шүршүүр байрладаг юм байна. Хоёрдугаар давхарт мөн чулуун саун өрөөнүүдийг тохижуулж. Энд анхаарал татаж буй нэг содон өрөө бий нь Гимлайн давсан саун байна л даа. Эдгээр өрөөнүүдийн онцлогоос дурьдвал?

- Давс нян, бактери устгахаас гадна хүний бие дэх хорт элемэнтүүдийг гадагшлуулдаг. Гимлайн давсан өрөөний хувьд тайван, чимээ аниргүй энэхүү хуурай саунд үйлчлүүлэгчид амар амгаланг мэдрэхийн зэрэгцээ алжаалаа тайлах болно. Тус өрөөний давсан ханыг бага зэрэг гэрэлтүүлж өгсөн нь сэтгэлийг мөн амраах увидастай юм. Манай Японд давс их үнэтэй. Ийм ч учраас алжаал тайлах төвүүд давсан өрөөтэй байх нь тун ховор. Тэгэхээр энэхүү өрөөг “Соёл” төвийн хамт олны үйлчлүүлэгчиддээ барьж буй бэлэг гэж ойлгож байна. Мөн байгалийн үнэт чулуу хүнд аз жаргал бэлэглэдэг гэдэг шүү дээ. Энэ утгаараа байгалийн үнэт чулуугаар урласан саун өрөөнүүдийг үйлчлүүлэгчиддээ зориулан тохижуулж өгсөн.  

- “Соёл” төвийн үйлчлүүлэгчдийн өмсдөг хувцас их сонирхолтой санагдлаа. Загвар, хийц, материал нь ч их өөр юм. Энэ талаар та дэлгэрүүлэхгүй юу?

Үйлчлүүлэгчдэд зориулсан өмсгөл хувцасыг “Соёл” төвийн захиалгаар Японд үйлдвэрлэсэн юм. Тарган, туранхай, хөгшин, залуу, өндөр, нам гэж ялгалгүй бүх үйлчлүүлэгчийн биед таатай байхаар загварыг урласан. Мөн 100 хувийн даавуугаар хийсэн учир хүний биеээс ялгарах хөлсийг шингээх тул нойтон, тухгүй мэдрэмж төрүүлэхгүй. Нано технологи ашиглан олон удаагийн угаалт даах, өнгөө алддаггүй тусгай даавуун материал гарган авсан. Ингэхдээ Монголын уснаас дээж аван судалгаа, шинжилгээ хийсний дүнд дээрх баталгааг бид өгч байгаа юм.

- Уг төвөөр үйлчлүүлж буй хүмүүс саун, шүршүүрт орж алжаалаа тайлахаас гадна массаж хийлгэн амарч байна. Монгол, Тайланд массаж юугаараа ялгаатай бас онцлог байдаг вэ?

- Тайланд массажийг биеийн өвдөг, тохойн үеүүдийг ашиглан хийдэг бол Япон массаж хүний биеийн гол цэгүүдийг дарж хийдэгээрээ ялгаатай байдаг. Энэ төрлийн массаж нь зөөлөн массаж гэгддэг нь хүний биеийн гол цэгүүдийг дарах замаар сэргээж, цочрол өгдөг нь онцлог. Яг энэ зарчмаараа Монгол массаж Япон массажтай төстэй байдаг юм.

- Дэлхийн бусад велнес төвтэй Монголын “Соёл” велнесс төвийг харьцуулбал онцгой давуу тал нь юунд оршиж байна вэ?

- Манай төвөөр үйлчлүүлж буй хүмүүс бүтэн өдрийн турш саун, массаж, усан сан гээд олон төрлийн үйлчилгээг нэг дороос авч байгаа юм. Хамгийн энгийн давуу тал бол олон газраар орж, цаг үрэхгүй байх явдал. Японд дээрх үйлчилгээнүүд бүгд тус тусдаа байдаг учир нэг дээвэр дор бүтэн өдөр амраад, алжаалаа тайлах боломж тун ховор байдаг юм. “Соёл” төвд гэр бүл, найз нөхдөөрөө ирээд алжаал, ядаргаагаа тайлахын зэрэгцээ амтат хоол зооглон цагийг үр ашигтай, зугаатай өнгөрөөх нь нээлттэй гэдэг утгаараа тэргүүний давуу тал бас онцлог болж байгаа юм.

- “Соёл” велнесс төв нэр шигээ шинэ соёлыг бий болгож байна. Азид гэлтгүй дэлхийн велнесс төвүүдийн “ертөнцөд” хэдийнэ байр сууриа олсон, цогц үйлчилгээг нэвтрүүлсэн Монголын анхны велнесс төв бол яах аргагүй “Соёл” гэдгийг хэлмээр байна.


 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх