Хувьчлагдсан нэг тэрбум төгрөг хаачсан вэ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 06

 

olloo_mn_1427771430_1

Шийдлийн гэх тодотголтой Засгийн газар байгуулагдахдаа эдийн засгийг эрчимжүүлэх, өөд нь татах уриатай гарч ирснийг иргэд мартаагүй. Гэтэл өнөөдөр Засгийн газар маань бүсээ чангалж, хэмнэлтийн горимд шилжих биш, ард түмний нуруунд л ачааг үүрүүлж, тэдний хэтэвчийг хоослох бодлого барих боллоо. Монгол Улсын Засгийн газар 2014 онд эдийн засгийг хэмнэлтийн горимд шилжүүлэх арга хэмжээний хүрээнд төрд ачаа болж байгаа хөрөнгүүдээ дуудлагаар худалдаж, төрийн санд бэлэн мөнгө төвлөрүүлэхээр Засгийн газраас 2014 оны долдугаар сарын 16-нд 232 дугаар тогтоол батлан “Төрийн өмчид байгаа 37 үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулж, төсөвт мөнгөн хөрөнгө төвлөрүүлэх” шийдвэр гаргасан билээ. Үүний дагуу ТӨХ-ноос 2014 оны арванхоёрдугаар сарын 19-нд Төр хурахын аман дахь ШШГЕГ-ын дансанд бүртгэлтэй, ашиглахгүй байгаа амралт сувиллын объектийг үнэ хаялцуулж, нэг тэрбум есөн сая төгрөгөөр иргэн Д.Энхтуяа худалдан авчээ. Хууль журмынхаа дагуу 14 хоногийн дотор бүх мөнгийг нь Төрийн сангийн дансанд шилжүүлж, худалдах, худалдан авах гэрээгээ байгуулсан юм байна. Түүнээс хойш 14 хоногийн дараа үл хөдлөх хөрөнгийг нь иргэний нэр дээр шилжүүлнэ хэмээсэн боловч ТӨХ-ныхон элдэв арга саам хэрэглэн шилжүүлэхгүй явсаар хүлээлгэж өгсөн байх хугацааг өнгөрүүлжээ. Түүнээс хойш 20 гаруй хоногийн дараа Засгийн газраас 2015 оны хоёрдугаар сарын 2-нд 37 дугаар тогтоол гаргаж, анх 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх