Эрдэнэс Тавантолгой өдийг хүртэл алдагдалтай ажиллаж ирсэн талаарх нууцыг задаллаа

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 17

Тавантолгойн нүүрсийг ухвал монголчууд насаараа, тэр ч бүх хэл хэдэн үеэрээ ажил хийлгүй гэдэс цатгалан, сэтгэл амар амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлнэ гэж тэртээ 2008 оны сонгуулиар эрх баригчид амалж, иргэн бүрт 1072 ширхэг хувьцааг тарааж Пи-Арийнхаа ажлыг хийж байсан.

Мэдээж Эрдэнэс Тавантолгой компани 2010 оны 12 дугаар сард байгуулагдах үед монголчууд бүгд Тавантолгой, Оюутолгойгоор амьсгалж, энд л ажилд орчих аваас насны хоолоо олчих юм шиг санаж явсан нь яалтай.

Харамсалтай нь 2011 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг ашиглалтанд орсноос хойш монголчууд ганц удаа таван төгрөгний бараа олж харсангүй. Харин ч ухах тусмаа өрөнд орж, газар нутгаа алдахад хүрч байна гэдгийг учир мэдэх хүмүүс эхнээсээ хэлж буй.

Тэгвэл энэ бүхнийг харж тэсэхээ байсан иргэд эхнээсээ амиа золиослох алхмыг хийж эхэллээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт ЭТТ компаний Үйлдвэрчний эвлэлийн С.Эрдэнэ өөрийгөө түмний нүдэн дээр шатааж, төр засаг, ард түмэнд анхааруулга өгөхийг завдсан бол түүний араас бусад ажилчид болох Эрдэнэс Тавантолгой компаний инженер н.Түмэнгэрэл тэргүүтэй нөхөд мэдэгдэл хийлээ.

 

ЭТТ-г зөвхөн цаасан дээрх компани болгон хувиргаж, хувьчлах бүх алхмаа хийсэн

- ЭТТ компанийн Үйлдвэрчний эвлэлийн гишүүн, инженер н.Түмэнгэрэл: Эрдэнэс Тавантолгой ХК бол үндсэндээ хятадын талд шилжсэн.

ЭТТ-н удирдлагууд компанийн техник тоног төхөөрөмжийг Хятадын компани руу шилжүүлж, ажилчдыг нь араас нь увуулж цувуулан өгөх, заримыг нь цомхотгох байдлаар зөвхөн цаасан дээрх нэр төдийхнөөр үлдээж, хувьд шилжүүлэх гэж байсан. Иймд бид энэ учир байдлыг мэдээд тэмцэж, удаа дараа Засгийн газар, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Ц.Элбэгдорж гээд энэ байдлыг мэдэх ёстой бүх хүмүүст хандаж, албан бичиг хүргүүлсэн. Гэнэт өнөөдөр мэдээд Б.Батбилэгийг ажлаас нь халж байгаа юм биш” хэмээн мэдэгдээд буй.

Тэгвэл энэ дуулианы мөрөөр Засгийн газрын шийдвэрээр ажлаа өгсөн ЭТТ компаний гүйцэтгэх захирал Б.Батбилэг “Эрдэнэс Тавантолгой” ХК яагаад энэ бүх хугацаанд алдагдалдтай ажиллаж байсан бэ, шунахай нөхдүүд хэрхэн Тавантолгойг хувьд гаргаж, хэдхэн хүний хоол болгох үйл ажиллагаа зохион байгуулсан бэ гэх нууцыг задаллаа.

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх