Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 11 сар 18
・ 2
Нийгэм хөгжихөд сэтгэцийн өвчин дагаад ихэсдэг байна. Учир нь нийгмийн бухимдал сэтгэцийн өвчин бий болоход нөлөөлдөг томоохон хүчин зүйл гэсэн үг. Тухайлбал, сүүлийн жилүүдэд манай улсад нийгмийн байдалтай холбоотой архинд донтох, мансуурах дон, сэтгэл гутрал, амиа хорлох, түгшүүр, сэтгэц биеийн өвчнүүд мөн сургууль завсардалт, гадуур тэнэх, биеэ үнэлэх зэрэг сөрөг үзэгдлүүд нэмэгддэг байна. Тиймээс манай сонин энэ удаагийн “Дугаарын сурвалжлага”-аар сэтгэцийн эрүүл мэндийн асуудал манай улсад ямар байгаа талаар сурвалжиллаа.
Манай улсын 5-6 хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй байдаг гэв

Өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа гол асуудлын нэг нь сэтгэцийн эрүүл мэнд болоод байгаа. Сэтгэцийн эрүүл мэндэд гурван үндсэн ойлголт байдаг байна. Тодруулбал, эрүүл сэтгэц, сэтгэцийн тулгамдсан асуудал, сэтгэцийн эмгэг гэсэн үндсэн гурван ойлголтод хуваагддаг аж.
Эрүүл сэтгэц гэдэг нь тухайн хүн хүрээлэн байгаа орчиндоо дасан зохицож, хэвийн ажиллаж, амьдарч, сурч, нийгэмд хувь нэмрээ оруулж байгааг хэлдэг бол сэтгэцийн тулгамдсан асуудал гэдэг нь нийгэм, сэтгэлзүйн шалтгааны асуудлаас болоод хүний сэтгэц түр зуур хямралд орохыг хэлдэг байна. Харин олон улсын сэтгэцийн өвчнийг оношилдог шалгуур шинжүүдийг хангаж байгаа бүлгийг сэтгэцийн эмгэг гэж нэрлэдэг аж. Сэтгэцийн тулгамдсан асуудал буюу нийгмийн сэтгэлзүйн шалтгааны улмаас хүний сэтгэц түр хямардаг асуудал нь Хэрвээ нийгэм хэт хямралтай байвал нийт хүн амын 70 хувь хүртэл хэлбэлзэж болдог аж. Тиймээс иргэд сэтгэцийн тулгамдсан асуудлаа эерэг зөв аргаар шийдвэрлэж чадвал эрүүл сэтгэц рүү ордог. Хэрэв шийдвэрлэж чадахгүй бол сэтгэцийн эмгэг өвчин болж хүндэрдэг юм байна. Энэ талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэнд, эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Б.Баярмаа “Дэлхий дахинд таван хүн тутмын нэг нь ямар нэгэн эмгэгтэй байдаг гэсэн тоо баримт байдаг. Харин 2013 онд 11 аймаг, нийслэлийн таван дүүргийн
Энэ нь манай улсын 5-6 хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудал буюу зонхилон тохиолдох сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй болсон байна гэсэн үг. Энэхүү зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгт архинд донтох, сэтгэл гутрал, түгших, биеийн хэлбэрийн эмгэг буюу тайлбарлаж боломгүй зовиур, архаг ядаргаа, мэдрэл сульдалт зэрэг эмгэгүүд багтдаг. нь нийт хүн амын дунд стресс их байна, зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэг их байна гэсэн үг” гэв. Мэдээж энэхүү зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэг нь ямар нэгэн стрессийн шалтгаантайгаар үүсдэг байна. Өөрөөр хэлбэл, стрессийн шалтгаантайгаар үүсдэг бүлэг эмгэгүүдээр өвчилдөг гэсэн үг. Ийнхүү нийгмийн сэтгэлзүйн байдлаас болоод хямарсаар сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй болоод байгаагаа тухайн хүн хүлээн зөвшөөрдөггүй гэнэ. Харин ч сэтгэлээр унах, гутрах, айх, ядрах, түгших, архи, тамхи хэрэглэх зэрэг нь хүний амьдралд байх ёстой зүйл хэмээн хүлээн авдаг байна.
Өөрөөр хэлбэл, энэ бүхэн сэтгэцийн эмгэг гэж оношилогддог байтал хүмүүс үүнийг амьдралд байх ёстой зүйл хэмээн хүлээн аваад байгаа гэдгийг эмч нар онцолж байлаа. Стрессийн шалтгаантайгаар үүсдэг бүлэг эмгэгүүдээр өвчилсөн хүмүүсийг эмчилж, байх ёстой мэтээр хүлээн авдаг байдлыг нь өөрчлөхөд цаг хугацаа хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой. Тухайлбал, тухайн үеийн Хууль зүйн яам, Эрүүл мэндийн яам, хууль хүчний болон эрүүл мэндийн байгууллагууд хамтран Гэхдээ энэхүү хөтөлбөр ямар ч санхүүжилт байхгүй учир хэрэгжилт маш тааруу гарчээ. Хэдийгээр энэ байдлыг өөрчлөх тал дээр эрүүл мэндийн газрууд, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв тасралтгүй ажиллаж байгаа ч үр дүн гарахгүй байгаа гэдгийг албаныхан дуулгаж байсан. Мэдээж энэ талын ажлыг хийхэд яамны цогц бодлого байхгүй, төсөл хөтөлбөрүүд нь ямар нэгэн төсөв мөнгөгүй хуурай хэрэгжиж байгаатай шууд холбоотой гэж дүгнэж болохоор байна.
Б.Баярмаа: Эмч, цагдаа, нийгмийн ажилтан бүгд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж чаддаг болно

/Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэнд, эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал/
Нийгэм, эдийн засаг хямралтай байгаа учир хүний сэтгэл санаа тогтворгүй болж улмаар сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр хүмүүс өвчилсөөр байгаа. Тиймээс энэ тал дээр ямар ажил хийж хэрэгжүүлсэн болон хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэнд, эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Б.Баярмаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Зонхилон тохиолдох эмгэгүүдийг багасгах тал дээр ямар ажил хийж байгаа вэ?
-Зонхилон тохиолдох эмгэгүүдийн хувьд “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр” гэж байдаг. Эхний хөтөлбөр нь 2008 онд үнэлгээ хийгээд дууссан. Харин хоёр дахь хөтөлбөр нь 2010-2019 он хүртэл хэрэгжих болно. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв анхны хөтөлбөрийг Үнэлгээгээр амиа хорлолтын тоог бууруулах ёстой байтал харин ч нэмэгдсэн. Нэг хүнд ногдох орыг бууруулах байсан ч нэмэгдсэн. Сэтгэцийн тулгамдсан асуудлыг хэвтэн эмчлүүлэхээс илүүтэй гадуур нийгэм, хамт олонд нь тулгуурласан байдлаар сэтгэцийн өвчлөлийг бууруулах боломжтой ч амжилт бага байсан. Одоо хэрэгжиж байгаа хоёр дахь хөтөлбөрийг үндсэндээ нийгэм, хамт олонд тулгуурласан сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ рүү чиглүүлж, хийж байгаа. Үүнд сургалт, судалгаа, сурталчилгаа сайн хийх хэрэгтэй.
Мөн ажлын байрны стрессийг бууруулах, хүний нөөцийг сайн бэлтгэх, төрөлжсөн нарийн мэргэжлийн сэтгэлзүйч, нийгмийн ажилтныг олноор нь бэлтгэх, сэтгэлзүйч нарыг нийгэмд тараан байршуулах хэрэгтэй гэсэн чиглэлүүд бий. Өөрөөр хэлбэл, . Түүнээс зөвхөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв гээд Баянзүрх дүүргийн есдүгээр хороонд байрлаж байгаа энэ төв хийхгүй. Харин бүх дүүрэг, аймаг гээд хүн амд илүү ойрхон үйлчилж байгаа анхан шатны тусламж үйлчилгээ хүртэл задлах хэрэгтэй. Өрхийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн төвүүд дээр энэхүү нийгэм, эдийн засгийн тогтворгүй үед хэрхэн өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх, стрессийг хэрхэн бууруулах, хэрхэн өөрийгөө тайвшруулах зэрэг арга аргачлал, зан үйлийн мэдээллийг маш их хэмжээгээр өгөх хэрэгтэй гэсэн чиглэлтэй байгаа.
-Иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүсийг сэтгэцийн эмгэгээс сэргийлэх зөвлөгөө, зөвлөмж өгч чаддаг болгохын тулд шат дараатай сургалт хэрэгтэй байх?
-Эрүүл мэндийн салбарын анхан шатны тусламж үйлчилгээнд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн бүр хорооны цагдаа, нийгмийн ажилтан гээд бүгд тухайн хүнд сэтгэцийн ямар нэгэн тулгамдсан асуудал байна гэдгийг мэдээд, тайвшруулдаг аргыг мэддэг байх ёстой. Тиймээс бид өрхийн эмч мэргэжилтэн, эрүүл мэндийн төвийн дарга нар, хорооны нийгмийн ажилтнууд гээд бүх хүмүүст сэтгэцийн эрүүл мэндийн талаархи боловсрол олгох ажлыг үндсэндээ 1996 оноос хойш хийсэн. . 2-5 жилийн давтамжтайгаар сургалтуудыг маш их явуулж байгаа. Сэтгэлзүйч гэхэд л дутагдалтай байна. Өнөөдөр эмнэлгийн сэтгэлзүйч гэх нэг ч хүн алга. Дандаа боловсролын сэтгэлзүйч нар байна. Тиймээс боловсролын сэтгэлзүйчдийг эмнэлгийн сэтгэлзүйч болгон бэлтгэж байна. Эрүүл мэндийн нийгмийн ажилтнуудыг сэтгэцийн эрүүл мэндийн нийгмийн ажилтнаар сургах зэргээр хүний нөөцийг бэлтгэх ажлыг шат дараатай хийгээд л байна. Хажуугаар нь ард иргэдэд ч энэ талын боловсрол олгох ажлыг хийсээр байгаа.
Н.Наранцэцэг: Стресс, ядаргаа нь туйлдаа хүрээд, унтаж чадахгүй болохоороо манайд ирдэг

/Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн тасгийн эрхлэгч, их эмч/
-Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэгтэй хэвтэн эмчлүүлэгчид их болсон гэсэн. Хэвтэн эмчлүүлэгчдийн тоо яагаад ихсэх болов?
-Манай тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа. Тухайлбал, энэ сарыг дуустал хэвтэн эмчлүүлэх оочер бичээд дуусчихсан байна. Нийгмийн стресстэй холбоотойгоор эмчлүүлэх хүний тоо улам нэмэгдэх хандлагатай байгаа.
-Эмчлүүлэгчид өөрийгөө сэтгэцийн эмгэгтэй болсон байна гэдгээ хэрхэн мэдэж ирдэг юм бэ?
-Хэвтэн эмчлүүлэгсдийн ихэнх нь нойргүй болоод ирдэг. Стресс, ядаргаа нь туйлдаа хүрээд, унтаж чадахгүй болохоороо манайд ирдэг гэсэн үг. Сэтгэцийн шалтгаантай өвчинд тодорхой илрэл байдаггүй. Хүнд мэдэгдэх зовиур гэвэл толгой, зүрх, нуруу, хөл, гар өвдөх тохиолдол байдаг. Тиймээс ч иргэд манай эмнэлгийг зорин иртэл нэлээд хугацааг туулсан байлдаг. Тухайлбал, өрхийн эмнэлгээс эхлээд хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлж явсаар хамгийн сүүлд манай эмнэлэгт ирдэг. Гэхдээ зарим хүмүүс манай эмнэлгээр үйлчлүүлээд сурчихсан байдаг.
-Эмнэлэгт хэвтэх хүртэл стрессийг хүндрүүлэхгүй байх ямар арга байдаг юм бэ?
-Хэрвээ эдгээр эмчлүүлэгчид тухай бүрт нь стресс, ядаргаагаа тайлж чаддаг бол манай ядаргааны тасагт хэвтэн эмчлүүлэх хүртэл явахгүй. Гэхдээ ямар ч стрессгүй амьдрал гэж хаана ч байхгүй. Харин тулгамдаад байгаа асуудлаа хэрхэн зохицуулж байгаагаас бүх зүйл шалгаалж байдаг. Хувь хүний зүгээс стрессээс гарах зөв арга замаа олох хэрэгтэй. Тухайлбал, тулгамдаад байгаа зүйлээ итгэсэн хүндээ ярих хэрэгтэй. Хэрвээ итгэлтэй хүн байхгүй бол мэргэжлийн сэтгэлзүйчид хандаж болно. бол бичээд түүнийгээ устгах, биеийн тамираар хичээллэх, саунд орох гээд өөрт тохирсон аргаар стрессээ тухай бүрт нь тайлж сурах нь хамгаас чухал.
Амиа хорлосон, золгүй байдлаар амиа алдсан нь ялгагдахгүй байна гэжээ

Мэргэжилтнүүд ийн ярьж байна. Тэгвэл нийгэм, эдийн засгийн асуудал тогтворгүй байгаа учир үүнийг дагаад хүмүүс хямарч байгаагийн нэг том жишээ нь саяхан олон түмний өмнө өөрийгөө шатаасан С.Эрдэнэ гэж хэлж болно. Түүнчлэн Учир нь сүүлийн үед амиа хорлох, золгүй байдлаар амиа алдах асуудал их гарах болжээ. Шалгалтын явцад тухайн хүнийг үнэхээр золгүй байдлаар амиа алдсан уу эсвэл санаатайгаар амиа хорлоод байна уу, яагаад амиа хорлох болов гэдгийг ойлгохгүй байна гэдэг шалтгаанаар тус төвийнхөнтэй хамтарч ажиллахаар болоод байгаа аж.
Тиймээс Монгол Улсын нийт хүн амын 78 хувь нь их, бага хэмжээний зээлтэй байгаа нь энэ асуудалд хүрэх шөлтгөөн болоод байгаа аж. Эдийн засгийн энэ байдал нь хүмүүсийн сэтгэлзүйг асар ихээр өөчилдөг юм байна. Тиймээс ч иргэд энэхүү таагүй сэтгэцийн асуудлаас гарч чадахгүй удаан хугацаанд сэтгэл санааны асуудалтай явсан учир нэг л өдөр даван туулах арга байхгүй мэт санагдаад амиа хорлох шийдвэрийг гаргадаг байна. Энэ нь ихэвчлэн сэтгэл гутралын эмгэгээс болдог гэдгийг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байлаа. Гэтэл иргэд амиа хорлохыг сэтгэцийн өвчтэй хүмүүс л хийдэг гэж боддог. Харин олон улсын судалгаагаар сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүс амиа хорлох нь элбэг байдаг юм байна.
Сэтгэцийн өвчнийг бөө гэж оношлогчид олширчээ

Шар хадны эмнэлэгт тусдаа “Бөөгийн тасаг” нээгдсэн гэх яриа гарчихсан байдаг юм байна. Түүнчлэн сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлттэй хүмүүс бөө болж “тоглож” байгаа ч гэж үздэг хүмүүс цөөнгүй бий. Тэгвэл энэ талаар тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдээс тодруулахад “Тийм зүйл байхгүй. Харин сэтгэцийн өвчтэй эмчлүүлэгсэд бөө болсон тохиолдлууд байгаа. Харин бөөгийн шашнаас болоод сэтгэцийн өвчтэй болсон тохиолдол байхгүй” гэсэн юм. Шашин болон бөө нар нь харин ч өнөөгийн бухимдалтай нийгэмд маш их хэрэгтэй байгаа, тэд сэтгэлзүйч нарын үүргийг бага ч гэсэн гүйцэтгэдэг гээд хэлчихэд хилсдэхгүй нөхцөл байдал үүсээд байгаа гэнэ. . Харин бөө гэдгээр бизнес хийгчдээс болж сэтгэцийн өвчтэйгөө мэдэхгүй удаан хугацаанд явчихсан байх тохиолдол цөөнгүй гардаг аж. Учир нь иргэд сэтгэцийн өөрчлөлттэй болоод байгаа хүүхдээ, нөхрөө, эхнэрээ бөөд очиж үзүүлэхээр тухайн хүнийг “бөө болох ёстой” гэж хэлээд бөө болгочихсон байх тохиолдол олон байдаг байна. Улмаар бөө болсон ч гэлээ сэтгэцийн өвчин нь зүгээр болохгүй харин ч улам хүндэрсэн хойно сая Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийг зорин ирдэг гэдгийг эмч нар хэлж байсан юм.
Хүүхдийн өсч буй орчин сэтгэцэд нь хамгийн их нөлөөлдөг гэв
Сүүлийн үед техникийн дэвшлийг тэр дор нь ашиглаж, мэдээллийг асар хурдтайгаар авах болсон нь хүмүүсийн сэтгэцэд нөлөөлөх болжээ. Мэдээлэл ихэсч, сургалт хүмүүжлийн хөтөлбөр өргөсч, гар утас, компьютерийг өргөн ашиглах, бүх насны хүмүүст тавих зан төлөв, ёс суртахуун, гоо зүйн шаардлага ихэсч байгаа нь хүмүүст ялангуяа хүүхдийн төв мэдрэлийн тогтолцооны ачааллыг нэмэгдүүлж байна хэмээн мэргэжилтнүүд хэлж байна. Мөн Хүүхдийн сэтгэцэд сөргөөр нөлөөлдөг гадаад хүчин зүйлд гэр бүлийн харьцаа, орчин хамгийн их хамааралтай байдаг аж. Эцэг, эх нь хэрүүл, маргаан үүсгэх, ойрын хамаатан нь бэлгийн хүчирхийлэлд уруу татах, оролцуулах, биед нь зохисгүй байдлаар хүрэх зэрэг нь хүүхдийг айдаст автуулдаг байна.
Энэ нь даамжирсаар хүүхэд өөртөө итгэлгүй, ганцаардмал нэгэн болоход хүргэж, сэтгэл гутралыг үүсгэдэг аж. Мөн гэр бүлийн хүмүүжлийн буруу хэвшил нь хүүхдийн зан ааш, сэтгэцэд сөргөөр нөлөөлдөг гэнэ. Түүнчлэн хавсарсан хүмүүжлийн доголдол нь сэтгэхүйд шууд муу үлгэр дуурайлал болдог. Энэ нь тухайн хүүхдийн эцэг, эх нь буруу үйлдэл дээр нь зэмлэж байхад, хөндлөнгийн хэн нэгэн /өвөө, эмээ, ах, эгч/ өмөөрөхийг хэлдэг байна. Мөн хүүхэдтэй зүй бусаар харьцаж, үйлдэл бүрийг нь хориглож буруушаавал, хүүхэд өөртөө итгэлгүй болж, чөлөөтэй сэтгэж чадахаа больдог байна. Үүнээс хамааран хэл яриа, ой тогтоолт мууддаг гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ “ой муутай”, “тэнэг” гэж цоллохын оронд сайн ярилцаж, болохгүй зүйл юу байгааг нь олж харах нь сэтгэцийн өөрчлөлтийн илрэлийг бууруулах нэг арга юм байна. Учир нь хүүхдийн сэтгэхүйн онцлог нь ойр дотны хүмүүсийн яриа, хандлагад итгэх нь илүү байдаг аж.
Хүүхдийн сэтгэцийн эмгэгийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад. Энэ байдлаас урьдчилан сэргийлэх, хүүхдээ хамгаалах зорилгоор эцэг эхчүүд гэртээ интернэт тоглоом тоглохыг нь хорьдог. Үүнээс болж хүүхдүүд PC тоглоомын газарт очдог. Тиймээс мөнгө олох шаардлага гарна. Хүүхэд өөрийнхөө тоглох хүслийг хангахын тулд аав, ээждээ худлаа хэлэх, гэрээсээ хулгай хийж эхэлдэг. Мөн гэр орноосоо дайжих, интернэт тоглоомын газруудаар хоноглох байдал ихэсдэг. Энэ нь тухайн хүүхэд гэм хэрэгт холбогдох үндсэн нөхцлүүдийн нэг болдог юм. Дээрх нөхцлөөс шалтгаалан гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдтэй ярилцаж байхад хүүхдүүд “Интернэт тоглоом тоглож байх үедээ өөрийгөө ялан дийлэгч хэмээн мэдэрдэг” гэсэн хариулт өгсөн. Гэр бүл, сургуулийн орчноос авдаггүй тийм мэдрэмжийг авдаг байх нь.
Тэр нь юу вэ гэхээр өөрийгөө мундаг гэж ойлгох, урамшуулах явдал. Хүүхэд интернэт тоглоомд орох, донтох нь эцэг эхийн хараа хяналтгүй байдалтай шууд холбоотой. Үүнээс шалтгаалан гэр бүлийн харилцаа муудах, насанд хүрэгчидтэй нийлэх, улмаар гэмт хэрэгт татагдан орох нөхцөл бүрдэж байдаг” гэсэн юм. Түүнчлэн хүүхдийн сэтгэцийн эмгэгийг төрөлхийн болон олдмол гэж ангилдаг байна. бол олдмол буюу интернэт тоглоомд донтох, ганцаардан бухимдах, сэтгэл гутралтай болох зэрэг шинж тэмдгүүдийг сэтгэл заслын аргаар эмчилдэг аж. Угтаа бол монголчуудын сайхан сэтгэлтэй, өөртөө итгэлтэй байх чанарыг 0-1 насанд нь суулгадаг гэж мэргэжилтнүүд үздэг байна.
Гэтэл сүүлийн үеийн буюу 1990-ээд онд төрсөн хүүхдүүдийн 0-1 настай байх үед нь сайхан сэтгэлтэй болгох суурийг тавих орчин нөхцөл нь бүрдээгүй учир тухайн үед өссөн хүүхдүүд зан төрхийн эмгэгтэй, аливаа зүйлийг даван туулах чадвар муу, хүнд итгэх итгэлгүй болон төлөвшиж байгаад эмч, мэргэжилтнүүд санаа зовж байгаагаа дуулгасан. Үнэхээр ч одоо үйлдэгдээд байгаа нийгмийг цочроосон аймшигт хэргүүдийг 1990-ээд онд төрсөн буюу 20 гаруйхан настай залуус үйлдэх болсон нь үүнийг баталж байх шиг санагдсан юм. Өөрөөр хэлбэл, сүүлийн үед 20 гаруй насны залуус хүнийг мөчлөх, толгойг нь таслах зэргээр онц хэрцгийгээр хүний амь хөнөөсөн хэргүүд шил даран гарсаар байгаа. Хэрэв байдал ийм маягаар үргэлжилбэл эмгэг зан төрхтэй, зан үйлийн өөрчлөлттэй хүүхдүүд олноор төрөн гарч эхэлнэ гэсэн үг. Хүүхдүүд ийнхүү олноороо сэтгэцийн эмгэгтэй хүн болж төлөвших нь цаашлаад Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж мэдэх юм.
Сэтгэлзүйн зөвлөгөө авах хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна
Манай сурвалжлах хэсэг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон ЦЕГ-аас ийм мэдээлэл авсныхаа дараа 2010 оноос үйл ажиллагаагаа эхлэн явуулж буй Сэтгэл судлалын үндэсний төвөөр орсон юм. Тус төвийн гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэгээс сэтгэлзүйн зөвлөгөөний талаар болон энэхүү зөвлөгөөг ямар хүмүүс авдаг талаар тодруулсан юм.
Б.Ууганцэцэг: Хүмүүс сэтгэл судлаачийн үнэ цэнийг мэддэг болсон байна
/Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал/
-Танай төв ямар чиглэлээр сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг вэ?
-Манай төв гурван төрлийн зөвлөгөөг өгдөг. Тухайлбал, хүүхдийн, бие хүний, гэр бүлийн гэж ангилдаг. Хүүхдийн тухайд 3-18 насныхан сэтгэлзүйн бүхий л асуудлаар хандаж, зөвлөгөө авдаг. Харин г. Учир нь гэр бүлийн гишүүдийн дунд үл ойлголцол үүсч, үүнээс улбаалан харилцааны нийтлэг зөрчил үүсдэг. Энэхүү үл ойлголцол нь даамжирвал хэрүүл маргаан, цаашлаад гэр бүл салалтад хүрч, хүүхэд өнчрөх асуудал гарна. Гэхдээ манай төвд шууд ирсэн хүнд зөвлөгөө өгдөггүй. Заавал утсаар цаг авч, бүртгүүлсэн тохиолдолд нь зөвлөгөө өгдөг.
-Төлбөрийн чадваргүй иргэдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх боломж бий юу?
-Бид сар болгоны гурав дахь долоо хоногийн бямба гарагт үнэ төлбөргүй зөвлөгөө өгч ажилладаг. Сэтгэлзүйн зөвлөгөө авах зайлшгүй шаардлагатай хэрнээ төлбөрийн чадваргүй хүмүүст үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг гэсэн үг. Харин бүртгэлийг нэг сарын өмнөөс эхэлдэг. Тухайлбал, арваннэгдүгээр сарын зөвлөгөөг энэ бямба гарагт өгнө. . Би өөрийнхөө амьдралд шийдвэр гаргах чухал хүн учраас мэргэжлийн хүмүүсийн туслалцаа хэрэгтэй байна гэдэг сэтгэхүй хүмүүст бий
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.