”Чингис”,”Самурай” бонд, Хєгжлийн банкинд маш олон ноцтой асуудал илэрсэн

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 19 ・ 1
 

enhamgalan1119Монголчуудыг 2.1 тэрбум ам.долларын єрєнд оруулсан “Чингис”, “Самурай” бонд, “Хєгжлийн банк”-ны vйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх vvрэгтэй ажлын хэсгийг УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар 2015 оны нэгдvгээр сард байгуулсан. УИХ-ын Эдийн засгийн болон Тєсвийн байнгын хорооны гишvvдийн бvрэлдэхvvнтэй байгуулсан дээрх ажлын хэсэг бондуудын зарцуулалт, “Хєгжлийн банк”-ны vйл ажиллагаанд дvгнэлт хийсэн тайлангаа тавих хугацаа хойшлогдсоор єнєєдрийг хvрээд байгаа. Тэд нэгэнт гаргасан дvгнэлтээ УИХ болон Монголын нийгэмд танилцуулж чадахгvй єнєєдрийг хvрээд байгаагийн ард эрх баригч намын томоохон улстєрчдийн элдэв янзын дарамт шахалт, ажлын хэсэгт орсон гишvvдэд янз бvрийн шугамаар ирж байгаа тодорхой шантааж, сvрдvvлгээс vvдсэн болгоомжлол, айдас нуугдаж байсан нь тодорхой болж байна.

Манай сонин энэ хэргийн араас уйгагvй хєєцєлдєж, “Хєгжлийн банк” бондын мєнгийг дур мэдэн хараа хяналтгvй цацаж, дунд нь ихээхэн хєрєнгє шамшигдуулсан байж болох хэргийн сэжvvрийг нийгэмд дэлгэн тавьсанд хонзогносон Гvйцэтгэх захирал Н.Мєнхбат манай сэтгvvлчийг шvvхэд єгєєд байгаа. Гэхдээ удахгvй vнэн ялж, “Хєгжлийн банк”-ны Гvйцэтгэх захирал биднээс уучлал гуйх єдєр ойртож байна. Ингээд дээрх ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишvvн Л.Энх-Амгалантай хийсэн яриаг хvргэж байна.

-Єнгєрсєн мягмар гарагт УИХ-ын Эдийн засгийн болон Тєсвийн байнгын хорооны хамтарсан хурал дээр “Чингис”, ”Самурай” бондын зарцуулалт болон “Хєгжлийн банк”-ны vйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн УИХ-ын ажлын хэсгийн дvгнэлтийг танилцуулна гэсэн ч яагаад ч юм хуралдаагvй. Ярилцлагаа эндээс эхлэх vv?

-Єнгєрсєн мягмар гарагт УИХ-ын Эдийн засгийн болон Тєсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан дээр УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг “Чингис”, “Самурай” бонд “Хєгжлийн банк”-ны vйл ажиллагаатай холбоотой шалгалтын дvнгээ танилцуулах хуваарьтай байсан. Тэгтэл дээрх байнгын хороонд харьяалагддаг АН-ын гишvvд зориуд хуралдаанд орж ирэхгvй, ирцийг бvрдvvлэхгvй байснаас шалтгаалан хурал хойшилсон. Энэ ажлын хэсгийг З.Энхболд даргын захирамжаар байгуулж 10 сар гаруйн хугацаа єнгєрч байна. Эдийн засгийн болон Тєсвийн байнгын хорооны гишvvдээс бvрдсэн ажлын хэсгийг миний бие ахалсан гэдгийг та бvхэн мэдэж байгаа.

-Єєрийг тань олон удаа хоргоож байсан болохоор мэдээд байгаа. Харин ажлын хэсэгт орсон гишvvдийг яагаад тэгтлээ нууцлаад байсан хэрэг вэ. Аль эсвэл гишvvдийн нэрийг нууцлах vvрэг єгсєн юм уу?

-Ер нь бол “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтад хяналт, шалгалт хийх vvрэгтэй байгуулсан ажлын хэсгийн гишvvдийг тэгтлээ нууцлаад, нэрийг нь зарлахаас зугатаад байсан зvйл байхгvй л дээ. УИХ-д суудалтай бараг бvх нам, эвслийн бvлгийн гишvvд багтсан байгаа. Тухайлбал эрх баригч АН-аас гэхэд л Г.Батхvv, Б.Гарамгайбаатар, Ц.Баярсайхан, Я.Санжмятав, Л.Эрдэнэчимэг бие даагчдын зєвлєлєєс Х.Болорчулуун, “Шударга ёс” эвслээс Г.Уянга, МАН-аас Ч.Хvрэлбаатар, Б.Чойжилсvрэн миний бие гэсэн бvрэл­­дэхvvнтэй ажлын хэсэг гарч ажилласан. Энэ оны нэгдvгээр сард байгуулагдсан ажлын хэсэг єнгєрсєн хугацаанд таван удаа хуралдаж, тайлангаа ярилцаж, дvгнэлт хийж ажилласан. Ажлын хэсгийн дэд хэсэгт Монголбанк, Vндэсний Аудитын ерєнхий газар, Сангийн яамны тєлєєллvvд орж хамтран ажилласан.

-Та бvхэн єнгєрсєн хугацаанд яг ямар байгууллагуудад тєвлєрєн ажиллаж, хяналт шалгалт хийсэн бэ?

-Угаасаа хуулиараа УИХ-ын гишvvд ямар нэгэн байгууллага дээр явж очоод хяналт , шалгалт хийгээд байх эрх мэдэл нь хязгаарлагдмал шvv дээ. Тийм учраас шалгалтын удирдамжуудад заасан чиглэлийн дагуу Аудитын ерєнхий газар єєрєє шалгасан. Аудитын ерєнхий газраас томилогдсон мэргэжлийн хvмvvс тусгайлсан шалгалтын ажиллагаа явуулсныхаа дараа хоёр дvгнэлт гаргасан. Эхнийх нь єнгєрсєн гуравдугаар сард, дараагийнх нь наадмын ємнє зургаадугаар сард гарсан байгаа.

-Мэргэжлийн байгуул­лагын эхний дvгнэлт найм, дараагийнх нь таван сарын ємнє гарчихаад байхад яагаад тэрхvv шалгалтын дvнг УИХ болон Монголын нийгэмд мэдээлэхгvй єнєєдрийг хvрсэн хэрэг вэ?

-Аудитын ерєнхий газар дvгнэлтээ нэгтгэж єгєхгvй нэлээн цаг авсан. Бас дvгнэлтийн мєрєєр дахин хяналт, шалгалт хийсэн зvйл байхыг ч vгvйсгэхгvй. Аудитын ерєнхий газрын дvгнэлтээс гадна Сангийн яамнаас мэргэжлийн шинжээчид гарч “Хєгжлийн банк”-нд шалгалт оруулсан юм. Тэр ажлын хэсэг ч дvгнэлтээ гаргасан. Бид єнгєрсєн мягмар гарагт хоёр байнгын хорооны хамтарсан хуралдаан дээр танилцуулахаар бэлдээд байсан дvгнэлт бол Аудитын ерєнхий газраас гаргасан хоёр дvгнэлт, Сангийн яамнаас гаргасан “Хєгжлийн банк”-нд хийсэн шалгалтын дvгнэлт, мєн Vндэсний Аюулгvй байдлын зєвлєлєєс гаргасан зєвлємж биелэхгvй байгааг дvгнэсэн дvгнэлт зэргийг базаж нэгтгэсэн материал байсан юм.

-Танай ажлын хэсэгт орсон Г.Уянга, Х.Болор­­чулуун зэрэг гишvvнээс энэ талаар асуухаар “Бидэнд матераил тарааж єгєєгvй, ер нь тэр ажилд нь ч бараг оролцоогvй” гэсэн булзааруулсан хариулт єгєєд байсан нь ямар учиртай юм бол. Ер нь шалгалтын дvгнэлтvvдээ ажлын хэсгийн гишvvдэд хэзээ тарааж єгсєн юм бэ, бvгдээрээ гарын vсгээ зурж баталгаажуулсан уу?

-Тэдгээр гишvvд яагаад тийм ойлгомжгvй юм яриад байсныг сайн мэдэхгvй байна. Ямар ч гэсэн ажлын хэсэг таван удаа хуралдаж, тодорхой дvгнэлтээ гаргаад бvх гишvvн тараасан. Ажлын хэсгийн дvгнэлт дээр гарын vсэг зурсан гишvvд єнєєдрийн байдлаар миний бие, Ч.Хvрэлбаатар, Б.Чойжилсvрэн, Г.Уянга гишvvд байна. Харин ажлын хэсэгт орсон АН-ын Г.Батхvv, Б.Гарамгайбаатар, Ц.Баярсайхан, Я.Санжмятав, бие даагч Х.Болорчулуун нар єнєєдєртєє багтаад гарын vсгээ зурна л гэцгээсэн. Хэрвээ тэд єнєєдєр гарын vсгээ зурчихвал дvгнэлтээ тун удахгvй олон нийтэд ил болгон зарлана.

-Бvтэн тав, зургаан сар энэ шалгалтын дvнг хав дарж, нууцлаж байгаагийн цаана “Чингис”,”Самурай” бондын мєнгє “Хєгжлийн банк”-аас олон арван тэрбум тєгрєг зувчуулсан УИХ дахь нам намын тєлєєллvvд, тодорхой улстєрчид дарамт, шахалт vзvvлж єнєєдрийг хvртэл гацаасан юм биш vv?

-Зарим нэгэн дарамт, ил далд эсэргvvцэл, тэмцэл байгааг vгvйсгэхгvй. Тэгээд ч хєрєнгє мєнгє эзэнгvйдvvлж, зувчуулсан зєрчил дутагдал арай ч дээ гэмээр их хэмжээтэй гарсан л даа. Та нар бод л доо. Єнєєдєр “Чингис”, “Самурай “ бондын зарцуулалтад хяналт тавих vvрэгтэй байгуулагдсан ажлын хэсэгт орсон АН-ын гишvvд яагаад энэ ажлаа хийхгvй байна, яагаад болж л єгвєл хойш нь татаад байна, єнєєдєр дvгнэлт гарчихаад байхад яагаад зєвшєєрсєн гарын vсгээ зурахгvй байна гээд олон асуудал бий.
Миний сонссон мэдээллээр бол УИХ болон АН-ын дарга З.Энхболд єєрийнхєє захирамжаар байгуулсан ажлын хэсгийн дvгнэлтийг УИХ дахь АН-ын бvлгийн хурлаар хэлэлцсэний дараа л байнгын хороогоор хэлэлцvvлнэ гэсэн байр суурьтай байгаа тухай албан бус мэдээлэл авсан. УИХ-ын дарга єєрєє захирамж гаргаж байгуулсан ажлын хэсгийн дvгнэлтийг єєрийнхєє намын бvлгээр хэлэлцсэний дараа, тvvнээс гарсан зєвлємж, дvгнэлтийн дараа байнгын хороогоор хэлэлцэх гэж байгаа нь арай хэтэрхий улстєржсєн vйл ажиллагаа болж байна.
Нэг ёсондоо дээрх бондын мєнгєнєєс идэж шамшигдуулсан намынхаа гишvvдийг яаж хаацайлах арга хайж байна гэж л ажлын хэсгийн ахлагчийн хувьд хардаж байгаа. Надад хардах эрх байж болно биз дээ.

-Энэ дvгнэлт дотор эхнээсээ л ихээхэн ноцтой, “но”-той зvйл их байна. Жишээлбэл Увс аймагт барих 3.2 км замыг хоёр тэрбумаар тавих гэж байсныг 27 тэрбум болгон оруулж ирээд улсын тєсєвт суулгачихсан байх жишээтэй. Энэ мэтийн хулгай, луйвар олныг илрvvлсэн vv?

-Ганцхан Увс аймгийн тэр зам ч биш. Энд бvхэлдээ Тендерийн тухай хуулийг ноцтойгоор зєрчсєн олон vйлдэл байгаа. Хамгийн гол нь УИХ-ын байнгын хороогоор хэлэлцvvлээгvй байгаа болохоор энэ бvхнийг одоо дэлгэж болохгvй байна. Мэдээж ирэх долоо хоногт Эдийн засгийн болон Тєсвийн байнгын хорооны хурал зарлагдаж гишvvдийн ирц гvйцсэн тохиолдолд энэ бvхэн мэдээлэгдэж, нийгэмд тодорхой болно шvv дээ. Аудитын дvгнэлт бол эхнээсээ танай сонинд гарч олон нийтэд ил болоод л явж байгаа шvv дээ. Хэрвээ ирэх долоо хоногт хуваарийн дагуу байнгын хороогоор орохгvй, АН-ын гишvvд дахин бойкотлоод байвал ажлын хэсэгт орсон МАН-ын гишvvд болон “Шударга ёс” эвслийн Г.Уянга гишvvн бид хэд ямар ч гэсэн эдгээр мэдээллvvдийг олон нийтэд ил болгоно.

-Сангийн яамны дvгнэлт бол тусдаа “Хєгжлийн банк”-ны талаар гарсан гэж ойлголоо. Харин Аудитын ерєнхий газар болон Vндэсний Аюулгvй байдлын зєвлєлєєс гаргасан зєвлємжийн талаарх дvгнэлтvvд хоорондоо зєрсєн, зєрчилдсєн зvйл бий юу?

-Аудитын ерєнхий газрын гуравдугаар сард гарсан буюу эхний дvгнэлтийн зарим тоо баримтыг дараа нь гарсан дvгнэлтээр vгvйсгэж байгаа зvйл бол бий. Аудитын ерєнхий газар нэг газар дээр хоёр удаа шалгалт хийгээд гаргасан дvгнэлтvvд нь зарим газраа зєрчилдєж, тоо баримт нь зєрvvтэй гарсан юмнууд байгаа. Мєн Vндэсний Аюулгvй байдлын зєвлєлєєс гаргасан зєвлємжийг ингэж ингэж зєрчсєн байна гээд гарчихсан байгаа дvгнэлтvvд ч бий.
Харин Сангийн яамнаас “Хєгжлийн банк”-ыг шалгаад ийм ийм ажлууд дээр ямар ч тендер зарлахгvй шууд гэрээ хийчихсэн байна гэсэн олон зєрчил илрvvлсэн.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • ЗОЧИН / 2015 11 сар 19/

    МАН-ын нөхдүүд их чухал зууш олсон юм байх даа.. Өмнөх үедээ цэвэр байсан юм шиг л сүржин загнаж байх шив дээ... Гэхдээ "АДИЛДАА АДИЛ, ГОДИЛДОО ГОДИЛ" болох бий дээ...

    Хариулах