“Янхан” хочтой жолооч нарын бараан амьдрал (II)

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 19 ・ 2

Ганц модны боомт орчимд олны хөл татарчээ. Шинэ, хуучин барилгатай гудамжаар хоёр гурван хүн бүртийтэл алхаж яваа харагдав. Гудамжаар алхах хүмүүсийг харахад монгол жолооч нар болох нь төвөггүй танигдана.

Хятад эздийн нүдэнд өртөж чадалгүй, нүүрс тээвэрлэлтэд явж чадаагүй “янхан” хочтой жолооч нарын олонхи нь архины мухлаг барааджээ. Градус өндөртэй архи худалдаж аваад ууж суух аж. Нүүрс тээвэрлэлтэд яваад ажлынхаа хөлсийг авсан нэгнээсээ архины мөнгө зээлж ууж байлаа. Мөн зарим нь зочид буудал барааджээ. Халаасандаа ямар ч мөнгөгүй жолооч нар нэгнийхээ гадаад паспортыг зочид буудлын барьцаанд үлдээж хоног төөрүүлж байв. “Анд” гэсэн нэртэй зочид буудалд 200 гаруй жолооч хоноглож байгаа гэлээ. 2006 оны үед Ганц модны боомт дээр хэдэн шавар тагзнаас өөр юу ч байхгүй, шар элс шуурсан эзгүй газар байсан гэнэ. Харин манай улсын нүүрс олборлолт нэмэгдэж, урд хөршид худалдаалах болсноос хойш хүний хөл хөдөлгөөн хэдэн зуу дахин нэмэгдсэн гэнэ. Үүнээс үүдэн Ганц модны боомт дээр арав хүрэхгүй жилийн дотор том хот сүндэрлэн боссон аж. Хятадын бизнесмэнүүд Ганц модны боомтод ирж, хоёр гуравхан жилийн дотор зочид буудал, цайны газар, ресторан, пааб, улаан дэнлүүний гудамж, худалдааны төв, авто засвар, машин угаалга гэх мэт олон байгууламж барьжээ. Одоо харин нүүрс тээвэрлэлт хэд дахин буурчихсан болохоор Ганц модны боомтын бүх байшин барилга хоосорч, эзэнгүйдэж. 500 орчим монгол жолооч Ганц модны боомтод үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал болон цайны газруудын үйлчлүүлэгчид.

 

337 мянган төгрөгийн төлөө тэмцэж байна

Ажил олдоогүй жолооч нар архи ууж согтоод хотын гудамжинд агсан согтуу тавих аж. Мөнгөбайхгүй мөртлөө такси бариад жолоочид нь зодуулах, эсвэл гудамжинд “тасарч” унаад унтаадөгөх. Архины мухлагийн эзэнд хөөгдөх, архи ууж согтоод “Хятадууд аа бүгдээрээ гараад ир.Намайг барах хүн байна уу” гэж агсам тавьж хашгираад эргүүлийн цагдаад баригдажэрүүлжүүлэх байранд хонох зэргээр Ганц модны боомтын шөнийн амьдрал иймэрхүү дүрзурагтайгаар эхлэх юм.

Анд” зочид буудалд яваад очлоо. Зочид буудлын эзэн “30-60 юанийнбуудал байна. Та хэдэн юанийн буудалд буумаар байна. Паспортоор үйлчлэхгүй шүү. Янханжолооч нараар буудал дүүрчихлээ” гэсээр угтав. Тэгснээ сейфээ онгойлгож гадаад паспорттэвхийтэл өрсөн байгаагаа үзүүлэв. Жолооч нартай уулзах гэж яваагаа хэллээ. Тэгсэн “Хэнтэйнь уулзах гээд байгаа юм. Өрөөнд ороод архи уугаад ядаргаа болно” гэж үглэв. Ингээд “Анд”зочид буудлын монгол жолооч нар байрлаж байгаа хэд хэдэн өрөөгөөр орлоо. Бидний эхнийорсон өрөөнд Хөвсгөл аймгаас ирсэн Г.Ганзориг, Л.Түвшинтөр нар байв. Мэнд мэдэлцээдхятадуудын машиныг барьж өгч амьдралаа залгуулж байгаажолооч нарын талаар ярилцлаа.

-Монгол жолооч нар хятадуудад дээрэлхүүлээд хэцүү байдаг гэсэн. Нутагтаа очоод ажил хийжболохгүй байна уу?

-Хэдэн төгрөг олж гэр бүлээ тэжээхийн төлөө хятадуудад дээрэлхүүлээд явж байна. Хятадуудад дээрэлхүүлж энд ингэж тарчилж байхаар гэртээ очоод амьдар гэж хэлэх байх. Үнэндээ хотод очоод ажил олдохгүй байна шүү дээ. Барилга дээр ажиллаж үзсэн. Сар гаруйн хугацаанд ажиллуулаад цалин өгөхгүй. Цалингаа авах гэхээр “Эдийн засаг хямарсан гээд захиалагч компани мөнгөө өгөхгүй байна” гээд л янз бүрээр зовлон тоочдог. Өөр газар ажилд орохоор бас л адилхан. Энд нүүрс тээвэрлэлтэд явж байгаа жолооч нарын ихэнх нь дунд боловсролтой, их, дээд сургууль төгсч мэргэжил боловсрол эзэмшиж чадаагүй хүмүүс. Тийм болохоор хар бор ажил хийж байна. Аргаа бараад л энд ирж хятадуудыг царай алдаж байна. Өөрөөр мөнгө олох боломж үнэндээ алга. Энд гэр бүлээ тэжээх гэж ирсэн жолооч нар нэг зочид буудлаас нөгөө рүү дамжин амьдардаг.

-Зочид буудлын үнэ хямдхан байдаг гэсэн. Мөнгө байхгүй бол хаана хонодог вэ?

-Энэ зочид буудал хямд үнэтэй байдаг нь үнэн. 400 гаруй мянган төгрөг өгөөд л жил байж болох зочид буудал олон байгаа. Хоногт 30 юань төлөөд хонодог энэ зочид буудал арай тав тухтай байдаг юм. Таван юань төлөөд хонож болдог шавар тагзан байшин бий. Цаанаасаа гал түлээд өгчихдөг болохоор их дулаахан. Гэхдээ нөхцөл байдлын хувьд хэцүү. Бүр ямар ч мөнгө байхгүй болсон үед нүүрсний машины эздээс машиныг чинь харж өгөөд хоноё гэж гуйдаг. Хөнжил гудсаа барьж очоод аль дуртай машиндаа хонож болдог юм. Өнөөдөр зочид буудлын мөнгө байхгүй олон жолооч тэнд хонож байгаа. Машин хараад хоноход аюултай, амь насаа ч алдаж магадгүй байдаг юм. Шөнө хятад жолооч нар ирээд машинд хонож байгаа монгол жолооч нарыг зоддог. Машиных нь цонхыг хагалж, хаалгыг нь онгойлгож ороод л ямар ч өчиггүй зоддог. Харанхуй шөнөөр хэн ирээд зодож байгааг мэдэх боломж байхгүй. Мод, төмөр, чулуугаар хүн гэж хайрлахгүй зодно. Гэхдээ шөнө болгон хятад жолооч нар ирж зодоод байхгүй. Нүүрс тээвэрлэлтэд явдаг цөөхөн хятадууд бий. Тэднийг Монголд явж байхад нь зам тавьж өгөлгүй шахах, урдуур нь дайрч орж нүүрсээ ачуулснаас болдог юм. Зам шахуулсан, урдуур нь дайрч ороод нүүрс ачсан жолоочид уурласан уураа машинд хонож байгаа мөнгө байхгүй монгол жолооч нарт гаргадаг юм.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: