Гэмт хэрэгтэн гэрч болдог уу?

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 23

  Сүүлийн үед гэмт хэргийн гаралт ихэсч, учир битүүлэг хийгээд хачирхалтай хэргүүд ар араасаа хөврөх боллоо. Төрийн өндөр албан тушаалтанг албан тасалгаандаа хээл хахууль авч байхад нь хуулийнхан газар дээр нь орж баривчилсан л гэх.

Арван долоон жил учир нь тайлагдаагүй хав дарагдсан хэрэг гэнэт сөхөгдөж хэд, хэдэн хүнийг цагдан хорьж байх жишээний. Тэгсэн хэрнээ олон сар жилээр яригдсан дуулиант хэргүүдийн сураг аажим аажмаар алдарч олны анхаарлаас холдсоор. Энэ бүхэн хуулийн байгууллагуунхныг хэрхэн ажиллаад байгааг үл ойлгоход хүргээд ч байх шиг. Зарим иргэд бүр юу болоод байгааг ч мэдэхээ больчихсон эргэлзчихсэн сууж байгаа биз.


Гагцхүү сонгууль дөхөнгүүт С.Зориг агсны хэрэг сөхөгдөж, сонгууль дөхөхөөр улс төрчдийн хэргүүд намждаг байдал энэ удаад бүү давтагдаасай.

ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбын хувьд л гэхэд албан өрөөндөө санамсар болгоомжгүйгээр хээл хахууль авч байгаад баригдах хүн яавч биш. Намынхан нь ч хэлж сонсогдоно лээ. Гагцхүү өөрөө хэргээ хүлээх ч юм уу ямар нэг шалтгаан цаана нь байж мэдэх юм.


Эсвэл хууль хяналтынхан аль эртнээс мөрдөж мөшгөж, шалгаж байгаад үүрийн 04:00 цагт баривчлаад аваад явсан уу?. Үнэхээр ойлгомжгүй. Аль аль нь урьдаас үгсэн тохиролцсон ч юм шиг учир битүүлэг эл хэрэг дуулиан дэгдээгээд авлаа. Магадгүй хэргээ хүлээж, хуулийнхан түүнийг нь газар нь илрүүлсэн болж аяглаж ч байгаа ч юм уу. Бас л ойлгомжгүй нэг хэрэг сөхөгдөх нь энэ.

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх