Олон улсын арбитрын шүүхээс Б.Чулуудайг хууль зөрчсөнийг тогтоожээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 24

С.УЯНГА

Хотын даргын хүү “Грандлайн” компанийн захирал асан Б.Чулуудай, Турк улсын “216 Яапи Үрэти Худалдаа” компанитай хамтран гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд БЗД-т “Түмэн-Амгалан” цогцолборыг барихаар болсон. Гэвч хоёр талын удирдлагууд зөрчилдсөн. Өөрөөр хэлбэл, “Грандлайн” компанийн захирал Б.Чулуудай  Монгол Улсын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулсан гадаадын компанийг хэрхэн хууран мэхэлж, итгэлийг нь алдаж гадаадын хөрөнгө оруулалтыг үргээдэгийг бид өмнөх дугаартаа нийтэлсэн билээ.

Тэгвэл энэ удаад  Арбитрын шүүхийн шийдвэр хэрхэн гарсан, мөн талууд Арбитрын шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлснийг баримтаар хүргэж байна. 

“Грандлайн” компанийн захирал Б.Чулуудай Турк талын хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэхгүйгээр компанийн тухай хууль болон гэрээг зөрчиж  Улаанбаатар банкнаас хөрөнгө оруулалт нэрээр есөн тэрбум төгрөгийн зээл авчээ. Мөн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 11 тэрбум гаруй төгрөгийн инженерийн шугам сүлжээний дэд бүтцийн ажил авсан учраас туркууд иргэний шүүхэд хандсан байдаг. Иргэний шүүх гомдлыг буцааж байх хооронд Б.Чулуудай гэ­рээг цуцлуулахаар Арбитрын шүүхэд ханджээ.

Ингээд Монголын олон улсын ба үндэсний арбитрийн шүүхээс энэ оны гуравдугаар сарын 26-ны өдөр 47 дугаартай шийдвэр гарч “Грандлайн” компани,  Турк улсын “216 Яапи Үрэти Худалдаа” компанийн хооронд байгуулсан хамт­ран ажиллах гэрээг цуцалжээ. Түүнчлэн Турк талаас Б.Чулуудайн нэхэмжилсэн 762.0 сая төгрөгийнхөө 562.0 сая төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсаныг хүлээн авч, 50 хувийн хувьцааг буцаахыг даалгаж, “Грандлайн” компанийн хувьцаа эзэмшигч Б. Чулуу­дайгаас Турк улсын “216 Яапи Үрэтий ху­далдаа” компанид 827.27.51 ам.доллар, 31.9 сая төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн байж.

Гэтэл Б.Чулуудай туркуудад өнөөг  хүртэл нэг ч  төгрөг төлөөгүй гэнэ. Тэгсэн хэрнээ   “Грандлайн” компанийн 50 хувийн хувьцааг арбитрийн шүү­­хээс буцаахыг Туркын компанид даалгасан байтал хууль зөрчиж туркуудын оролцоогүйгээр өөр дээрээ шилжүүлэн авч, “Грандлайн” компанийг “Бэрэн” группд өндөр үнээр худалдсан байна. Нөгөө талаас хотын даргын хүүгийн хуудуутай үйлдэл бүрт  төрийн байгууллагууд алхам тутам давуу эрх олгосон гэдгийг эх сурвалжууд хэлж буй. 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх