Ч.Сайханбилэгийн танхимыг унагах тактик үргэлжилсээр ...

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 25
Ч.Сайханбилэгийн танхимыг унагах тактик үргэлжилсээр ...
Өнгөрсөн 2014 онд 11 дүгээр сард Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсны дараа Ч.Сайханбилэг Монгол Улсын Ерөнхий сайд болсон. Өдгөө тэрбээр Ерөнхий сайдаар ажиллаад нэг жилийн нүүрийг үзэж байна. Энэ хооронд түүний Засгийн газрыг унагах асуудал хэдэнтээ яригдсан. Ямартай ч тэрбээр Ерөнхий сайд болсон даруйдаа “Том төслүүдийг гацаанаас гаргаж, улс орноо эдийн засгийн хямралаас гаргана” хэмээн амласан байдаг. Гэсэн ч энэ жилийн хугацаанд өнөөх том төслүүд гацсан хэвээр л байна. Хэдийгээр олон нийт үүнийг популизмд хүлэгдсэн гэж харж байгаа ч үндсэндээ АН доторх фракци хоорондын зөрчил, Ерөнхий сайд, намын даргын сандал суудалтай холбох нэгэн ч байгаа юм. 

Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулах асуудал хэдийнэ яригдсан бөгөөд зарим гишүүд өнөөг хүртэл гарын үсэг цуглуулж байгаа нь нууц биш болсон. Анхнаасаа л дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан Засгийн газрын хувь заяа өнөө ч ганхсаар байна. Гэсэн хэдий ч  Ч.Сайханбилэгийг танхимтай нь хамт унагах тактик өнөөг хүртэл хэрэгжээгүй л байна. Үүнийг АН-ын дотоод фракцитай холбон тайлбарлах нэгэн ч бий. Түүгээр ч зогсохгүй АН-д Ерөнхий сайд хийх хүн олдохгүй байна гэх яриа ч гараад амжсан. Үнэндээ одоо хэдхэн сар Ерөнхий сайдаар ажиллах хүн олдохгүй байж мэдэх л юм. Тиймдээ ч Ч.Сайханбилэгийн танхим өнөөг хүртэл оршиж байж мэдэх. 

Гэхдээ Ерөнхий сайдыг өөрийг нь огцруулаагүй ч Засгийн газар байгуулагдсан цагаас нь эхлээд л танхимаар нь “оролдсоор” ирсэн. Ч.Сайханбилэгийн Засгийн газар өдгөө долоон өндөгтэй доголон шаазгайн үлгэр шиг болчихоод байна
 
үргэлжлэлийг эндээс уншина уу 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх