Явган зорчигчид үйлчилдэг гэрлэн дохиотой болъё

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 04 ・ 1
 
olloo_mn_1449190896_dohio

Явган зорчигч замын хөдөлгөөнд оролцохдоо гүйх, шогших хоёрыг хослуулахгүй л бол ногоон  гэрлээр амждаггүй болохыг өчигдөр гөлөө л мэдлээ.

 

XI хорооллоос Зуун айл руу урсах явган зорчигч хийгээд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах гэрлэн дохиогоор зам хөндлөн гарах гэж уулгамчлан зүтгэж байтал нэгэн хөгшин ханцуйнаас минь татаад хамтдаа зам гарахыг хүссэн. Эмгэний хөл үнэхээр муу, явах гэж мөлхөхөөс ялгаагүй аж. Тэрбээр гараас минь зүүгдэн майцагнах зуураа “нас өндөр, хөл муутай, хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэрлэн дохиогоор гарах гэж үйлээ үзэх юм. Ногоон гэрэл асах хугацааг нь жаахан уртасгаж болдоггүй юм болов уу. Тэгвэл сайнсан” хэмээн үглэнэ.

Бид хоёр хөтлөлцөн чирэлдсээр эхний урсгалыг хөндлөн гарахтай зэрэгцээд нэмэлт гэрэл асч туслах замын тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцож эхлэв.

Наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болсон бид хоёрт зорчигчийг замын хөдөлгөөнд оролдохыг зөвшөөрсөн дараагийн ногоон гэрэл асахыг хүлээн өргөн цагаан зураасан дээр багтаж ядан зогсохоос өөр арга байсангүй. Хөл сайтай хүүхэд, залуучуудын тухайд хэдийнэ зам хөндлөн гарч тус тусын мөрийг хөөн одож. Настныг автобусанд суулгаж өгчихөөд ажил руугаа шогших зуур “Явган зорчигчийг замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрдөг ногоон гэрлийн асах хугацааг яагаад гурван секундээр уртасгаж болохгүй гэж” гэх бодол тархинд эргэлдээд салсангүй.

Хамт олондоо болсон үйл явдлын талаар хэлж, санал солилцоход бүгд “тийм, яагаад болохгүй гэж” хэмээн миний саналыг хулээн зөвшөөрч дэмжиж буйгаа илэрхийлсэн. Ингэж хэлэхээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэлхийн стандарт гэж нэг зүйл бий хэмээн аархах нэгэн байх л байх. Гэвч улс орныхоо байгаль цаг уурын эрс тэс байдлын онцлогтой нийцүүлэн технологийг нь Монголд өөрийнхөөрөө нутагшуулж болмоор л санагдаад байна. Ядах нь ээ, өвлийн хальтиргаа гулгаа ихтэй, нар оройтож манддаг, эрт жаргадаг арваннэгдүгээр сарын 15- аас гуравдугаар сарын 1 хүртэл зохицуулмаар байна.

Дөрөвхөн сарын хугацааны асуудал, уг нь. Нөгөөтэйгүүр, автын осолд орж, амь нас эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн 70 гаруй хувийг ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид эзэлдэг. Тэднээс багагүй нь явган зорчигчийн цагаан шугамаар зам хөндлөн гарах гэж байгаад ногоон гэрэлтэй уралдан хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгсэлд дайруулсан байдаг.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 12 сар 04/

    Замын гэрлэн дохио буруу журмаар ажиллаад байгаа ш дээ ялангуяа замын уулзварын гэрэл явган хүнд ч аюултай машиний хөдөлгөөнд ч халтай дээр нь жолооч нар нь дүрмээрээ явахгүй энэ бүх буруу дүрэм журмаас болж осол аваар гарч хүний амь хохирч байгаа бас цагаан шугам гэж байгаа байхгүй нь мэдэгдэхгүй х

    Хариулах