Монголын "Snowboard" сонирхогчид аваргуудаа тодрууллаа

Спорт ・Нийтэлсэн: Хөхөө 2015 12 сар 20

   Дэлхийн снөүбоардын өдөр 2015.12.20 -ны өдөр тохиож байгаатай холбогдуулан Снөүбоард сонирхогчдын дунд снөүбоард кросс, снөүбоард фрийстайл төрлийн уралдаануудыг скай ресорт цанын баазад зохион байгуулж аваргуудаа тодрууллаа.  

   Тэмцээнд Монгол, Япон, Хятад, Солонгос улсын нийт 40 снөүбоардчид оролцсоноос Снөүбоард кросс сонирхогчын эрэгтэй төрөлд Б. Хишигбаатар алтан медаль, мөнгөн медаль Япон улсын тамирчин Мацуй, хүрэл медалийг Д. Дашдаваа. 

    Снөүбоард кросс сонирхогчын эмэгтэй төрөлд М.Халиун алтан медаль, мөнгөн медаль А. Оюун-Эрдэнэ, хүрэл медалийг Б. Одмаа. Снөүбоард фрийстайл төрөлд Н. Оргилсайхан алтан медаль, мөнгөн медаль Ц. Тэмүүжин, хүрэл медалийг Б. Хишигбаатар нар тус тус хүртлээ. 
Тус өдрийг дэлхийн 20 гаруй орны 250 орчим цанын баазуудад снөүбоардчид нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүллээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх