Бидний тухай
Редакцийн бодлого
Эхлэл
Улстөр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
Спорт
Урлаг
Технологи
Бусад
Бизнес
Miss Mongolia
Баяраар баталсан хуулиуд чинь бантан болж хувирлаа, улстөрчид өө
Улстөр
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2016 01 сар 19
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва 2015 оны нэгдүгээр сард нэр бүхий улстөрчидтэй хамтран гаргасан нэгэн сонирхолтой судалгааг олон нийтэд дэлгэж байжээ. Тодруулбал, УИХ-аар 2006 оноос хойш баталж гаргасан нийт
хуулийн 196 нь дандаа баяр ёслолын үеийг тааруулж буюу олон нийтийн анхаарал баяр наадамд чиглэж анхаарал сарнисан байх үед
баталсан хуулиуд гэсэн мэдээлэл өгч байсан юм. Тэдгээр нь зүгээр ч нэг хууль биш. Улстөрчид болон улс төрийн намуудын хэрүүлийн алим болдог, талцаж хэрэлддэг, гацаадаг, лобби хийх гэж оролддог эдийн засгийн хувьд ач холбогдол бүхий хуулиуд байдаг.
Тэр тусмаа мөнгө үнэртсэн том ордын хувь заяатай холбоотой асуудлыг УИХ дандаа баяр наадмаар баталж байсан судалгааг эрхэм гишүүн хийсэн байгаа юм. Д.Тэрбишдагва гишүүний мэдээллээс хойш монголчууд хэд хэдэн баяр наадам тэмдэглэчихлээ. Хүүхдийн баяр, Улсын баяр наадам, есдүгээр сарын 1, шинэ жил тэмдэглэсэн. Тун удахгүй монгол түмний уламжлалт баяр цагаан сар болох гэж байна. Тэгэхээр эдгээр баяруудаар баталсан болон батлахаар
“хав дарж” буй хуулиудыг оруулвал энэ тоо хэдийнэ 200 гараад алга болжээ.
Хамгийн сүүлд гэхэд л шинэ жилийн баярыг далимдуулан Оюутолгойгоо “Рио Тинто”-д албан ёсоор өгч, жижиг намуудыг жийж, хоёр том нам мөнхөд эзэн суух боломж бүрдүүлсэн Сонгуулийн шинэ хуулийг баталсан. 2006 оноос өмнөх түүхийг сөхвөл ч иймэрхүү л дүр зураг харагдана. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахдаа ч баяр наадмаар өөрчилж байсан түүх бий. Өнөөгийн замбараагүй тогтолцоог бий болгож, монгол төрийг сахилга батгүй болгох эхлэл болсон гэх дордохын долоон өөрчлөлтийг ч гэсэн 2000 оны арванхоёрдугаар сарын 14-нд буюу шинэ жилийн баярын өмнөхөн хийж байсан туршлагатай.
Үе үеийн парламент дамжин хэрэгжиж ирсэн бичигдээгүй хууль цаашдаа ч амь бөхтэй байна. Ардын амьдралд хэрэгтэй гэсэн ганц нэг хуулийг ард түмний нүд чих сэргэг байхад баталж шоудахаа тэд андахгүй мэднэ. Харин амьтны нүд чих баяр наадам, спортын том үйл явдал руу чиглэсэн байхад мөнгөний хуулиа батлахаа мэдэхийн дээдээр мэддэг. Хэдхэн жишээ дурьдая. Улсын баяр наадам эхэлсэн долдугаар сарын эхний өдрүүд буюу хаврын чуулганы төгсгөлд эрх баригч нам МАН-тай нэгдэж байгаад Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулчихсан. Газрын тосны тухай чухал хуулийг мөн л баталж орхисон. Ач холбогдол өндөр ч мөнгөний хуулиудын далбаан дор баталсан учраас иргэд ач холбогдлыг нь төдийлөн мэдрээгүй. Түүнчлэн, сар шинээр далимдуулан Гол мөрний урсац ойн сан бүхий газарт ашигт малтмалын лиценз авчихсан уул уурхайн том компаниудыг өгөх нөхөн төлбөр байхгүй гэж гоншигоносоор байгаад
Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хүч түрэн баталж байлаа
. Цагаан суваргын орд газрыг МАК буюу Нямтайшир гэх эрхэмд өгөх асуудал мөн л баярын бэлэг болсон билээ. Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал битүүний өдөр батлагдаж байжээ. Нөгөө талаар мөнгөний гэж хэлэхгүй ч нийгэмд хүлээлт үүсгэж байсан чухал хуулийн төслүүд мөн л баярын үеэр батлагдаж ач холбогдол нь нийгэмд төдийлөн мэдэгдэхгүй өнгөрдөг жишээ олон бий. Баяраар хууль баталсны хамгийн том гай нь энэ.
Монгол Улсын үйлдвэрлэлийн салбарыг дэмжих Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг наадмын өмнөхөн баталсан. Мөн Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль ч
наадмын өмнөх бөөндсөн хууль дотор батлагдаж иргэд ямар ач холбогдолтой хууль баталсан талаар мэдээлэлгүй өнгөрөх жишээний.
Монгол хэлний тухай, Чөлөөт бүсийн тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиуд ч ач холбогдол өндөртэй. Харамсалтай нь баяраар баталсан хуулиудыг иргэд мэдэхгүй, ойлгохгүй өнгөрдөг учраас эдгээр хуулийн хэрэгжилт өнөө хэр хангалтгүй байгаа юм. Салбар яам, эсвэл батлуулсан улстөрч нь араас нь анхаарал хандуулж хуулиа сурталчлахгүй л бол баярын бялуу, буузтайгаа холиод идчихдэг, хэрэгжүүлэх гэж хичээдэггүй нь гачлантай. Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Нийтийн сонсголын тухай хууль яах аргагүй чухал байсан.
Гэтэл энэ хуулийн талаар өнөөдөр цөөн хэдэн албан тушаалтан л мэдээлэлтэй байгаа гэхэд хэтийдэхгүй. Баталсан хүмүүс ч сурталчлаагүй.
Үндсэндээ чухал хуулиудыг бөөндөөд баталчихаар утга учраа алдаж бантан болж хувирчихаад байгааг иргэд шүүмжилж буй
. Шилэн дансны хууль ч мөн л баярын өмнөхөн батлагдаж байлаа. Эдгээр чухал чухал хуулиудын хэрэгжилт өнөөдөр хангалтгүй, хэрэгжүүлэх гэж хичээхгүй байгаа нэг шалтгаан нь иргэдийн анхаарал сарнисан баяр ёслолтой давхцуулж баталсны үр нөлөө юм. Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг мөн л шинэ жилийн баяраар баталсан учраас энэ хууль өнөөдөр хэний ч анхаарлыг татахгүй байгаа. Дээр хэлсэнчлэн, тун удахгүй монгол түмний уламжлалт баяр болно. Сар хүрэхгүй хугацаа үлдчихээд байна. Энэ баяраар хэлэлцэхээр хадгалж буй хэд хэдэн чухал асуудал бий. Улс төрийн намын тухай, санхүүжилтын тухай, Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, Гацуурт, Тавантолгой гэсэн том асуудлууд хэзээ мөдгүй батлагдах гэж хүлээгдэж байна.
Мөн ипотекийн зээлийн асуудал ч энэ дараалалд орчихсон. Баяр ёслол болоогүй, энгийн өдрүүдэд эрхэм улстөрчдийн хийдэг ажил ганц нэг тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах, гэрээг соёрхон батлах, нэгдэж орох, тоног төхөөрөмж татвараас чөлөөлөх тухай асуудал. Худлаа гэвэл та УИХ-ын албан ёсны вэб сайтыг нээж ороод хэлэлцсэн хуулийн он сар, баталсан өдрийг хараарай. Баяр ёслолгүй үед батлагдсан чухал хууль үзээд өгье гэсэн ч ширхэг ч байхгүй. Хэрвээ чухал хуулийн төсөл ороод ирвэл ээлжилж завсарлага авсаар яаж ийгээд л баяртай уяж орхидог. Бие биеэ наадмаар хууль баталдаг хэмээн шүүмжилдэг ч угтаа бол улс төрийн том хоёр нам ээлжилж төр барьсан энэ 25 жил зөвхөн баяр наадам хүлээж л батлах чухал хуулиудаа уядаг жишгээр ажиллаж иржээ. Цаашид энэ тогтолцоо амь бөхтэй оршсоор байх нь.
Эх сурвалж:
www.mminfo.mn
Б.Өнөртогтох
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0
0
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлтэй холбоотой санамж, хүсэлтүүд
Илгээ
Улсын хэмжээнд нийт 169 вагон АИ-92 автобензин ...
өчигдѳр
Хэлэлцээрийг бүртгэсэн тухай албан бичиг хүлээж ...
өчигдѳр
А.Амартүвшин: Нас барсан 7200 гаруй иргэний “Сайн ...
өчигдѳр
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?
өчигдѳр
УИХ-ын 126 гишүүний тоог цөөлж, хэмнэсэн зардлаар ...
өчигдѳр
Чингис хаан банкнаас нийгмийн даатгалын сангийн ...
өчигдѳр
Т.Аубакир: Багш нарын цалинг 76 хувь, тэтгэврийг 8.6 ...
өчигдѳр
Хоёр жилийн дараа Ардчилсан Ерөнхийлөгчтэй ...
өчигдѳр
Газрын тос олборлож буй “Доншен газрын тос” ...
өчигдѳр
Нийслэлийн 213 мянга гаруй иргэнд 11 мянган га ...
өчигдѳр
А.Цэрэнбат: Нийгмээрээ буллидэж байж МАН татан ...
өчигдѳр
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв хяналтын дэлгэцэд ...
2025 10 сар 31
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн ...
2025 10 сар 30
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчид ...
2025 10 сар 30
Нэг килограмм самар 22 мянган төгрөгийн үнэтэй ...
2025 10 сар 30
Л.Оюун-Эрдэнийн засагласан дөрвөн жилд бараа, ...
2025 10 сар 30
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, ...
2025 10 сар 30
Төрийн соёрхолт инженер Н.Нацагням ХЗДХ-ийн сайд ...
2025 10 сар 29
Багш, эмч нарын орон сууцны хүртээмжийг ...
2025 10 сар 29
Шадар сайд С.Амарсайханыг огцрууллаа
2025 10 сар 29
Н.Туяа: Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч ...
2025 10 сар 29
Сайдын гэдийтэлийн ард "хүүхдүүд хохирч байна"
2025 10 сар 29
“Орфей” театр “Гэм зэм” жүжгээ дахин ...
2025 10 сар 28
АТГ: Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалд ...
2025 10 сар 28
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй ...
2025 10 сар 28
ЗГ: Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг ...
2025 10 сар 28
“Төмөртэй” орд ард түмний мэдэлд үлдлээ
2025 10 сар 28
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн ...
2025 10 сар 28
Цагдаагийн Ерөнхий Газрын даргаар Ж.Болдыг ...
2025 10 сар 28
МАН-д ойрын өдрүүдэд юу болох вэ?
2025 10 сар 28
МАН-д ойрын өдрүүдэд юу болох вэ?
2025 10 сар 28
Цагдаагийн Ерөнхий Газрын даргаар Ж.Болдыг ...
2025 10 сар 28
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн ...
2025 10 сар 28
“Төмөртэй” орд ард түмний мэдэлд үлдлээ
2025 10 сар 28
ЗГ: Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг ...
2025 10 сар 28
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй ...
2025 10 сар 28
АТГ: Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалд ...
2025 10 сар 28
“Орфей” театр “Гэм зэм” жүжгээ дахин ...
2025 10 сар 28
Сайдын гэдийтэлийн ард "хүүхдүүд хохирч байна"
2025 10 сар 29
Н.Туяа: Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч ...
2025 10 сар 29
Шадар сайд С.Амарсайханыг огцрууллаа
2025 10 сар 29
Багш, эмч нарын орон сууцны хүртээмжийг ...
2025 10 сар 29
Төрийн соёрхолт инженер Н.Нацагням ХЗДХ-ийн сайд ...
2025 10 сар 29
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, ...
2025 10 сар 30
Л.Оюун-Эрдэнийн засагласан дөрвөн жилд бараа, ...
2025 10 сар 30
Нэг килограмм самар 22 мянган төгрөгийн үнэтэй ...
2025 10 сар 30
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчид ...
2025 10 сар 30
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн ...
2025 10 сар 30
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв хяналтын дэлгэцэд ...
2025 10 сар 31
А.Цэрэнбат: Нийгмээрээ буллидэж байж МАН татан ...
өчигдѳр
Нийслэлийн 213 мянга гаруй иргэнд 11 мянган га ...
өчигдѳр
Газрын тос олборлож буй “Доншен газрын тос” ...
өчигдѳр
Хоёр жилийн дараа Ардчилсан Ерөнхийлөгчтэй ...
өчигдѳр
Т.Аубакир: Багш нарын цалинг 76 хувь, тэтгэврийг 8.6 ...
өчигдѳр
Чингис хаан банкнаас нийгмийн даатгалын сангийн ...
өчигдѳр
УИХ-ын 126 гишүүний тоог цөөлж, хэмнэсэн зардлаар ...
өчигдѳр
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?
өчигдѳр
А.Амартүвшин: Нас барсан 7200 гаруй иргэний “Сайн ...
өчигдѳр
Хэлэлцээрийг бүртгэсэн тухай албан бичиг хүлээж ...
өчигдѳр
Улсын хэмжээнд нийт 169 вагон АИ-92 автобензин ...
өчигдѳр