Цэвэрлэх байгууламжийн үнэр иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж эхэлжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 04 сар 21 ・ 6
 

3cbf1fcf8533ef96original

 Төв цэвэрлэх байгуу­ламжийн хамар сэтлэм эвгүй үнэр нийс лэлчүүдэд тул гамд­ сан асуудал болоод байна. Өмхий үнэр ойр орчмынхоо оршин суугч дын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болсон нь хэн хүнийг сэртхийлгэх боллоо.

Тодруулбал, цэвэр­ лэх бай гууламж орчмын 163 айлын иргэдийн дунд тус байгууламжаас ял­ гарах үнэр эрүүл мэндэд нь хэрхэн нөлөөлж буй талаар МХЕГ, ЭМСЯ­наас хамтарсан судалгаа хий­ жээ. Судалгаагаар 43 хувь нь элэгний, 47 хувь нь бөөр­ ний үрэвсэл, 90 гаруй хувь нь харшлын өвчтэй гэсэн дүн гарчээ. Лагийн үнэр хүний төв мэдрэлийн системийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулж, судас нарийссанаас толгой өв дөх, нойргүйдэх, ядрах шинж илэрдэг бол бохир агаараар амьсгалснаар үнэр лэх, амтлах эрхтний үйл ажиллагаа муудах, хоолой загатнах, хорсох, ханиалгах, цээж давчдаж нүд загатнах, улайх, үрэвсэх, арьс улайж загатнах зэрэг харшлын шинж илэрдэг хэмээн мэр­ гэжлийн байгууллагууд дүг­нэжээ.

 

Үүнээс харахад эрүүл мэндийн салбарынхан болон төр, засгийнхан ард иргэддээ бодит байдлыг үнэн зөвөөр хэлж, эрүүл мэндийг нь хамгаалах асуудалд анхаарлаа хандуулах цаг болсныг дээрх судалгаа сануулж байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар цэвэрлэх байгууламжаас ялгарч буй үнэр хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар ЭМСЯ-наас асуусан асуулгад Шадар сайд Ц.Оюунбаатар хариу-лахдаа “Цэвэрлэх байгууламж нийслэлчүүдийн хувьд ноцтой асуудал гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Биологийн цэвэр-лэгээний үйл явцын дүнд үүсдэг лагийн найрлагад агуулагддаг органик бохирдуулагч болох азот, фосфор, хлорын нэгдэлд гадаргуугийн идэвхит бодис, эгэл биет, вирус, шимэгч хорхойн өндөг зэрэг бичил биетийн исэлдэлт явснаар хүхэрт ус төрөгч, аммиак, нүүрсхүчлийн хий, метан ялзралын хий ялгарч эвгүй үнэр бий болж байна гэж эрүүл мэнд болон шинжлэх ухааны талаас нь үздэг юм билээ. Энэ үнэр хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар ЭМСЯ тусгайлан, нарийвчилсан шинжилгээ хийгээгүй.

 

Гэхдээ Төв цэвэрлэх байгууламжийн өмхий үнэр хүн амын эрүүл мэндэд үнэхээр ноцтой нөлөөлж байгаа. Жишээ нь, 2000 онд амьсгалын замын өвчнөөр 10 мянган хүн тутмаас 791 хүн өвчилдөг байсан бол, 2014 онд 1579 болж нэмэгдсэн” гэв. Цэвэрлэх байгууламжийн өмхий үнэр ойр орчмынхоо оршин суугчид төдийгүй нийслэлчүүдийн эрүүл мэндэд их, бага хэмжээгээр нөлөөлж байгаа нь Шадар сайдын хэлсэн жишээнээс тодорхой харагдаж байна.

 

Тиймээс Төв цэвэрлэх байгууламжийн үнэр тухайн орчинд амьдардаг буюу Сонгинохайрхан дүүргийн XX хорооны иргэдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар зарим иргэнтэй уулзсан юм.

 

Ж.Пүрэвсүх: -Манайх энд ирээд 10-аад жил болж байна. Энэ хугацаанд цэвэрлэх байгууламжийн үнэр байнга л үнэртдэг байсан. Бид эмнэлэгт үзүүлж, шинжилгээ хийлгэдэггүй болохоор цэвэрлэх байгууламжийн үнэрээс хордож байгаа эсэхээ мэдэхгүй байна. Гэхдээ яаж ч бодсон бохирын үнэр хүний биед хортой л байгаа. Энэ хавиар ирсэн хүмүүс дотор нь муухайрч, огиулаад байж чаддаггүй. Нэлээн хортой болоод л хүн тэгж байгаа байх. Заримдаа их үнэртэхээр толгой өвдөж огиудас хүрдэг. Хаалга цонхоо битүүлсэн байхад ч үнэртдэг.

 

П.Болормаа: -Цэвэрлэх байгууламжийн хор нөлөө бий. Заримдаа толгой өвдөж, амьсгал давхцдаг байсан. Одоо харин дасаад байгаа юм уу үнэр нь ч гайгүй болоод байх шиг санагддаг болсон. Урин дулааны цагт хаалга үүдээ нээнэ гэсэн ойлголт байхгүй. Гэр орон, хувцсанд үнэр нь шингэж, автобус унаанд суухад хүмүүс хамар, амаа дардаг. Бүр хоол унданд хүртэл амтагддаг. Цэвэрлэх байгууламжаас гадна ойр орчимд өлөнгийн цех олон бий. Түүний үнэр илүү их үнэртдэг. Манай хашаанд үйл ажиллагаа явуулж байгаа юм шиг л байдаг. Нийслэлийн сая гаруй иргэний бохирын үнэрийг үнэртэж байгаа юм чинь бидний эрүүл мэнд ямар болж байгаа нь хэнд ч ойлгомжтой.

 

Д.Нарангарав: -Манайх арав гаруй жил амьдарч байна. Урдаасаа салхитай үед илүү их үнэртдэг. Эрүүл мэндэд мэдээж хортой л байгаа. Мэдэгдсэн зүйл байхгүй. Цэвэрлэхээс гадна өлөнгийн үнэр гээд янз бүрийн үнэр холилдож гарна шүү дээ. Иргэдийн хэлж буйгаар судалгаагаар гарсан шиг ноцтой өөрчлөлт гараагүй ч хордсон эхний шинж тэмдэг болох толгой өвдөх, амьсгал давхцах шинж илэрдэг байна. Гэвч иргэд өөрсдөө хордсон гэдгээ мэдэхгүй эмнэлэгт хандаж, шинжилгээ хийлгэдэггүй болохоос эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа гэдгийг дээрх судалгаа харуулж байгаа юм.

 

ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН АСУУДЛЫГ ИРЭХ САРД ШИЙДВЭРЛЭНЭ

 

Цэвэрлэх байгууламжийн ажилчдын дунд эрүүл мэндийн асуулгын судалгаа авахад нийт ажилтны 98 орчим хувь нь өөрсдийгөө химийн хорт бодис, хортой үнэр ялгардаг орчинд ажилладаг гэж тодорхойлсон бол 72 хувь нь биеийн аль нэг хэсэг тууралттай, 85 хувь нь гэдэс базлах, хэвлийгээр өвдөх, 90 хувь нь байнга ханиалгах зовиур бүхий хордлого, харшилтайгаа илэрхийлжээ. Бид энэ асуудлаар Төв цэвэрлэх байгууламжийн ажилчидтай уулзах гэсэн боловч дээрээс зөвшөөрөл авдаг гээд нэвтрүүлээгүй юм. Гэхдээ хамгаалагчийн нүдийг хариулж байгаад тус газрын лаг зөөдөг жолооч ахтай уулзав. Тэрбээр “Ер нь энд олон жил ажилласан хүн суурь өвчинтэй болж байна. Үүнээс гадна бие дээр улаан юм туурч, хамар аманд яр гарах, нүд улайж загатнах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Мөн мэнгэ шиг ургацаг гардаг болсон. Ер нь манайхан түрүүчээсээ хавдартай болж байна. Тэтгэврээ дөнгөж тогтоолгоод л нас барж байна. Цэвэрлэх байгууламжаас гарч буй үнэр химийн бодистой болохоор хүний биед сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой. Үүнээс гадна цэвэрлэх байгууламжийн үнэрийг нэмэгдүүлж байдаг хүчин зүйл нь ойр орчмын өлөнгийн цехүүд. Мэдээж цэвэрлэх байгууламж үнэртэй, гэхдээ өлөнгийн үнэр бүр илүү. Ер нь нэг шугамны насос эвдэрч, задрахад л битүү лаг болдог. Түүнийг бид гараараа л цэвэрлэнэ. Байгууллагаас хувцас, хэрэглэл чадлаараа өгдөг ч тэр нь гүйцэд аюулгүй байдлыг хангаж чадахгүй. Бид хортой нөхцөлийн мөнгө гэж сардаа 20 мянган төгрөг авдаг. Хэрэв нөхцөл өөрчлөгдвөл цагийн 1000 төгрөг болох гээд байгаа юм шиг байна лээ. Гэхдээ түүнийг цалин дээр нэмж өгөхгүйгээр эрүүл мэндэд зарцуулна гэж байсан. Амьдралд хэрэг болох цалин дээр хэдэн цаас нэмчих зүйл байхгүй юм билээ” гэв. Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан гуравдугаар сарын дундуур төв цэвэрлэх бай-гууламжын ажилчдын нөхцөл байдалтай танилцаж, нөхцөлийг тог-тоох ажлын хэсэг байгуулсан юм. Нөхцөлийн үнэлгээг хийж, хортой нөхцөлд оруулах юм бол тус байгууламжийн ажилчдад тулгараад байгаа цөөнгүй асуудлыг цэгцэлж магадгүй гэх горьдлого тээсэн хүн цөөнгүй байгаа гэдгийг жолооч ах хэлж байв. Харин нөхцөл тогтоох ажлын хэсэг нөхцөлийн үнэлгээг хийж дуусчээ. Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын үндэсний төвөөс цэвэрлэх байгууламжийн 50 гаруй ажлын байранд нөхцөл тогтоосон байна. Цэвэрлэх байгууламжийн ажилчдад илэрсэн нүдэнд харагдах арьсны тууралт, идээт үрэвсэл их байгаа нь нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээр оруулж мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, эмгэг согогийг тодорхойлох шаардлагатай гэж хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийж буй багийн ахлагч үзжээ. Нөхцөлийн үнэлгээний тайланг ирэх баасан гаригт Хөдөлмөрийн сайдад танилцуулахаар төлөвлөсөн байна. Энэхүү ажил эцэслэн дууссанаар Хөдөлмөрийн болон Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сай-дын хамтарсан тушаалаар цэвэр-лэхийн ажилчдын нөхцөл тогтоох ажил эцэслэж, ирэх сард багтаан уг асуудлыг шийдвэрлэх юм байна.

 

ЛАГИЙГ ҮНЭРГҮЙ БОЛГОХ АЖИЛ ЭХЭЛЖЭЭ

 

Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагаас ялгарсан үнэр тухайн цэгээс 14 километрийн бүст үнэртэж буйг хотынхон тогтоожээ. Иймээс энэ жил улсын төсвөөс 8.1 тэрбум төгрөг гаргаж, цэвэрлэх байгууламжийн лагийн үнэрийг дарах, эвдэрсэн инженерийн байгууламжийг засч, шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр болсон. Ирэх зургадугаар сарын 10 гэхэд хот өмхий үнэргүй болно гэж нийслэлийн удирдлагууд амлалт өгч байгаа юм. Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл УИХ-ын чуулганы үеэр “Цэвэрлэх байгууламжийн үнэрийг өнгөрсөн өвөл дарах арга байсангүй. Харин урин дулааны цаг ирж, цэвэрлэх байгууламжийн үнэрийг дарах шуурхай баг гарган ажиллаж байна. Төв цэвэрлэх байгууламжаас өдөрт 730 гаруй тонн лаг гардаг. Ирэх зургадугаар сарын 1 гэхэд энэ тоог 30 тонн хүртэл бууруулна. Өмнө нь цэвэрлэх байгууламжаас гарах лаг хэзээ ч ийм бага болж байгаагүй юм. Энэ намар яагаад өмхий үнэртээд байсан гэхээр лагийг картууд дээр хатаах, мөн зарим нэг лагийн талбайг чөлөөлөх хэрэгтэй болчихоод зөөвөрлөх явцад үнэр гараад байсан юм. Одоо хэт ягаан туяа болон электролизийн аргаар лагийн үнэрийг дарахаар туршиж байгаа бөгөөд ирэх зургадугаар сарын 1 гэхэд энэ ажлыг хийж үр дүнд хүрнэ” хэмээн онцолсон. Энэхүү амлалтаа биелүүлэхээр төв цэвэрлэх байгууламжийн дэргэдэх 15 га газарт хатаахаар цуглуулсан хур лагийг үнэр, аюулгүй болгох төслийг хэрэгжүүлэх юм байна. Лагийг үнэргүй болгохдоо бохир ус цэвэрлэх конвери дээр усгүйжүүлэх нэмэлт төхөөрөмжийг суулгахаар болсон байна. Чийгтэй лагаас өмхий үнэртдэг, хуурай болчихвол одоогийн өмхий үнэр дор хаяж 50-60 хувиар буурна гэж инженерүүд үзсэнээр ийм технологийг сонгожээ. Албан бус эх сурвалжийн хэлснээр энэ ажил өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн бөгөөд “Эс Си Си” ХХК ажиллаж байгаа юм байна. Ямартай ч АСЕМ-аас өмнө нийслэлчүүд өмхий үнэрээсээ салах юм байна. АСЕМ мэтийн томоохон үйл ажиллагааг манай улсад ойр ойрхон хийгээд байвал бид тулгамдаад буй асуудлаасаа бага багаар салах бололтой.

 

М.Энхцэцэг

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: