Төв банкинд ч, төр засагт ч хийх ажил их байна

Эдийн засаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 09 сар 28 ・ 5

БНСУ-ын хүнд үеүдэд иргэд нь ээмэг, бөгжөө мулталж өгөөд л эдийн засаг нь иргэдийнхээ дэмжлэгтэйгээр өндийсөн талаар өнөөдрийг хүртэл түүх домог мэт ярьсаар байдаг билээ.

Иргэдийнх нь эдийн засгийн боловсрол ийм өндөр төвшинд учраас Солонгос өнөөдөр дэлхийн томоохон улсуудын нэг болчихжээ. Сөүл дайны хүнд хэцүү үед ч, үсрэнгүй хөгжлийн энэ үедээ ч уруудсангүй, доройтсонгүй, харин ч бүр сэргэжээ. Найман жилийн өмнө 1000 воны үнэтэй байсан бараа өнөөдөр ч тэр хэмжээндээ.

Ам.доллартай харьцах воны ханшаа ч найман жилийн өмнөх яг тэр хэмжээнд хатуу чанга барьж чаджээ. Инфляцийг гурван хувьд барьж байгаа, эндээс доошлуулах ажлуудаа эхэлчихсэн хэмээн бардамнаж суух. Ингэж л ажиллах хэрэгтэй юм байна. Ийм болтлоо хөгжих ёстой юм байна, бид. Ноён долларын өмнө номхрохгүй эдийн засагтай болох ёстой юм байна. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг хүнд үедээ ирчихээд байна. Ам.долларын ханш чангарч, найман жилийн өмнөх 1000 төгрөгийн бараа өнөөдөр 20000 төгрөгт хүрчихээд байгаа нь нууц биш. Энэ хүнд хэцүү үед ээмэг бөгжөө бариад очих хүн бараг л байхгүй гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Монголчууд бид эх оронч хэмээн цээжээ дэлдэх дуртай. Харин эх орныхоо хүнд цаг үед ээмэг бөгжөө бариад очих нь хэд вэ.

Харин ч арилжааны банк нь дампуурчих вий гэхдээ бэлэн мөнгөө гудсан доогуураа нуухаас наагуур яваа нь илүү олон болов уу. Ам.долларын ханш өслөө, УИХ, Засгийн газар, Монголбанк юу ч хийж чадахгүй байна хэмээн ам амандаа харааж зүхэх атлаа хэцүү цаг үеийг туулахад хэрэглээгээ танаад ч болов туслах нь тун цөөхөн. Солонгосчууд сүрхий эх орончдоо ээмэг бөгжөө бариад очоогүй. Түүхэндээ маш олон удаагийн хүнд дайн үзэж, үргэлж эзлүүлж, тонуулж, дээрэмдүүлж, өлсгөлөнг мэдэрсэн энэ улс орны иргэдийнх нь эдийн засгийн боловсрол нь өндөр юм байна гэж магтахаас аргагүй аж. Учир нь БНСУ-ын иргэд бараа худалдан авах, наймаагаа худалдах, олсон цалингаа үр ашигтай зарцуулах талаар маш өндөр боловсрол эзэмшжээ. Энэ үүргийг нь БНСУ-ын Төв банк нь хариуцдаг аж.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Отгонбат / 2014 09 сар 29/

    банк бол ханшийн уналтаас эдийн засгийг хамгаалж байх ёстой хүнээр бол хилийн цэрэг юм

    Хариулах
  • Зочин / 2014 09 сар 29/

    тэгсэн дор наад ханшийн өөрчлөлтөөс болоод дампуурахгүй байгаа банкуудаа шалгаачээ ямар эх үүсвэрээр дампуурахгүй байгааг нягтлах цаг болсон юм бишүү

    Хариулах
  • Зочин / 2014 09 сар 29/

    оод Монгол улсын иргэд бүр ууж идэх өмсөж зүүх хэрэглээний зүйлээ 50 хувь алдчаад байхад дээр нь бас со ах нар шиг бай гээд байгаа ю****** сонин нийтлэл байна.

    Хариулах
  • Зочин / 2014 09 сар 29/

    битгий ******аа?????????? Засаг төр шударга байгаа юм уу. Өчнөөн орд газраа харийханд зарчаад юу яриад байгаа юм. Нэг орд газар байхад наад ханшийн өөрчлөлтөөс гарчихна. Юу хүн ард өөрт байгаа юм аа өгөх. Ард түмэнд өгөх юм байгаа юм уу. Тэнэг юм ярьж эх оронч болох гээд бай. Ханшийн өөрчлөлтөөс бол

    Хариулах
  • asdsa / 2014 09 сар 28/

    Хийх ажил үнэхээр их байна

    1
    Хариулах