Үндэсний бахархлаа наймаалцсан нууц тогтоолын эрэлд

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 04 сар 28
 

Б.ЭНХЗАЯА

Монголын нууц товчоонд Хонгирадын Дэй Сэцэн “Есүхэй худ аа, Хиад боржигоны сүлд цагаан шонхор шувуу нар, сарыг атгаж ирээд миний гар дээр буулаа гэж урд шөнө би зүүдэллээ. Есүхэй худ та хүүтэйгээ морилж ирэх учиртай байж. Хиад боржигон овгийн сүлд тань миний зүүдэнд ирсэн байж...” гэсэн нь шонхор шувуу монголчуудын өвөг дээдсийн сүлд, шүтээн байсныг мөдхөн илтгэнэ. Хүн, Хятан гүрнээс эхлээд XIII зууны үеийн монголчууд шонхор шувууг ан гөрөөнд ашиглаж, эрэлхэг баатрын адилаар хүндэтгэж ирснийг түүхийн олон сурвалжид тэмдэглэжээ. Тэгвэл монгол газар нутаг дээр шонхроор ан гөрөө хийдэг байсан соёл, уламжлал хэдийнэ арчигдаж тив алгасан алт, алмааз гялалзуулсан Арабын ноёдын нутагт нутагших болжээ. Үндэсний шүтээнээ харьд “залахад” Монгол Улсын Засгийн газар, өндөр албан тушаалтай эрхмүүд гол үүрэг гүйцэтгэсэн, тэдний хувийн ашиг хонжооны хар зах болж хувирсан тухай мэдээлэл сүүлийн жилүүдэд хэвлэлийн хуудаснаас салахаа болив. Үүний нэг жишээ хамгийн сүүлд өнгөрсөн 2015 онд Засгийн газар нууц тогтоол гаргаж, олон зуун шонхрыг хил давуулсан гэх дуулиан юм.

Энэ мэдээллийг байгаль хамгаалагчид олны сонорт эхэлж хүргэсэн. Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцаа “Засгийн газар 2015 оны долоо, найм, есдүгээр сард нууц тогтоол гаргаж 240 шонхор хил давуулсныг бид олж мэдсэн. Үндэсний бахархалт шувуугаар зарлаж ашиг олох зорилгоор барихыг таван жил хориглочихсон. Ингээд олон хүн тайвширсан. Гэтэл үүний ард жинхэнэ нууц ажиллагаа нь идэвхжиж 2015 онд байгаль орчинд 5.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан” гэсэн юм.

31 ШОНХОР ХУУЛЬ БУСААР БАРЬСАН КАТАРУУДЫГ 992 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОЖЭЭ

 

Шонхор шувуу махан идэштэн бөгөөд хуурай газрын амьтдын дунд хамгийн дээд хурдтай. Дэлхий дээр 60 зүйл байдгаас манай орон цагаан, эгэл, идлэг, шилийн, начин, зээрд, амарын, турамтай, хайргуун, шууман зэрэг 10 зүйлийн шонхортой.  Шонхор шувуу нүүдлийн бөгөөд манайд зусч өндөглөдгөөрөө бусад орноос онцлог. Зүйлүүд дотроос идлэг шонхор нь маш хурдтай, дайчин. Цагт 320 км хурдтай нисдэг, нүдний хараа нь хүнийхээс 2.6 дахин нарийвчлалтай учраас “Тэнгэрийн ирвэс” гэгд­дэг. Монголд 8000 орчим үржлийн хос шонхор байдаг.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх