Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 05 сар 23
УИХ-аар өнгөрөгч долоо хоногт Үндсэн хуулийн дараа орохуйц чухал гэж хэлж болох, хууль хүчний байгууллагын эрхзүйн орчинд эргэлт авчрах Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Гэр бүлийн хүчирхийллийн тухай гэсэн гурван том хуулийг баталлаа.

Хууль зүйн салбарт ажиллаж буй олон хүний хүч хөдөлмөрөөр он удаан яригдсан эдгээр хуулийн төслүүд батлагдсанаар Эрүүгийн хэрэг үүсгэснээс эхлэн тухайн хүнд ял эдлүүлэх, эрүүгийн хэргийг хянаж шийдвэрлэх хүртэлх асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, харин эрүүгийн хэрэг гэж тооцохоос өмнө янз бүрийн хэрэг зөрчлийг Хууль сахиулах ажиллагааны тухай хууль хэмээн эрхзүйн онолын хувьд хоёр ялгаж өгчээ. Мөн мөрдөн байцаагч, шүүгч, прокурор эрх үүргийг тодорхой болгож, цагдаа ямар тохиолдолд зэвсэг хэрэглэх, мөн хэрэг үүсгэх явцад олсон нотлох баримтыг хэрэг шийдэх явцад ашиглах асуудлыг тусгажээ. Эдгээр хуулийн төслүүд батлагдаж хэрэгжиж эхэлснээр өмнө батлаад орхисон Эрүүгийн болон Зөрчлийн хууль амилах учиртай. Түүнчлэн, УИХ-аар баталсан эдгээр хуулиудад хүүхэд, хамгаалал гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг харилцан уялдаатай, хамгийн чухал зүйл заалт болгон шигтгэж өгснөөрөө бид нэгэн том шинэчлэлийг, маш том ахиц дэвшлийг энэ салбарт авчирлаа гэж хэлж болох юм.
Гэр бүлийн хүчирхийлэл бол гэмт хэрэг мөн гэдгийг анх удаа Эрүүгийн хуульд тусгаж байсан бол гэмт хэрэг гэж үзсэн тохиолдолд хэрхэн таслан зогсоох, хэрхэн илрүүлэх, үүссэн хэрэгт байцаах шийтгэх үйл ажиллагааг хэрхэн явуулах вэ гэдгийг дээрх хоёр хууль тусгаж өгчээ. Хууль сахиулах тухай хуульд гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоохын тулд хууль сахиулагч дуудлага авсан даруйд очих, улмаар дуудлага өгсөн айл хаалгаа тайлахгүй бол эвдэж орох эрхийг нээж өгчээ.
Хаалгаа тайлж өгөхгүй бол ахуйн зөрчил гэж орхидог байснаас, хүчирхийллийн улмаас жилд 24-26 хүн нас бардаг гэсэн харамсалтай тоо бий. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хохирогчийг айлгах замаар өргөдлийг татаж авдаг байдлыг зогсоох заалт оржээ. Тодруулбал, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг Тахарын алба хамгаалах үүрэгтэй болсон байгаа юм. Хохирогчийг хүчирхийлэгчтэй уулзуулдаг, хамгаалах боломж бүрдээгүйгээс өмнө нь шүүхийн гадна нөхөртөө олон удаа хутгалуулж амиа алдаж байсан тохиолдол бий.
Тэгвэл хуульд оруулсан өөрчлөлтөөр хүчирхийлэгчтэй уулзахгүй байх, алсын зайнаас видеогоор мэдээлэл өгөхөөр зохицуулалт хийжээ. Хохирогч эмэгтэй гомдол гаргасан тохиолдолд Тахарын алба хамгаалалтад авдаг болсноор гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажил ганцхан Төрийн бус байгууллагын хийдэг ажил биш болж, төрийн албаны оролцоо маш чухал болов.
Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцжээ
2004 онд анхлан баталсан ч цаасан дээр явж ирсэн Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль 12 жилийн дараа шинэчлэгдэн батлагдаж, гэр бүлийн хүчирхийлэл бол эхнэр нөхрийн хоорондын асуудал гэсэн явцуу ойлголтыг халж, улмаар гэмт хэрэг гэж үзэх, тэр тусмаа хүчирхийлэл үйлдсэн этгээд хүнд гэмт хэрэгтэн болох эрхзүйн орчин бий болсон юм.
Эрхзүйн шинэчлэлийн хүрээнд Эрүүгийн болон Зөрчлийн хууль, Шуурхай хамгаалах тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зүйл заалтууд нэгэн бүхэл цогц шинэчлэл болж Гэр бүлийн хүчирхийллийн хуультай уялдаж ирлээ. Тус тусдаа салангид байсан заалтуудыг нэг хуулиар зангидаж өгснөөр хүчирхийлэгч хаашаа ч зугтах аргагүй болж байна. Хамгийн чухал нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд аргагүй хамгаалалт хийж, улмаар энэ нь хэтэрсний улмаас бусдын амь насанд хүрсэн, хүнд гэмтэл учруулсан тохиолдол маш их байдаг.
Хорих газар ял эдэлж буй бүсгүйчүүдийн дийлэнх хувь нь аргагүй хамгаалалт хэтрүүлж, улмаар хүнд зүйл ангиар ял эдэлж байгаа. Тэгвэл есдүгээр сарын 1-нээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай болон Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх тухай хууль хэрэгжиж эхэлснээр хүчирхийллийн улмаас гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйчүүдийн ялыг хөнгөлж, зарим нь суллагдах сайхан мэдээг дуулгая.
Эр, эмийн дунд илжиг жороолох нь
Мөн энэ хуулиар хүүхэд ямар ч тохиолдолд хүчирхийлэлд өртсөн мэдээлэл өгөх үүрэг бүх хүнд байх ёстой гэж зүйлчилж өгсөн байна. Хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд цагдаа арга хэмжээ авч, улмаар хүүхэд хамгааллын газар, ах дүү хамаатан саданд хүлээлгэж өгөх үүргийг тусгажээ. Ганцхан эцэг эх ч бус хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч, салсан эх нөхрийн хүүхдэд үзүүлж буй дарамт, хүчирхийллийг нэг бүрчлэн шалгаж, хэрэг үүсгэнэ. Сүүлийн зургаан жилд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 90 хүн амь насаа алдсан,
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.