Орчин үеийн хүүхдийн аман зохиол

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 05 сар 24

 

Ном зохиол, дуу шүлэгтээ, хүүхдийн “аман бүтээл”-ийг томчууд хэрэглэсэн нь санаандгүй тохиолдол биш. Тоглоом наадгай амилж, түүний дэргэд эзэд нь үлгэрийн баатарт хувилсан мэт хүчирхэгжин дэврүүн үг хэлэлцэж, бас үйлдлээрээ үл хэнздэм ид шидийг бүтээн ялгарсан, ер бишийн хэрэглээг нь гэрчлэх үг, яриа аман хэллэгүүд бага насны охид, хөвгүүдэд олон.
 
Аргагүй л охид, хөвгүүдийн өөрсдийн нь оюун бодолд нийцсэн сэтгэмжтэй тэдний мэтгэлцээгээр үүсдэг санаандгүйн аман зохиолууд байхтул, бага насныхны хаягтай энэ “хөөрхөн” сэдвийг судалгаанд оруулж, онолын битүүг хөндсөн “хэнзхэн зурвас” нээе. Ш.Шажинбатын “Элс цас(УБ. 1982.385)” романд “Санаа байвал хүрээд ир Сачий байвал тулаад үзье” гэж урьж, Эрболд хүү баатар эр болон тоглоно. С.Надмидын “Нийслэлийн замд(УБ. 1986.45тал)” романд Азжаргал хүү “Хэлээд хэлэн чинээмах олоорой Ховлоод хошногоны  хэрчим сороорой” гэж хэлнэ.
 
Харин Г.Ловор хүүхдүүд хэлэхдээ, Ө үсгийг “8-ын ногоон тэг Ноосон утасны бөмбөг Too үсэг нь хосолмол Толгой хөлгүй тохом" гэх буюу, О үсгийг “Өөгүй өнхрүүш Өөрийгөө мэддэггүй бөмбөрүүш” гэлцдэгээс сэдэвлэж “Миний цагаан толгой" ном хэвлүүлээд байна. “Бороо бороо ороорой Оросын маамуу ирээрэй” хэллэг “Маамуу нааш ир (Ч. Лхамсүрэн)” хүүхдийн дуунд гарна.
 
“Цасаа цасаа ороорой Цагаан өвгөн ирээрэй Бударч бударч ороорой Буурал өвөө ирээрэй” гэдэг нь ердийн хэлхмэл үг бус, дүр төрх ялгаруулснаараа тоглоомын дэргэд төрсөн хүүхдийн аман зохиол юм. Үүнийг хүүхдийн дуундаа оруулснаар, С.Задгай, Л.Соронзонболд нар номлолгүй, тоглоомлог илүү уянгалаг болгожээ.
 
Тэд зохиосон дуугаа “Цасаа цасаа ороорой(1977 оны өвөл)” гэж хүүхдийн үгээр нэрлээд, бадаг бүртээ, “Хүүе наашаа ирээрэй Хүрэн баавгай хийцгээе Цасаа цасаа ороорой Цасан өвгөн хийцгээе(1-р ангийн сурахад хүү С.Батболдын нэрээр бий)” гэж өвлийн өвгөн, цасан охид, бас баавгай туулай зэрэг цасны амьтдыг тоглуулсан үйлдэлтэй болгож дуулуулсан нь байдаг. Хүүхдүүдийн хэллэгийн, “Нараа нараа наашаа Сүүдэр сүүдэр цаашаа’’ гэсэн нээлттэй санааг нь авч.М.Цэдэндорж шүлэгтээ ертөнцийн амьдралыг, өдөр шөнө, өнгө сүүдрээр дам таниулах хэд хэдэн давхар үгүүлэмж оруулсан нь бий.
 
Мөн хүүхдийн харилцан яриа л гэхэд, “Хэвлүүн Мөнхөө(Л. Одончимэд.2009)” ном шиг хэд ч хэвлэгдээд байна. Зохиолчдын хэрэглээний эдгээр жишээ нь цаг, цагийн нэг хүүхдэд бус, тэдний нийтлэг дундын ярианы дуудлага, бичлэгийн хэв шинжийгхадгалдгаас үзвэл, хүүхдийн ганц нас, эсвэл хэдхэн сарын зөрүүтэй хэл, ярианы дэл сул баримтууд биш байна.
 
Хэлзүйжээгүй, давхар утгажаагүйгээрээ хүүхэд насны хэлний онцлогтой ”Та тайван бай Таны толгой шоовон байна’’ гэсэн шигтоглоомлогутганцар, бас хэллэг дэх ил цагаан төрхийг ч, “Азын юм арван чавхны резинтэй боллоо"-оос ажигла. Харин “Баярлалаа бага долигно’’-д зээлдмэл(томчуудаас) утгалбарын сул наргиа илэрч байгаа бол, далд утгазүйжлийн жишгээр бүтсэн, “Хоёрын хоргол Ховдог нохой Гурвын гурил Гутлаа чирсэн дээрэмчин” гэхэд хийбод дүр илэрнэ. “Зүгээр ээ! зүүн чих чинь дэлдий Байгаарай баруун чих нь дэлдий” эсвэл "Зүгээр зүгээр Зүүнд хатгуулаарай” гэлцдэг шиг утганцар хийбод ч бүтээгджээ.
 
”Тэр өдрийн тэнгэр мэдэг Тэнэг миний заяа мэдэг’’-т тэнгэр, заяа хоёрт хандсан зэрэгцээ түвшин тодорно. Бас авиа, дуудлагын холболтоор "Ангай арван удаа тонгой” гэх буюу, “Угаавч уг нь хар Ухна тавивч ишиг нь хар” гэх өнгөний утгажлаас үүсэлтэй ’’Дуугуй бай Дуу чинь муухай байна, Цаашаа хар Царай чинь муухай байна” гэж үргэлжилдэг хоёр мөртийн хэрэглээ олонхдоо охидын аман бүтээл юм.
 
Хичээлийн танхимд, “...ээж нь гахай учраас торой нь хөхөхдөө нүдээ тас аньдаг. Байшинг гэр шиг барьдаггүйгээс болж биднийг буланд зогсоосон. Багш, чи хичээлдээ дандаа хоцорч ирэх юм гэж зэмлэдэг мөртөө, сурахад хэзээ ч хожимдохгүй гэх нь яана? Америк, cap хоёрын аль нь ойр вэ? харагддаггүйгээрээ мэдээж Америк хол..." гэхчлэн багш, сурагчдын хооронд өрнөх яриа иймэрхүү.
 
Ам нь алдасгүй, үг нь тохуугүй бүхэл нийлэг шинж хослон харагдахуйц утгалдаг "хөөрхөн” яриаг хүүхдийн аман ухааны өв, соёл талаас нь тодруулбал, хэл шинжлэлд уран сайхны бие даасан төрөл болсон “хүүхдийн ярианы төрөл зүйл” гэх шинэ судалгаа эхлүүлэх юм. Багачууд ихэд дэлгэрүүлсэн эдгээр аман бүтээлүүдээ өөр, өөрийн үйлдэл, дүрээр баяжуулдгаас гадна, дундын ярианы сорьц, мөчлөг бүхий хэрэглээний “салбар” болтол хөгжүүлсээр байгаа нь нас, биеийг илэрхийлэхээс гадна томчуудад бол сонирхол татам ажил.
 
“Залуу хүний зарц биш Зайдан морины янгиа биш Хөгшин хүний таяг биш Хөөтэй тогооны бариул биш Хорин хонины холбоо биш Хонгор морины уяа биш”гэх сөрөх тоочимжид учир шалтгаан, хувьсал бодол илэрч, үг хэлвэл хариутай, өөд өгсвөл уруутайг зүйрлэнэ.Харин сэмэрхий самбай, сэтэрхий тэвнийн хандлагыг адилтгамаар, “Бөөрөнд хутга Бөлдөгт жад Бөөсний яргачин Бөмбөгний хагархай" л аман ёгтлолд нь төлөөлж, огт ач тусгүйг илтгэх юмсыг ийнхүү сонгожээ.
 
Харин материаллаг, бас санаалаг холбоо хоршдог зэрэгцүүлсэн хэллэгийн сонголт, “Алтан дэлхийд алцагнах уу?, хавчигнах уу?”, “Аальгүй алцгар Америкийн шонхор”, “Хэрээ мэдэж хэрзэгнэ Ясаа мэдэж ярзагна” гэх удиртгалын гурвалд байна. “Бууж өг Булган дахаа тайлж өг”,“Үзэж тарна Үсэрч наалдана” гэх нь хөвгүүд тойрсон хэллэгхэдий ч “мөөрч уулздаг мөргөлдөж салдаг” мал амьтны хотлох, бэлчээрлэх төрх байдал, хашаа хороонд цугларах, тарж явахыг ажигласан малчин хүүхдийн ярианы хэлбэр нь “заавал” ялах, тоглоомд хожихын, хор шарын үндэс бүхий аман бүтээлд нь нөлөөлжээ.
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх