Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 06 сар 25
・ 10

Б.БОЛОР
Хуулиас давсан журам үйлчилдэг нь Монголын хууль гурав хоног хүчинтэй гэлцдэгтэй холбоотой ч юм шиг. Адаглаад байгууллагын дотоод журам хөдөлмөрийн хуулиас ч илүү хүчтэй. Учир нь ажилгүй, орлогогүй байснаас байгууллагын журамд захирагдан тогтмол орлоготой байхыг чухалчилдаг нь дээрх байдлыг даамжруулдаг бололтой.
Хүний эрхийг дорд үзсэн хачирхалтай нэгэн шаардлагыг эмэгтэй ажилчиддаа тавьдаг зарим нэг газруудын талаар сонс ч л байлаа. Гэтэл Хүний эрхийн коммист энэ талаар 2013 онд гомдол гаргажээ. “Капитал” банкны ажилчидтайгаа байгуулдаг гэрээний 2.1 дэх заалтад “Шинээ ажилд орсон эмэгтэй ажилтан 2-3 жилийн хугацаанд гэр бүл төлөвлөлтийг нарийн тооцоолсон байх бөгөөд ажлын зайлшгүй шаардлага, ажлын байрны онцлогоос шалтгаалан энэ хугацаанд нэг сараас дээш урт хугацааны чөлөө, амралт авахгүй байх үүрэгтэй” гэж заажээ. Энэ талаар тухайн үед хэвлэл мэдээллээр нийтэлж байсан аж. Тухайлбал, http://old.eagle.mn/content/read/8756.htm 2013 оны арваннэгдүгээр сарын 27-нд “Хүний эрхийн үндэсний комисс “Капитал” банкыг шүүхэд өглөө” хэмээн бичжээ. Тухайн үед тус банкны хуулийн зөвлөх нь “Бид дотооддоо ажиллах хүчнээ тогтвор, суурьшилтай ажиллуулах үүднээс ийм гэрээ хийдэг. Бид бизнесийн байгууллага, хэрвээ энэ нөхцлийг хүлээн зөвшөөрөхгүй бол манай байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй ч байж болно” хэмээн хариулсан тухай ч тэмдэглэж.
Тухайн үед Хүний эрхийн үндэсний комиссын Гомдол, хяналт, шалгалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Ихтамир “Хүний эрхийн комисст иргэн гомдол ирүүлсэн. Тухайн иргэн Капитал банкинд ажилладаг ажилтан байсан. Капитал банк нь хүний эрхийг зөрчиж байна. Үүнийг шалгаж өгөөч ээ гэсэн гомдол байсан. Гомдлын дагуу комиссын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд ажлын хэсэг байгуулан Капитал банкинд шалгалт хийсэн. Шалгалтын хүрээнд тодорхой хэд хэдэн зөрчлүүд илэрсэн.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Эх сурвалж: www.polit.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.