Т.Цогтыг цагаатгаж, Г.Маралмаад 23 жил хорих ял оноолоо

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 28 ・ 1

tsogt maralmaa_700

Дөрвөн настай охиноо зодож биед нь хүнд гэмтэл учруулан амь насыг нь хохироосон хэрэгт буруутгагдсан төрсөн эцэг Т.Цогт болон хойд эх Г.Маралмаа хоёрыг шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд боллоо. Шүүх хуралдаан өглөөний 10:00 цагт эхэлж, 17:40 цагт шийдвэрээ гаргасан юм. Шүүхийн шийдвэрээр Г.Маралмаад 23 жилийн хорих ял оноож, төрсөн эцэг Т.Цогтыг нь цагаатгалаа.

Шүүхийн тогтоолд, Тулгатын Цогтод прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208. 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож Т.Цогтыг цагаатгаж, Ганбатын Маралмаа нь прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, мөн хуулийн тусгай ангийн 91.2.12, 91.2.15 дахь хэсэг болгон өөрчлөх, мөн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг болгон өөрчилж,

Тулгатын Цогтод прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж, Ганбатын Маралмаа хүнийг онц харгис хэрцгий аргаар бие хамгаалах чадахгүй байдлыг далимдуулан санаатай алах гэмт хэрэг үйлдсэн, бусдыг байнга зодох буюу тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг, Тулгатын Цогтыг хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар Г.Маралмааг 23 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хохир ялаар тус тус шийтгэж,

Т.Цогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гарсан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Г.Маралмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг өршөөн хэлтрүүлж, оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Г.Маралмаагийн цагдан хоригдсон хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсон бол,

Т.Цогтын 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон болохыг дурдаж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлүүдийг устгаж гар утас, Сиди-г Г.Цогтод буцаан олгож, Иргэний хуулийн 417 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Г.Маралмаагаас 4.646.839 төгрөгийг гаргуулж ээж Б.Өнөржаргалд олгох, Г.Цогт нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдлаа. Өөрөөр хэлбэл, Т.Цогтын хүн амины хэрэг цагаадаж, охины биед хүнд гэмтэл учруулсан хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хаажээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 07 сар 29/

    Хоёуланг нь цагаатгаж болохгүй байна уу? тэр муу хүүхэнд 23 жил ахадна. Ах нь прокурор бол цагааддаг юм байна. Монголын шүүхийг дээшлүүлэх гэж цалинг нь боломжооро нэмж чадсан боловч шүүгч нар нь бахь байдгаараа, өөрчлөлтийн үнэро ч алга

    Хариулах