Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 07 сар 28
・ 15

Төрийн өмчийг хэрхэн эзэнгүйдүүлж байгаад хувчьчилж авлдагийн үлгэр жишээг Шийдлийн хэмээх Засгийн газрын сүүлэн дээр ГХЯ-ны экс болон ДБҮААГ-ын өнөөгийн удирдлагууд тодоос тод харууллаа. Хотын төвд маш ашигтай байрлалтай “Дипломат-95 цогцолбор” хэмээх төрийн өмчийг хүн болгон мэднэ. Харин одоо төрийн өмч биш болж байгааг олон нийт мэдэхгүй сууна. Энэ том обьект нь 95 байртай агаад үүнээс 15 нь зочид буудлын зориулалттай үлдсэн нь орон сууцны байрууд юм. Дунджаар 50-90м2 талбайтай гэхээр өнөөгийн зах зээлийн үнээр 100-150 саяд хүрэх атал “оршин суугчидад” нь хувьчлах нэрээр дээрхи хоёр байгууллагын хувьдаа 2-5 байртай дарга даамал сэтэртэнгүүд нь хувааж авч байна. Өдгөө хувьчилж авсан “азтангуудад” эрхийн бичиг гэгчийг гардуулж байгаа аж. Гэтэл байр авсан ажилтнуудын дунд бараг 80-90 хувь нь гэр хороололд амьдардаг үйлчилгээний гэх жолооч, цэвэрлэгч нарын “төлөөлөл” билэг тэмдгийн чанартай ганц хоёрхоныг л оруулжээ. Түрээсийн дүүргэлт нь бараг 100 хувьд хүрдэг, жилд улсад хоёр сая гаруй долларын түрээсийн орлого оруулдаг хэвийн ажиллаж байсан обьектыг хувьчлах ажиллагааг “Ховдын” гэх фракци гардан амижлттай хэрэгжүүлсэн тухай яам даяар шуугиж байна.

ГХХ-ны сайд асан Д.Пүрэвдорж\Ховд\, яамнаас салдаггүй А.Баттөр\Ховд\ ДБҮААГ-ын дарга О.Заяамандах\Ховдынх, Баттөрийн нэг ангийх гэх\ нарыг ажилтнууд нь хардаж байна. Шударга ёс их ярьдаг төрийн тэргүүний нутгийхний хэрэгжүүлсэн “хувьчлалыг”-ын түүхийг дурдахад өнгөрсөн 3-р сард Дип95-ын нийт түрээслэгчдийг “АСЕМ-ын 1000 сэтгүүлч байрлуулах” нэрээр хөөн гаргасан. Гараагүй нэгнийх нь тог усыг таслан дээрэлхэж хөөсөн. Ийнхүү байр суларсан ч АСЕМ-даа зориулж ямар ч засвар хийсэнгүй. Харин ДБҮААГ нь нүүн ирсэн бол ГХЯ-ны санхүүгийн том дарга Барбаатар гээд нэг албан газар, нэг айл гээд ердөө хоёрхон оршин суугчтай саяхан болтол явж ирсэн. Энэ хооронд Ховдын Баттөр нь том ландаараа байнга ирнэ. Ингээд хоёрхон “түрээслэгч” амьдарч байхад нь 5-р сард Засгийн газрын хуралдаанаар Дип95-ыг оршин суугчидад хувьчлах тогтоол гаргуулаад авсан. Ирэх сонгууль, АСЕМ-ээс өөр зүйл ярихгүй байсан олон нийт үүнийг анзаараагүй. Алдарт АСЕМ нь болоход нэг ч сэтгүүлч ирж байрлаагүй. Сонгууль, АСЕМ бас наадам болж байхад хуввьчлалын бэлтгэл ажил “амжилттай” хийгдэж байжээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.