Эхийн сүү шиг Ганга нуураа ширгэхээс аваръя, эх орноо бүтэн байлгая

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 26 ・ 1
 

Ч.ҮЛ-ОЛДОХ       

 Ганга нуур ширгэж гэнэ, сүхбаатарчууд “Гангын чуулган-2016” өдөрлөг зохион байгуулж байна гэхчлэн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд ч, сошиал ертөнцийн жиргээчид ч ид шуугиж байна. Ганга нуур нь ширгэснийг  бахдан тэмдэглэж “Гангын чуулган” хийж байгаа юм уу гэж  зарим нь ойлгоно. Нэгэнт ширгэсэн бол ниргэсэн хойно нь хашгирав гэгч болж байгаа юм уу гэж бодогдоно. Ямартай ч зүүн зүгийн толин чимэг, хүмүний сэтгэлийн ганган чимэг, байгаль дэлхийн нүдэн чимэг болсон Ганга нуурын талаас илүү хувь нь ширгэж, улаан шавар, зэвхий сайр л үлдэж. Усгүй шахам болж хатаж хагаруутсан шавар дээр хун шувууд нь уйтай гасалж, усны мандалд хөвөх аргагүй болсон тул явгалан тонголзож  буй зургууд л энэ намрын Ганга нуураас үлдэх нь ээ.

 

ГАНГА НУУР ШИРГЭЖ, АЛТАН-ОВОО МЭХИЙЛЭЭ, ХАРИН ХҮМҮҮС…

 

Үлгэр домогт  үзэсгэлэнт бүсгүй Ганга  нуур, сайхан эр Дарь уулаа тольдож, бие биеэ харуулдан байдаг юм хэмээн хайрын түүх хүүрнэх нь бий. Тэгвэл одоо, дэлхий ээжийн  ариун  судсаар холбоотой, нэг нь байхгүй бол нөгөө нь байхгүй гэх хунгийн ариун домогтой нуур, уул хоёр амьдын хагацалд унаж. Ариун Ганга ширгэж, Алтан Дарь овоо гашуудан мэхийжээ...Харин хүмүүс нь  тийм биш байна.  Бүгд биш ч, гашуунаар, хатуугаар хэлчихэд шүү. Ганга нуурын усны түвшин доошиллоо, бохирдлоо, ирдэг хунгийн тоо цөөрлөө гэх үгс одоогоос зургаан жилийн өмнө 2010 оноос дуулдах болсон. Мод тарилаа, овоогоо тойруулаад хашаа татлаа, хогийн цэг байгууллаа, нуураа хашаалж хамгаалж байна гээд чамгүй ажил хийж байсан, дуулдаж ч байсан. Харин модыг нь машинаараа дайраад булгалчихсан, хогоо цэг дээр биш энд тэндгүй хаяж, нуурын хашлагыг түлэхээр аваад явчихсан, эсвэл зад татаад адуу малаа оруулчихсан хүмүүс  зөндөө л таарч байв даа. Худгаас усаа ховоогоор татаад малаа усалчихдаг малчин бараг байхгүй болчихсон гэж байгаа. Адуу, малаа мотоциклиор тууж, арьс ширээ боловсруулахаа больж урд хөршөөс сур, ногт, чөдөр оруулж ирж, мухлаг тэргээ тэмээндээ ачаалаад оччих газар машинаар давхиж зан заншил, ёс уламжлалаа гээсний нэг илрэл энэ. Техникийн дэвшил, хөгжлийн эрингээс хоцрохгүй гэлээ ч бодох юм нутгийн иргэдэд байсан уу гэвэл байсан. Бас дээр нь нэмж хэлэхэд, байгаль хамгаалал гэдэг зөвхөн тэр нутгийнхны бус  бүх хүний, түүгээр явсан, аялсан болгоны үүрэг байх учиртай. Гэтэл жилийн дөрвөн улирал тэнд хүний хөл тасардаггүй.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 08 сар 26/

    үр дүнтэй ямар арга байгааг эрж хайх хэрэгтэй. Гүний ундаргатай юм уу үгүй юү энэ их чухал. өөр яах вэ дээ. аравууд элсэн цөлд сууж байж усныхаа аргыг олоод л байх юм билээ. бид ч хий хоосон халаглахаас өөр эрдэмгүй улсууд даа хөөрхий

    Хариулах