АЛТ-аа нууна даа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 09 сар 05
 
 

Хил гааль дээр гарсан зөрчлүүдийн дунд нэг уламжлал болсон шахуу мэдээ явдаг байлаа. Энэ бол гулдмай алтыг хилээр гаргах гээд бүтэлгүйтсэн нөхдийн тухай. Хураагдсан алт нь улсын орлого болоод л дуусдаг. Юуны учир ийн эрсдэл үүрч хилээр азаа үзэн баригддаг байв. Мөн юуны учир ийм мэдээ телевиз, сайтаар харагдахаа болив. Энэ бол ерөөсөө л татвартай холбоотой. Тухайн үед манайд татвар өндөр байхад, урд хөршид татвар ердөө 2 хувь байлаа. Ашиг харж яваа хэн ч татварын зөрүүнээс зайлсхийж ашиг харах нь бизнесийн л дүрэм. Алтны наймаанд эх оронч үнэр ч хүлээх хэрэггүй байдаг.

 

Хэдэн жилийн өмнө оргил үедээ 15 тонн алт Монголбанкинд тушаагддаг байв. Гэтэл тухайн үеийн эрх баригчдын барилгүй шийдвэрээр алтны татвар болоод худалдах худалдан авах ажиллагааны шат дамжлагыг нэмэгдүүлснээр 15 тонн хүрч байсан алт нь 3 тонн болтлоо буурсан. Үүнийг засах зорилгоор 2014 оны нэгдүгээр сард Ашигт малтмалын хуульд хоёр заалтад нэмэлт, өөрчлөлт оруулсан.

 

Нэгдүгээрт, алтны роялтийг 2.5 хувь болгож бууруулсан бол өсөн нэмэгдэх роялтийг тэглэсэн. Хоёрдугаарт, алт цэвэршүүлэх, экспортлоход зөвхөн Төв банкаар дамжуулахаар заасан. Ингэснээр Монгол улсад олборлож буй бүх алт Монголбанкаар дамжих боломж нээгдсэн. Мэдээж үр дүн нь эдийн засагт ус агаар шиг хэрэгтэй буюу Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэх том дэмжлэг болсон. 

 

Өмнөх жилүүдэд нь 6 тонн, 3 тонн зэрэг хязгаар тогтоон алт худалдан авч байх үед иргэд Монголбанкинд алт тушаадаггүй байсан.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх