Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо Японы DEEP холбоотой хамтран ажиллаж байна

Спорт ・Нийтэлсэн: Хөхөө 2016 09 сар 06

Анх 2009 онд үүд хаалгаа нээж байсан Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо Японы DEEP холбоотой хамтран ажиллахаар болсон. Монголд тулааны урлагийг сурталчилах их үйлсийг бие даан хэрэгжүүлж, тив дэлхийд нэрээ дуурсгасан олон арван тулаанчийг төрүүлэн гаргасан холбооны хамт олон  өнгөрсөн 8 сард ММА-ийн хамгийн том төлөөллүүдийн нэг болсон Япон улсын DEEP холбоотой хамтран ажиллахаар болсон билээ. Хамтын ажиллагааны хүрээнд 9 сарын 24-нд Монгол бөхийн өргөөнөө 7-ын эсрэг 7 Монгол Японы хамтарсан тулааны томоохон тэмцээнийг анх удаа эх орондоо зохион байгуулахаар болсон юм. Тулаанд Монголын талаас Алтанцэцэгийн Ууганбаяр, Төмөрхуягийн Ганбаяр,Цогоохүүгийн Амарсанаа, Баатарын Азжавхлан, Хүүхэнхүүгийн Амартүвшин, Отгонжаргалын Пүрэв, Мөнхгэрэлийн Баярмаа нар оролцохоор болсон.

14249023_716843195132454_1500757902_n828265451201609060311

Хамтарсан тулаанд анх удаа эмэгтэй тулаанч оролцохоор болсоноороо онцлог төдийгүй эх орондоо ийм төрлийн томоохон тэмцээнийг зохион байгуулж байгаа анхны тохиолдол болж байгаа юм. Тэмцээний өмнөх ранк ахиулах тулаанд манай улсын кикбоксын 4 тамирчин тулалдана. Уранбилэгийн Үүрийнцолмон,Ганбаатарын Мөнх-Од, Ганбатын Оюунболд, Р.Сүхмягмар нар хоорондоо чансаа ахиулах тулаан өрнүүлэх бол ММА-ийн шилдэг гэсэн тамирчид маань арлын япончуудын эсрэг тулалдах юм.

Монголын MGL-1 холбоо нь байгуулагдсан цагаасаа хойш жил бүр уламжлал болгон файтингийн тэмцээн уралдааныг тасралтгүй зохион байгуулж байсан бол 2016 оны хувьд ийнхүү Япон улстай хамтран томоохон тэмцээн өрнүүлэх гэж байна.  Монгол хүний дайнч тулаанч чанарыг харуулсан жинхэнэ гал гарсан тулааныг 9 сарын 24-нд Монгол бөхийн өргөөнд хүрэлцэн ирж үзэх боломжтой.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх